Гоо зүй ба сэтгэл зүйн таашаал авах тав тух
ГОО ЗҮЙ БОЛОН СЭТГЭЛ ЗҮЙН ТӨГС НИЙЛЭМЖ ТАВ ТУХЫН ДЭЭД CASA DA VINCI
Итали архитектурыг гоо зүй, сэтгэл зүйн гайхалтай зохицол мэт бүтээн байгуулж буй Каса Да Винчи хотхонд тавтай морил. Тайтгарал тав тухтай байдал гэдэг ойлголт нь орчин үед бие бялдрын тав тухтай байдлын хил хязгаарыг даван хувьсан өөрчлөгдөж байна. Сэтгэл зүй, гоо зүйг хослуулсан тав тухын талаар шинэ ойлголтыг өгөх Каса Да Винчигийн нарийн төлөвлөж тохижуулсан орчинд алхахдаа жинхэнэ сайн сайхан байдал, амгалан тайвныг мэдрэх болно. Энэхүү хотхоныг Итали уран барилгын концепциос урам зориг аван сэтгэл зүй, гоо зүйг хослуулахыг эрэлхийлж буй хүмүүсийн амьдрах таатай орчин болгохыг эрмэлзэн бүтээн байгуулж буй.
Мэдрэхүйн диваажинд:
Casa Da Vinci бол зүгээр л энгийн хаус хотхон биш, архитектурын нарийн ширийн зүйл бүр нь оюун санааны эрч хүч өгөх болон хүний сэтгэл хөдлөлийг өдөөхөд чиглэгдсэн орчин болсон. Хүний амьдрах орчноосоо таашаал авах, эерэг сэтгэл хөдлөлийг өдөөх нь хүний амьдралд зөвхөн стрессийн түвшинг бууруулахаар хязгаарлагдахгүй маш олон эерэг хүчин зүйлсийг бий болгодог. Орчноос авах таашаал гэдэг нь хүний бүх мэдрэхүйд нийцсэн тайтгарлын илэрхийлэл юм. Энэ хотхонд оршин суух хүн Итали архитектурын гайхамшигийг мэдрэхээс гадна өнцөг булан бүр нь хүний амар амгалан, тайван байдалд хүргэх уур амьсгалыг бүрдүүлэх орчноос таашаал аван амьдрах юм. Тосканид байгаа мэт ландшафтын нарийн зохион байгуулалт, энгийн харагдах хирнээ чамин хийц бүхий гүйцэтгэлүүд, задгай талбай болон хувийн талбайн тэнцвэрт байдал, интерьерийн сонголт хүртэл хүний гоо зүйн мэдрэмжид суурилан өнгө шингээж нямбай урласан байдаг юм. Сэтгэлзүйн нөлөөллийг харгалзан үзэх нь бие махбодь болон оюун санааны амар амгалангийн мэдрэмж юм.
Загвар дизайны цаана байгаа сэтгэл зүйн хүч нь энд оршин суугчдад жинхэнэ цогц амьдралыг санал болгодог.
Гоо зүйн таашаал
Хэдэн зууны түүхтэй Италийн архитектур хувьсан өөрчлөгдөж буй ертөнцийг даган өөрчлөгддөг ч хүнд өгөх таашаал болсон суурь концепци нь урт удаан хугацаанд тайтгаралыг бэлэглэсэн хэвээр.
Гаднах үзэмж, дотоод засал чимэглэлээс гадна Каса Да Винчи сэтгэл зүйн тав тухыг чухалчилдаг. Каса Да Винчи вилла нь амралт, анхаарал халамж, хүний сайн сайхан байдлыг эрхэмлэх зорилготойгоор хийгдэж буй бүтээн байгуулалт бөгөөд амар тайван амьдралдаа хөрөнгө оруулах алсын хараатай хөрөнгө оруулалт юм. Каса Да Винчи Итали уламжлалт хэв маягийн зарим элементүүдийг шингээн авснаараа өв уламжлаыг хүлээн авч, орчин үе, хүний тав тухтай амьдралын шинэ ойлголт, сэтгэл хөдлөлийг шингээснээрээ онцлог юм. Нарийн төлөвлөсөн тав тухтай хотхоны ерөнхий төлөвлөлт, өнгөний схем, гэрэлтүүлэг, орон зайн зохицуулалтыг сайтар бодож үзсэний үр дүнд хүнд эерэг сэтгэлгээг бий болгох орчинг бүрдүүлсэн. Орчны гоо зүйн хүчээр урам зориг, эрч хүчийг бэлэглэх хүрээлэн буй орчныг байгалийн ландшафттай эв зохицолтойгоор хослуулсан байдал нь оршин суугчдад илүү таашаалтай.
