Барилгын салбарт дата өгөгдөл, дижитал шилжилт шинэ эдийн засгийн циклийг авчирч байна.
Дата өгөгдөл болон дижитал шилжилт барилга байгууламжийн салбарт эдийн засгийн циклийг авчирч байна.
Kingspan байгууллага бол салбарын хөгжилд карбонгүй ( хүлэмжийн хийн ялгаралгүй ) барилга байгууламжийг хөгжүүлэх талаар хандлагыг анхлан санаачилж түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байгаа байгууллага юм.
Энэ ажил нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх, материалуудын үзүүлэлтүүдийн хоорондын ялгарал, зөөвөрлөх тээвэрлэх болон барилгын загварыг зохион бүтээх, баригдсан барилгыг нураах зэрэг бүхий л шат дамжлагуудад нь системийн шинэчлэл өөрчлөлт хийх шаардлагыг бий болгож байгаа юм.
Системийн ийм өөрчлөлт хийснээр барилгын салбар дахь циклийг нэмэх, материалуудад урт хугацаанд үнэ цэнийг бий болгох, сэргээн засварлах, дахин ашиглах , дахин боловсруулах зэрэгт бүхэл бүтэн платформыг бий болгож байгаа юм.
Ингэснээр барилгын бүтээцийг илүү сайн гүйцэтгэлтэйгээр дулааны хэмнэлттэй түүнчлэн карбонгүй байдлаар зохион бүтээх боломжтой.
Kingspan нь Planet Passionate нэртэй 10 жилийн хугацаатай тогтвортой хөгжлийн глобал хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү хөтөлбөр нь 2019 онд дууссан.
Хөтөлбөрийн гол стратеги нь 4 гол хэсгүүдийг тусгасан бөгөөд эдгээр нь: Дулаан, Карбон, Цикл, Ус бөгөөд Kingspan –ы бизнес үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнүүд нь тогтвортой хөгжилд мэдэгдэхүйц давуу талуудыг авчирна гэж үзсэн. Энэхүү стратеги нь НҮБ –н тогтвортой хөгжлийн бодлогын зорилго болон шинжлэх ухаанд суурилсан зорилтуудтай уялддаг.
Барилгын төслүүдэд үйлдвэрлэгчээс ирэх бодит, үнэн зөв өгөгдлүүд мэдээллүүд нь маш чухал бөгөөд хэрэгцээт материалуудын үзүүлэлтүүдийг барилга баригдаж дуусахаас эрт шатанд мэдэхэд маш дөхөм үзүүлдэг.
Ийм шаардлагаар Kingspan анхлан санаачилж үйлчлүүлэгчийн хүссэн шаардлагад нийцэхүйц барилгыг барьж байгуулахад шаардлагатай барилгын мэдээллийн санг загварчлах, хэрхэн зөв үүсгэх, зохион байгуулах тал дээр санаачлага гарган ажилласан байгууллага юм.
Барилгын мэдээллийн санг загварчлах (BIM) нь 1980 аад оноос үүсэлтэй бөгөөд орчин үед энэхүү загварчлалд компьютер-ийн оролцоо нэмэгдэж, үүлэнд суурилсан мэдээллийн бааз бий болсноор салбарын үйлдвэрлэл, бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиг болон шат дамжлагуудыг илүү сайжруулах араг яс нь болж байгаа юм.
Мөн энэ нь барилгын салбарын үйл ажиллагаа процессоо орчин үеийн барилгын загвар хийцэд тохируулах, технологийн дэвшлүүдийг нэвтрүүлэх, хамтын ажиллагаа болон харилцаа холбоогоо сайжруулах,төслийнхөө бодит төсөөллийг бий болгох, илүү дээр үзүүлэлт бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэх мэт боломжуудыг олгож байгаа юм.
3Д загварчлал бүхий барилгын мэдээллийн сан (BIM) нь төслийн инженерүүдэд төслийн тухай бодит өгөгдөл дээр суурилсан амьд төсөөллийг бий болгох боломжийг олгодог. Ийм загварчлал бүхий DT’s буюу Дижитал Твинс гэх технологи нь барилгын бүтээцийн бүх иж бүрдлүүд болон материалуудын талаар бодит ( real time ) өгөгдлүүдийг маш олон төрлийн мэдрэгчүүдийг Барилгын мэдээллийн баазтай холбон дамжуулснаар тухайн мэдрэгчүүд барилгын дулаан, эрчим хүчний хэрэглээ зэрэг нийтлэг хэмжүүрүүдийг хэмжих боломжийг олгодог.
Ийм боломж бүрдсэнээр хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг тогтоох, түүнчлэн удирдах бууруулах боломжийг олгож байгаа юм.
DT’s нь дээрх боломжуудыг олгохоос гадна барилга үйлдвэрлэх явцад эдийн засгийн циклийг үүсгэж байгаагаараа давуу юм.
Kingspan байгууллагаас Дублин дахь Урлагийн сургуулийн оюутнуудын дунд аль нэг материалыг дахин ашиглах байдлаар ямар нэг бүтээгдэхүүн хийх уралдаан зарлажээ. Энэ уралдааны ялагч нь дахин боловсруулсан хуванцараар зүүлт, чимэглэл хийжээ. Тухайлбал: байшин барилгыг анхнаасаа төлөвлөхдөө дахин ашиглах боломжийг нь бодолцож хийснээр нураах, сэргээн засварлах, дахин боловсруулах явцад өөр төрлийн бүтээгдэхүүн бий болгох цикл бүхий бүхэл бүтэн эдийн засаг үүснэ гэж харсан. Энэ боломжийг орчин үед технологийн шийдлүүд олгож байна.
Иймд дата өгөгдөл болон дижитал шилжилт нь бүхэл бүтэн салбарын хувьд эргэлдэх цикл бүхий байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг хангасан эдийн засгийг бий болгож байна.
#ActOnClimate
NCD Ногоон ирээдүйг бүтээнэ.
Дэлхийн Ногоон Барилгын 7 хоногт
#WGBW2020
Хүүхдийнхээ авьяас, чадварыг нээх 10 арга