<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Sep 18, 2019

Дэлхийн хамгийн үнэтэй машинууд

машин

Машин бол зөвхөн тээврийн хэрэгсэл гэдэг ойлголт нэгэнт ард үлджээ. Авто машины ертөнцөд дараах 5 загварын төмөр хүлэгүүд хамгийн үнэтэй машинд тооцогдож байна. Эдгээр машинууд нь маш цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн ба тав тух, супер хөдөлгүүр, өвөрмөц загвар зэргээс хамааран асар их үнээр үнэлэгдэж байгаа аж. Тиймээс ч олон нийтэд хүрэхээсээ өмнө дуудлага худалдаагаар чинээлэг цуглуулагч нарт зарагдан дуусдаг байна. 

  1. 1. BUGATTI’S LA VOITURE NOIRE

Энэхүү хар өнгийн урлагийн бүтээл нь хурд хүч, технологи, тансаг байдлын цогц юм. Та энэ машины авахыг хүсэж байна уу? Харамсалтай нь танд мөнгө байж болох ч энэхүү загварыг цор ганцыг үйлдвэрлэсэн.

Үйлдвэрлэсэн он Хүч Дээд хурд
2019 1500 морины хүчтэй 420 км/цаг


Үнэ: 19 сая доллар буюу 50 тэрбум төгрөг

960x0

bugatti-la-voiture-noire_100694260_h


  1. 2. ROLLS ROYCE SWEPTAILS 

Rolls Royce бол тансаг зэрэглэлийн үнэтэй машин үйлдвэрлэгч гэдгээрээ танигдсан брэнд. Түүний нэгэн тансаг зэрэглэлийн автомашин Sweptails нь 2 хүний суудалтай, гараар бүтээгдсэн бөгөөд захиалагчийн хүсэлтээр 5 орчим жил урлаж буй давтагдашгүй бүтээл юм. Машины салоны хэсгийг мод болон савхи оролцуулан хийсэн нь үнэхээр гайхалтай. Мөн энэхүү машиныг 1920, 1930 оны загвар дээр суурилан урласан бөгөөд ард талаасаа дарвуулт завь шиг харагддаг байна.

Үйлдвэрлэсэн он Хүч Дээд хурд
2017 453 морины хүчтэй 240 км/цаг


Үнэ: 13 сая доллар буюу 35 тэрбум төгрөг

most_expensive_car_ever

1

most_expensive_rolls_royce

rolls_royce_sweptail_inside

3. KOENIGSEGG CCXR TREVITA

Жинхэнэ алмазаар бүрсэн энэхүү өвөрмөц загварын машинаас ердөө 2 ширхэгийг үйлдвэрлэсэн байна. Учир нь алмазаар машиныг бүрэхэд асар их цаг хугацаа, хүч оржээ. Сонирхуулахад, энэхүү машины нэгийг дэлхийн дунд жингийн боксын аварга асан Floyd Mayweather эзэмшдэг аж.

Үйлдвэрлэсэн он Хүч Дээд хурд
2006 1000 морины хүчтэй 400 км/цаг


Үнэ: 4.8 сая доллар буюу 12.7 тэрбум төгрөг

a1

world_most_expensive_car

koenigsegg_ccxr_trevita_interior

4. LAMBORGHINI VENENO ROADSTER

Lamborghini Veneno Roadster бол зам дээр нисдэг машин гэсэн үг. Ердөө 2.9 сэкудэд 96км/цагийн хурдтай давхиж чадна. Энэхүү машин нь 50 дахь жилийн ойд зориулагдаж ердөө 9 ширхэг үйлдвэрлэгдсэн байна.

Үйлдвэрлэсэн он Хүч Дээд хурд
2013 740 морины хүчтэй 360 км/цаг


Үнэ: 4.5 сая доллар буюу 12 тэрбум төгрөг

2

most_expensive_lamborghini_in_the_world

lamborghini_veneno_roadster_interior_cockpit

5. MCLAREN P1 LM

MCLAREN P1 LM  загварын төмөр хөлөг нь 1000 морины хүчтэй V-8 хөдөлгүүртэй бөгөөд ердөө 5 ширхэг үйлдвэрлэгдсэн.

Үйлдвэрлэсэн он Хүч Дээд хурд
2016 1000 морины хүчтэй 345 км/цаг


Үнэ: 4.8 сая доллар буюу 12.7 тэрбум төгрөг

mclaren_p1_lm_photos

mclaren_p1_lm_images

mclaren_p1_lm_cockpit

Нийтэлсэн Nomin construction