<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jan 11, 2021

Вилла хотхонд амьдрахын давуу талууд

Хүн бүр өөрсдийн амьдралын хэв маяг, хүсэл шаардлагаас хамаарч амьдрах орон сууц, хотхоноо сонгох өөр өөрийн зорилго, онцлогтой. Зарим хүмүүс апартментад амьдрах сонирхол хэрэгцээтэй бол зарим нь тусдаа жижиг хотхонд бусдаас хараат бус, хувийн орон зайг чухалчилж амьдрах сонирхолтой байдаг.

Таны хувийн орон зайг илүү чухалчилсан төлөвлөлттэй вилла хотхонд амьдарахын давуу талуудыг доорх байдлаар төсөөлж болно. Амьдралынхаа ихэнх хугацаанд шаргуу ажиллаж, хурааж цуглуулсан хөрөнгөө байр орон сууцанд зарцуулах нь магадгүй таны амьдралд цөөн тохиолдох томоохон хөрөнгө оруулалт бөгөөд энэ шийдвэрийг гаргахын өмнө хүн бүр нухацтай бодож шийдвэрээ гаргадаг.

001

Таны гэр бүлд оногдох өөрийн эзэмшлийн эдэлбэр газартай, тусдаа террастай хаус бүхий вилла хотхон бол хүний амьдралын хэв маягийг тодорхойлох, чанартай амьдралыг илтгэх суурь хэрэгцээ юм. Вилла гэдэг ойлголт бол хүний амьдрах орон байрны хувьд өндөр зэрэглэлийн гэсэн үзүүлэлтийг хангах орчин юм. Вилла хотхонд амьдарснаар та өөрийнхөө хувийн эрх чөлөөг дээдэлсэн амьдралын хэв маягаа бүрдүүлэхийн зэрэгцээ вилла хотхонд нэмэлтээр зөвхөн таны хэрэгцээнд зориулсан бусад хөгжүүлэлтүүдийн давуу талуудыг эдэлж амьдрах юм.

Вилла хотхонд амьдарснаар та апартментад тэр бүр хязгаарлагдмал байдаг хувийн эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлэх юм. Жишээ нь вилла хотхонд дундын хана, дундын усны эх үүсвэр, дундын шат, лифт гэсэн ойлголтууд байхгүй бөгөөд таны гэр бүл олон нийтийн эзэмшлийн төлөвлөлтүүдээс тусдаа байгаа нь халдварт өвчний үед маш оон давуу талтай. Мөн вилла хотхонд амьдрахад хөршүүдийн холбоо апартментад амьдрахаас өөр байдлаар шийдэгдэх боломжтой. Тантай төстэй хэрэгцээтэй мөн төстэй амьдралын хэв маягтай хүмүүс таны хөрш байх боломж өндөр. Ийм үед та хөрштэйгөө илүү сайн ойлголцох, түүнчлэн сонирхол, амьдралын хэв маяг төстэй хүмүүс бат бэх харилцаатай хөршийн холбоо үүсгэх зэрэг боломжийг олгоно.

Орчин үед хүмүүс байгаль орчинд ээлтэй байх амьдралын хэв маягт нэлээд шилжиж байна. Энэ нь цаашдаа байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах, үр хойчдоо эх ногоон дэлхийгээ баялагтай нь өвлүүлэх хариуцлагатай үүрэгтэй гэдгээ ухамсарласан хэрэг болж байгаа юм. Ийм боломж нөхцлийг хангахад вилла хотхоны төлөвлөлт ихээхэн үүрэгтэй юм.

006

Усны хэмнэлттэй тоног төхөөрөмж суурилуулах, борооны усыг цуглуулан буцаан ашиглах, эрчим хүчний хэмнэлттэй гэрэл гэрэлтүүлгүүд, нарны зайн хураагуур гэх мэт технологийн шийдлүүдийг ашиглах боломжуудыг нээлттэй байснаар дээрх үүрэг хангагдах боломжтой. Вилла хотхонд оршин суугчдын суурь хэрэгцээ болон нэмэлт хэрэгцээг хангах доорх төлөвлөлтүүд байж болно.

Club House – хэдийгээр вилла хотхонд хүмүүс тусгаар амьдрах сонирхолтой ч тухайн хотхондоо дундын эзэмшлийн зарим нэг төлөвлөлтүүд чухал үүрэгтэй. Үүний нэг бол club house юм. Оршин суугчид усанд сэлэх бассеин, фитнесс, ресторан, уулзалтын өрөө зэрэг боломжоор хангах төлөвлөлт бүхий байж болно.

007

 

Нийтийн орчны төлөвлөлт ногоон байгууламж- Вилла төлөвлөлтийн гол онцлог, ялгарал бол орчны цэцэрлэгжилт болон ногоон тохижилт юм. Нийт виллагийн эзлэх талбайн дор хаяж 50% д ногоон тохижилтийг хийж өгснөөр вилла төлөвлөлт гэж нэрлэж болно. Зарим вилла хотхонууд илүү оршин суугчийнхаа тав тухыг хангах зорилгоор ногоон тохижилтийг 50% иас илүү хувьд шийдэж өгдөг.

002

Хиймэл нуур, цөөрөм – Орчны тохижилтийн салшгүй хэсэг бол вилла хотхоныг илүү байгалийн өнгө төрхтэй орчин болгохын тулд хийсэн бүтээн байгуулалтууд юм. Хиймэл нуур, цөөрөм, хүрхрээ зэргийг шийдсэнээр тухайн орчны агаар бүхэлдээ чийгшил сайтай болж улмаар орчны тоос шороо, бохирдлыг бууруулна. Мөн хиймэл нуурыг вилла хотхонд шийдсэнээр орчин суугчдын гадаад талбайд тухтай алхах, эрүүл чийрэг амьдралын хэв маягийг бүрдүүлэх, стрессийн төвшинг бууруулахад голлох үүрэг гүйцэтгэдэг нь олон практикаар нотлогдсон байна.

003