<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Aug 8, 2023

Гадна эдэлбэрийн трэнд тохижилтууд

1. ХЭЗЭЭ Ч ҮЛ ХУУЧРАХ МОДОН ТАВИЛГА

Мод бол гадна эдэлбэрт хамгийн тохиромжтой тавилгын материал бөгөөд өнгө загвар нь хувирч солигдсоноор хэзээ ч хуучрахгүй хамгийн эдэлгээ урттай хамгийн тохиромжтой материал юм. Харьцангуй үнэтэй боловч урт хугацаанд таны зардлыг хэмнэнэ. 

02 ХЭЗЭЭ Ч ҮЛ ХУУЧРАХ МОДОН ТАВИЛГА

2. ДААВУУН ЭДЛЭЛ

Таны эдэлбэрийг илүү өнгөлөг, зөөлөн, тав тухтай болгох шидэт материал бол даавуун эдлэлүүд бөгөөд урт хугацаанд жилийн бүх улиралд ашиглана гэдгийг бодолцон хамгийн эдэлгээ сайтай, чанартай материал бүхий даавуун эдлэлүүд болох дэр, сандлын зөөлөвч зэргийг өнгөний нарийн хослолыг харгалзан сонгоорой. 

03 Даавуун материал

3. ДУГУЙРСАН БУЛАН

Энэ жилийн тавилгын трэнд болж буй дугуйрсан булан бүхий тавилгад гэрийн эзэд болон дизайнерууд сэтгэгдэл өндөр байна. Дугуйрсан булан бүхий гадна эдэлбэрийн тавилга танд тайван амгалан тохь тухтай мэдрэмжийг өгөхөөс гадна харагдах байдлын хувьд маш загварлаг харагддаг.

04 Дугуйрсан булан

4. ХЭСЭГЧИЛСЭН ТОХИЖИЛТ

Таны эдэлбэрийн хэмжээ жижиг байсан ч том орон зайтай мэт харагдуулах дизайнерийн шийдэл хэсэгчилсэн тохижилт бөгөөд та амарч тухлах, тоглож наадах зэрэг хэсгүүдэд эдэлбэрээ хуваан тохижилт хийснээр орон зай нь том саруул мэдрэмжийг авахаас гадна эдэлбэрийн кв.метр бүрийг хэрэглээтэй болгох боломжтой. 

05 ХЭСЭГЧИЛСЭН ТОХИЖИЛТ

5. ДҮҮЖИН САНДАЛ, ОР

Дүүжин сандал болон дүүжин ор гадна эдэлбэрийг тохижуулах трэндийн үргэлж нэг хэсэг байсан хэвээр байна. Танд эдэлбэртээ өнгөрүүлэх хором бүрийг илүү тухлаг болгох дүүжин ор, сандал таны хамгийн дуртай хэсэг байсаар байх болно.

06 Дүүжин сандал

6.ХӨНГӨН АВСААРХАН ТАВИЛГА

Энэ жилийн трэндийн нэг болох хөнгөн авсаархан тавилгыг олон төрлийн материал загвараар санал болгож байгаа бөгөөд эдгээр тавилгууд таны эдэлбэрийг орчин үеийн, загварлаг, минималист харагдуулна. 

07 Хөнгөн авсаархан тавилга

7. БАЙГАЛИЙН ЧУЛУУ БОЛОН БЕТОН

Эдэлбэрийг илүү байгалийн тогтоцтой мэт харагдуулах дизайны нэг шийдэл бол байгалийн чулууг түлхүү ашиглах арга юм. Явган зам болон буланг бетондсоноор тоосжилт багасах бөгөөд байгалийн чулуутай хослуулснаар илүү үзэмжтэй харагдуулна. 

08 Байгалийн чулуу болон бетон


NCD Group-ын хэрэгжүүлж буй  CASA DA VINCI хаус хотхон нь ХУД-ийн 4-р хороо, Арцатын аманд нийт 17 га газрыг хамран байрлах бөгөөд Single house,Twin house, Town house - аас бүрдэх цөөн айлын өндөр зэрэглэлийн хотхон юм. 

New Call-to-action