<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Feb 2, 2017

Гэрийн ухаалаг системийн 5 боломж

ГЭРИЙН УХААЛАГ СИСТЕМ ГЭЖ ЮУ ВЭ?

Бидний хувьд харьцангуй шинэлэг мэт боловч өндөр хөгжилтэй улс орнуудад аль хэдийн амьдралын нэг хэсэг болсон ухаалаг гэрийн системийн талаар танилцуулъя. Ухаалаг гэр нь технологийн хурдацтай хөгжил хэрхэн бидний амьдралын хэв маягт шууд нөлөөлж байгаагийн нэг тод жишээ мөн. Ухаалаг системийн гол зорилго нь айл гэрийн аж төрөх хэв маягийг хялбаршуулан тав тух, аюулгүй байдлыг дээшлүүлэх, үйлчилгээг ойртуулах, хэрэглээг хянахад оршдог. Ухаалаг системийг өөрийн гар утсыг ашиглан хаанаас ч удирдах боломжтой бөгөөд энэхүү систем нь дараах технологийн дэвшилтүүдийг бий болгосон.

1. Видео домофон

Бид домофон түгээмэл хэрэглэдэг хэдий ч орц болон гэрийн үүдийг онгойлгохоор хязгаарлагдах нь түгээмэл. Орчин үеийн ухаалаг гэрийн шийдлүүд харин СӨХ-ын харуул хамгаалалт болон ресепшнтэй холбоо барих, хонхны камерыг зурагтан дээрээ харах, хариу өгөөгүй зочдын мэдээллийг хадгалах зэрэг амьдралд хэрэгтэй олон шинэ боломжууд бий болсон.

video.jpg

 

2. Орчны хяналт

Сүүлийн үеийн хорооллууд орчны камерын хяналтын системтэй болсон нь оршин суугчдийн аюулгүй байдлыг хангахад гарсан томоохон дэвшил мөн. Харин оршин суугч өөрийн төхөөрөмжөөр хотхонд байрлуулсан хяналтын камеруудаас сонгон хяналт хийх нь харин харьцангуй шинэ боломж юм. Гадаа тоглож байгаа хүүхдээ эсвэл зогсоолд тавьсан машинаа аюулгүй байгаа эсэхийг шууд харчихаж болно гэсэн үг .

ХОЛБООТОЙНэгдсэн төлөвлөлт бүхий River garden-2 хотхон

3. Гэрийн автоматжуулалт

Автомат системийн тусламжтайгаар та хөшиг, IP хонх, дижитал цоож, лифтээ удирдаж болох төдийгүй гэрлийн автоматжуулалтаар дамжуулан өөрийн таашаалд нийцүүлэн гэрэл, чийдэнгээ удирдан тохируулах боломжтой. Гэрийн автоматжуулалтын өөр нэгэн чухал үүрэг бол ус алдалт, хөдөлгөөн зэргийг мэдрэх, анхааруулга, дохио өгөх юм. 

Жишээ нь: та зочны өрөөндөө кино үзэхээр бол өөрийн тохируулсан “Movie Mode” –оо идэвхжүүлснээр хөшиг хаагдан, гэрэл бүдгэрч Home theatre ажиллан киногоо тав тухтай үзэх бүх боломж хангагдана.

15167666_768513039962743_943456913038185770_o.jpg

 

4. Бараа захиалга

Хэдхэн жилийн дараа ямар ч ажлыг урьдчилан төлөвлөхгүйгээр хийх боломжгүй болно гэдэгтээ санал нийлэх байх. Ялангуяа цаг алтаар хэмжигдэхүйц үнэ цэнэтэй болсон энэ үед олон ажлыг нэг дор амжуулах хэрэгтэй болсоор. Сүүлийн үеийн орон сууцны хорооллууд консьерж үйлчилгээний хүрээнд гэрийн ухаалаг системийн тусламжтай боломжит үйлчилгээний байгууллагуудад хандах, үйлчилгээ авах, захиалга өгөх боломжтой. 

 

5. Төлбөр тооцоо

Орон сууцны хотхоны СӨХ-тэй холбоотой мэдээ мэдээлэл, хэрэглээний зардал, төлбөр тооцооны статистик харьцуулалт, тэдгээрийн дэлгэрэнгүй задаргааг харах болон нэхэмжлэх хүлээн авах гэх мэтчилэн олон давуу талыг бий болгодог.

 


"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. 

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

Уулзалт товлох

 

Нийтэлсэн Nomin construction