Эрүүл мэнд, ерөнхий сайн сайхан байдлыг дээшлүүлэх нь
Каса Да Винчи тайтгарлын тухай уламжлалт ойлголтоос давж, тав тухыг бүхэлд нь нэмэгдүүлэх байгалийн суурь орчныг бий болгодог. Ийм тав тухыг бий болгосон нь оршин суугчдынхаа сайн сайхны тулд бүтээн байгуулсан орчин, вилла бүрийг хүрээлэн буй орчныг байгалийн үзэмж шингээн бий болгосон, хотхон дунд усны намуухан дуу чимээгээр эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах, байгалийн гэрлийг нэвт шингээж, дотор болон гадна орчинд амьдрах өргөн боломжийг олгодог саруул уужим орон зайн зөв шийдэл бүхий интерьерүүд зэргээс харагдана. Оршин суугчид өөрсдөө хотхон дотроо зугаацах боломжоор нь хангасан, тайван аюулгүй орчноор хүрээлэгдсэн. Дотор болон гадна загвар дизайндаа байгалийн өнгө, элементийг шингээснээр алжаал тайлах, залуужуулах уур амьсгалыг бий болгосон.
Сэтгэл зүй ба гоо зүйн нэгдэл болсон мини цэцэрлэгт хүрээлэн, ногоон зүлэг бүхий саруул террас, хүн-байгалийн холбоог хангах нийтийн ногоон байгууламжууд нь амар амгалан, эв найрамдлын мэдрэмжийг төрүүлдэг.
Хөршийн холбоо
Сэтгэл зүй ба гоо зүйг нэгтгэн тав тухтай байдлын тухай ойлголтыг дахин тодорхойлсон Каса Да Винчи нь хувийн вилла гэдгээс арай өргөн хүрээг хамардаг нь эрүүл мэнд, сэтгэл зүйн өндөр таашаал өгөх орчин бий болгосон байдал юм. Энэхүү хотхон нь оршин суугчдын дунд хамтдаа цагийг өнгөрүүлэх эв наьрамдалтай мэдрэмжүүдийг авах, харилцаа холбоог бий болгох нийтийн орон зайн зөв төлөвлөлтүүдийг бий болгосноороо тав тухыг хангах бас нэгэн орон зай болж байгаа юм. Оршин суугч нийтийн эзэмшлийн хэсэгт өөрийн дуртай зүйлээ хийх боломжоор хангагдсан бөгөөд Club House аар дамжуулан кафе, дэлгүүр, чанартай хоол, амрах чөлөөт цагаа өнгөрөөх хангалттай орон зайнаас таашаал авахаас гадна найз нөхөд танилын хүрээгээ тэлэх олон нийтэд зориулсан үйлчилгээ бүхий даруухан орчноос эрч хүч авах орчинг бүрдүүлж байна.
Сэтгэл зүй, гоо зүйг амжилттай хослуулсан тав тухын тухай шинэ ойлголтыг өгөх амьдрах орчныг бий болгосон, гайхамшигтай Итали архитектур, сайн төлөвлөсөн орон зай зэргээрээ энэхүү Вилла хотхон оршин суугчдад онцгой амьдралын хэв маягийг санал болгодог. Тав тухтай байдлыг дахин тодорхойлж, боловсронгуй болгосон Каса Да Винчи хотхонд амьдарч байгальд ууссан мэт орчны гоо үзэсгэлэн, тайван байдал тав тухыг бүрэн мэдрээрэй.
Ажил, амьдралын хосгүй тэнцвэрээ олох нь
Технологийн хувьсалыг тодорхойлогч аврага брэндүүд