Дугуй унах соёл
Эрүүл мэндийн асуудалгүй зөв амьдрахын тулд хөдөлгөөн маш чухал гэдгийг хүн бүр мэддэг. Хөдөлгөөнтэй эрүүл амьдралын хэвшлийг өөртөө суулгах нэг арга зам бол дугуй унах юм.
Өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөн нь зүрх судасны эмгэгүүд, тархи сэтгэцийн эрүүл мэнд, элдэв дебет харшлын өвчин, хорт хавдар гээд олон эмгэгүүдийн суурь шалтгааныг арилгахад тусалдаг. Хөдөлгөөнгүй амьдралын хэвшилтэй байснаас үүдэх олон төрлийн өвчин эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн ноцтой асуудалд орох эрсдэлээс хамгаалдаг нэг төрлийн хөдөлгөөн бол дугуй унах юм.
Дугуй унах нь хүнээс хэт их огцом хөдөлгөөн шаардахгүй бөгөөд бүх насны хүмүүс хийж болдог, хөгжилтэй, харьцангуй өртөг зардал багатай дасгал хөдөлгөөний нэг төрөл бөгөөд хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй эрүүл спорт юм.
Ажилдаа явах, дэлгүүр орох зэрэгт дугуй унаж явах боломжтой бол энэ танд олдох ховор боломж бөгөөд идэвхтэй хөдөлгөөнийг өдөр тутмынхаа амьдралтай хослуулах нь зардал хэмнэсэн, байгаль орчинд ээлтэй амьдралын хэвшил юм.
Дугуй унах нь доорх ач холбогдолуудтай.
1. Хүнээс бага хүчин чадал шаардана. Бусад төрлийн дасгал сургуулилттай харьцуулахад харьцангуй бага хэмжээний хүчин чадал шаардана.
2. Дугуй жийх үед хүний биеийн үндсэн бүх булчингууд оролцдог тул булчингийн хөгжил сайн явагдана.
3. Дугуй унах нь хүнээс онцгой ур чадвар шаарддаггүй бөгөөд ямар ч насны хүн зөнгөөрөө дугуй унахыг сурдаг. Нэг сурсан бол эргэн мартдаггүй зүйл юм.
4. Харьцангуй бага хүчээр булчингуудаа байнгын тогтвортой хөгжүүлэх боломж юм.
5. Дасгал хөдөлгөөн хийж биеэ хөгжүүлэх хамгийн хөгжилтэй арга зам.
6. Зүрх судасны өвчний суурь шалтгааныг арилгах боломж
7. Биеийн өөхлөлт, таргалалтын эсрэг хөдөлгөөн болно.
8. Биеийн галбиржилт, булчингийн хөгжүүлэлтэд чухал ач холбогдолтой.
9. Сэтгэл гутралыг багасгана.
10. Стрэсс бууруулна.
11. Ясны бат бөх чанарыг дэмжинэ.
Дугуй унах эрүүл мэндийн болон хүрээлэн буй орчин, байгальд ээлтэй зөв амьдралын хэвшил олгох зэрэг олон талын ач холбогдолтой тул улс орнууд нийтийн эзэмшил болох томоохон парк, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд дугуйн спортыг дэлгэрүүлэх, дэмжих олон талт төлөвлөлтүүдийг хийдэг.
Манай улсад томоохон цэцэрлэгт хүрээлэнд тусгай зам төлөвлөж өгсөн бөгөөд орон сууцны хотхоны төслүүд ч зориулалтын зам талбайг төлөвлөж эхлээд байгаа юм.
Зарим улс оронд дугуйг тээврийн хэрэгсэл гэж авч үздэг бөгөөд хуулиндаа тусгасан байдаг.
Тухайлбал: Англи улсад дугуйг зөвхөн тусгай зориулалтын замаар нь тусгай дүрмээр жолоодох хуультай байдаг бөгөөд зориулалтын бус замаар дугуй жолоодсон тохиолдолд торгууль нь 50-500 фунт стерлинг байдаг байна.
Түүнчлэн ямар замаар яаж дугуй унах, хүн болон ачаа тээвэрлэх журам, өмсгөл, хамгаалалт гээд дугуй унахад хамаатай бүх хөдөлгөөнийг дүрмэндээ заасан байдаг.
Манай улсад дугуй унах таатай орчин хараахан бүрдээгүй бөгөөд орон сууц, хаусны төслүүд зөвхөн эзэмшил газартааа дугуй унах боломжоор хангах зам талбайг шийдэж төлөвлөж байгаа нь энэ спорт хөгжихөд тус нэмэр болж байна.
Дэлхийн хамгийн урт дугуйн замууд:
1. АНУ н Хавай мужид 100 орчим км н урттай Mauna Lao нь Хавайн арлыг даган байрласан бөгөөд одоогоор дэлхийн хамгийн урт дугуйн зам болон тэмдэглэгдсэн.
2. Дэлхийн 2 дахь урт дугуйн зам бол Тайвань улсын Wuling Pass East. 85 орчим урттай тус дугуйн зам нь хавцал дагуу байрласнаараа онцлогтой.
3. Дэлхийд 3 т ордог дугуйн зам бол Колумб дахь Alto De Letras бөгөөд 80 орчим км ийн урттай.
Дээрх дугуйн замуудаар аялах сонирхолтой дугуйн аяллын багууд энэ төрлөөр хичээллэх аялах хоббитой хүмүүс тасралтгүй өссөөр байгаа юм. Хотжилт хүн амын төвлөрөл бий болохын хирээр хүмүүс улам завгүй болж, хөдөлгөөнгүй амьдралын хэвшилд автах нь элбэг байна.
Суугаа ажилтай хөдөлгөөнгүй хэв маягаас үүдсэн олон төрлийн суурь өвчнүүд бий болж байгаа нь нийгмийн асуудал болж байгаа тул зарим улс орнууд дугуй унах соёлыг түгээх олон талт ажлууд ч хийдэг байна.
Нийтээрээ дугуй унах соёлоор тэргүүлдэг хотуудад Нидерланд, Денмарк, Английн Манчестер хотууд ордог бөгөөд Нидерландын 16.8 сая хүн амын 90% нь дугуй эзэмшдэг гэсэн статистик байна.
Нидерланд улсын нийт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний 20% орчим хувь дугуйн тээвэр байдаг байна. Удаахь байранд Английн Манчестер хот орох бөгөөд нийт хүн амын 8% нь 7 хоногийн 3 аас дээш хоногт дугуйгаар зорчдог гэсэн статистик байна.
Гадаадаас Монголд орон сууц худалдан авах гарц
Elon Musk зөвлөж буй 5 шилдэг ном