<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Aug 31, 2021

Дэлхийн хамгийн үнэтэй орон сууцнууд

Аливаа орон сууцны үнэ “өөрийгөө” илэрхийлж байдаг. Бид энэ удаа дэлхийн хамгийн өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн орон сууцуудыг танилцуулахаар бэлдлээ. Чухам юу нь тэднийг ингэж өндрөөр үнэлэх болсон шалтгааныг доорх мэдээллээс ойлгох байх аа. Архитектурын шинэлэг шийдэл, шалнаас тааз хүрсэн цэлгэр цонх, усан сан, кино театр, өндөр зэрэглэлийн үйлчилгээ гээд таныг тав тухтай, идэвхтэй, аз жаргалтай амьдрахад туслах бүх л зүйл нэг дор цогцолсон байна. Үүнээс гадна ямар нууц байдаг гээч...

4-1

One Hyde Park, Лондон

Нэг метр квадратын дундаж үнэ: 9,906 ам.доллар

ony-hyde-park

Ашиглалтад орсноосоо хойш борлуулалтын үнийн рекордыг эвдэж эхэлсэн тус орон сууц тав тухыг амладагаараа алдартай. Оршин суугчид угаалга, цэвэрлэгээ, эмчилгээ, рашаанд амрах гэх мэт олон төрлийн үйлчилгээг гэрээсээ авах боломжтойгоос гадна гольфын талбай, хувийн театр гэх мэт зугаа цэнгэл, тав тухад чиглэсэн бүх л үйлчилгээг эндээс олж болно. Гайхалтай биш гэж үү...

432 Park Avenue, Нью-Йорк

Нэг метр квадратын дундаж үнэ: 6,742 ам.доллар

432

432 бол Нью-Йоркийн хамгийн өндөр орон сууцны барилга юм. Дэлхийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй хотын амьдралыг хүссэнээрээ тольдох боломж энд л бий. Автомашин тээвэрлэлт, хадгалалт, гэрийн тэжээвэр амьтны сургалт, гэр ахуйн бүх төрлийн үйлчилгээ, цэвэрлэгээ, алдартнуудын тоглолт гээд авч болох үйлчилгээнд хязгаар гэж үгүй. Усан сан, рашаан, спорт заалыг нь дурдах нь илүүц байж ч мэдэх юм. 

Opus Hong Kong, Хонконг

Нэг метр квадратын дундаж үнэ: 10,740 ам.доллар

opus

2015 онд 66 сая ам.доллараар зарагдсан даруйдаа Азийн хамгийн үнэтэй орон сууц хэмээн алдаршиж байсан тус орон сууцны эзэмшигч гэрээсээ Хонконгийн үзэсгэлэнт шөнийн хотыг тольдож, тансаг зэрэглэлийн бүх л үйлчилгээг авах боломжтой аж. Үнэ цэнтэйгээс гадна байгаль экологид ээлтэй шийдлээр бүтсэн тус барилгын төсөл усалгааны системдээ борооны усыг дахин боловсруулж ашигладагаараа онцлогтой.

56 Leonard, Нью-Йорк

Нэг метр квадратын дундаж үнэ: 6,000 ам.доллар

Leonard

Энэхүү үзэсгэлэнт барилга нь бараг бүхэлдээ шилээр хийгдсэн бөгөөд архитектурын урлагийн гайхамшгийг шингээсэн. Өндөр тааз, шалнаас тааз хүртэлх шилэн цонх нь хотын өнгө үзэмжийг тольдох боломж олгох бол 25 хүний ​​суудалтай кино театр, аварга том усан сан, фитнесс төвүүд нь идэвхтэй амьдралын хэв маягийг танд авчрах болно.

Бид танд дэлхийн хамгийн үнэтэй орон сууцыг хараахан санал болгохгүй. Гэхдээ тав тухтай амьдрах орчин, төлөвлөлттэй бизнес концепци бүхий өндөр зэрэглэлийн River Plaza цогцолбор захиалга авч байна. Хамгийн үнэ цэнтэй байршилд шилэн фасад бүхий 6 талт хэлбэртэй архитектурын шинэлэг шийдэлтэй үйлчилгээтэй орон сууцны цогцолбор нь тав тухтай лобби, club house, ногоон байгууламж бүхий ашиглалттай дээвэр, нисдэг тэрэгний зогсоол зэрэг хэрэгцээт бүхнээ нэг дороос авах нэгдсэн төлөвлөлт бүхий “River Plaza” цогцолборын танилцуулгыг татаж үзнэ үү.


Танилцуулга татах

Монголын №1 ногоон хотхон Ривер гардены сүүлийн ээлж River Plaza цогцолбор нь NCD группийн хэрэгжүүлж буй хамгийн анхны өндөр, шилэн барилгын төсөл гэдгээрээ онцлогтой бөгөөд цаг хугацаа, тав тухыг эрхэмлэгч хэн бүхэнд зориулсан орон сууцнаасаа гаралгүйгээр бүхий л хэрэгцээт зүйлээ нэг дээвэр дороос авч, тав тухтай амьдрах боломжоор хангасан цогц төлөвлөлттэй БИЗНЕС КОНЦЕПЦИ БҮХИЙ ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР юм.

New Call-to-action

Нийтэлсэн NCD Group