<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Apr 15, 2021

Дижитал минимализм ба амьд харилцаа

Дэлхий дээр 2050 он гэхэд 9 тэрбум гаран хүн амьдрах тооцоо байгаа. Гэтэл дэлхий маань энэ их хүний хэрэглээг нөөцөөрөө хангаж дийлэх үү гэдэг нь эргэлзээтэй байгаа. Ямартаа ч одоогийн байгаагаараа задгай хэрэглээтэй байвал нөөцийн хомстолд орно гэдгийг судлаачид ярьж бичиж байгаа. Тэгвэл үүнийг яаж зохицуулах вэ? Уур амьсгалын өөрчлөлт гэх мэт олон төсөл хөтөлбөрүүд энэ чиглэлд ажилладаг ч гэсэн хүмүүс өөрсдийн амьдралын хэв маягаа өөрчлөхгүйгээр энэ ажлууд бодит болох магадлал бага.

Хүн бүр өөрсдийн тухтай амьдралын хэв маягийг сонгож хэвшүүлэхийг хичээж байгаа. Зарим хүмүүс минимал хэв маягийг сонгож өөртөө хэвшүүлэх гэж хичээж байхад зарим нь илүү өөрт амар, ая тухтай амьдрах хэв маягийг сонгох гэх мэт.

Энэ бүхний эцсийн зорилго бол хэрэглээгээ хязгаарлах, аль болох байгаль орчинд ээлтэй амьдрах дадал зуршлыг өөртөө бий болгоход чиглэж байгаа юм.

Минимал хэв маягийг өөртөө дадал болгоно гэдгийг хүмүүс ихэнхдээ хувцас хэрэглэл, хоол хүнс, мөнгө санхүүтэй холбож ойлгох нь түгээмэл.

digital-art-398342_1280

Өнөөгийн хөгжилд дижиталийн үүрэг асар их болсон. Бид өдрийн ихэнх цагаа дэлгэцэд зориулах болсон. Ажил амьдрал, өөрийгөө хөгжүүлэх, хөгжлөөс хоцрохгүй байх, мэдээлэл авах зэрэг бидний ихэнх цагийг дижитал ертөнц эзэлдэг.

Судалгаагаар утас, тв, компьютер зэрэг дижитал дэлгэцүүд хүний биед төдийлөн сайн үр нөлөө багатайгаас гадна хүнийг автуулах магадлал маш өндөр гэж гарсан. Тэгвэл бид яах ёстой вэ? Шийдэл нь дижитал минимализм гэх бас нэгэн амьдралын хэв маягийг судлаачид санал болгож байна.   Үүнийг хэрхэн өөртөө хэвшүүлэх вэ?

1 рт Цаг хугацаа

Онлайн болон ямар нэг дэлгэцэд өнгөрөөх цагаа багасгах. Ихэнх хүмүүс ажлаа онлайнаар хийх боллоо. Ялангуяа Ковид цар тахлын үед үүнээс өөр гарц хязгаарлагдмал. Тэгвэл ажлаас бусад цагтаа дэлгэцэд өнгөрөөх цагаа багасгах.

Ингэхийн тулд дэлгэцэд өнгөрөөх цагаа тооцож эхлэх хэрэгтэй. Жишээ нь: өдөрт 90 минутаас ихгүй хугацааг дэлгэцэд өнгөрөөнө гэх мэт. Түүнээсээ зорилго тавьж 7 хоногт 5 % иар багасгана эсвэл сард 10% багасгана гэх мэт тоон зорилго тавих боломжтой. Хамгийн чухал нь энэ зорилгодоо үнэнч, тууштай байх хэрэгтэй.

Андройд болон iOS утаснууд бүгд дэлгэцэн дээр өнгөрөөх цагийг хянаж болохоор тохиргоонуудтай болсон. Тэдгээр нь таны утасны settings – Digital Wellbeing and Parental Control гэсэн тохиргоонуудыг ашиглах боломж нээлттэй болсон.

2 рт Файлуудаа эмхлэх цэгцлэх

Яг л та өөрийнхөө хувцас хэрэглэлээ эмхэлж цэгцэлдэгтэй адил. Хэрэггүй хувцасаа хаяна эсвэл хандивлана. Дижитал орчинд үүнийг хийх бүр ч амархан. Хэрэгцээгүй аппликэйшн болон программуудаа байн байн устгаж байх хэрэгтэй. Мөн аль болох Cloud storage ашигласнаар төхөөрөмжид тань зай багтаамж үргэлжид байх болно.

3 рт Өөртөө дадал хэвшил суулгах

Дээрх 2 шийдлийг өөртөө хэвшил болгож өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлснээр нэг л мэдэхэд та аль хэдийнэ маш ухаалаг дижитал хэрэглэгч болсон байх болно.

Та бүх зүйлийг мэдэх гэж араас нь мөшгих биш яг өөртөө хэрэгтэй чухал зүйлийн араас мэдэх гэж тэмүүлэх нь зөв. Учир нь бүх зүйлийг мэдэх гэж хөөснөөр та дижитал ертенцөд улам л олон цагийг өнгөрөөх болно. Энэ нь тийм чухал уу?

Утас, дижитал дэлгэцнээс өөрийгөө бага ч гэсэн холдуулж байхын тулд утсаа орхиод аль болох хол зайд явган алхаж бас болно.

Ажил төрлийн холбоотой биш бол утсаа орой 9 цаг гэхэд унтрааж байх эсвэл airplane mood д тохируулахыг судлаачид зөвлөж байна.

Дижиталд шилжээд байгаа энэ үед дундаж насанд хүрсэн хүн өдөрт 80 гаран удаа утсаа оролдож байна, 10 минут тутамд утсаа үзэж байна гэсэн статистик байна.

Дижитал шилжилт бол бидний амьдралыг хөнгөвчилж, маш олон зүйлийг цаг хугацаанаас хамаарахгүйгээр хийх боломжийг олгодог болсон хэдий ч нөгөө талдаа хүнийг дэлгэцэнд автуулснаараа эрүүл мэнд, сэтгэцэд муугаар нөлөөлдөг болох нь нэгэнт судлагдсан. Энэ хэмжээгээр дижитал хүний амьд харилцаа, дижитал үл орлох олон зүйлүүдийг орлож байгаагаараа сул талтай.

Иймд орчин үед хүн өөртөө зөв дадал суулгаж дижитал болон амьд харилцааг зөв тэнцвэржүүлж амьдарч сурах нь бас нэгэн чухал амьдралын хэвшил болоод байгаа юм.