Дэлхий дээрх "condo" барилгын жишээ
Кондо гэдэг нь орон сууцны нэг хэлбэр бөгөөд орон сууцны эзэмшлийн газрыг оршин суугчид хамтдаа эзэмшдэг. Ихэвчлэн кондо орон сууцны доод хэсэгт хүний хэрэгцээг бүрэн хангах худалдаа үйлчилгээний газруудыг шийдэж өгсөн байдаг ба дээд хэсэгт орон сууцыг төлөвлөсөн байдаг. Ингээд дэлхийн хөгжингүй орнуудын нэг болох Сингапур улсын кондо барилгуудыг жишээ болгон танилцуулж байна.
"The Hullmark Centre"кондо барилга"The Hullmark Centre" барилга нь 2014 онд үүд хаалгаа нээсэн бөгөөд орон сууц, худалдааны төвийг багтаасан тансаг зэрэглэлийн кондо барилга юм. Торонто хотын төв хэсэг байрлалтай учраас бизнес эрхлэгчдэд таатай. Гол давуу тал нь барилгаас гаралгүй шууд метроны буудал руу орох боломжтой бөгөөд бүх төрлийн хэрэгцээг шийдэх худалдаа үйлчилгээний төв, дээврийн хэсэгтээ ногоон байгууламжтай учраас оршин суугчид, түрээслэгчид сэтгэл хангалуун байдаг.
"The Clift" кондо барилга
"The Clift" барилга нь 2011 онд хотынхоо бизнес ангиллын хэсэгт үүд хаалгаа нээсэн бөгөөд Сингапурын төв хэсэгт байрладаг учраас үзэгдэх орчин сайтай кондо барилга юм. Барилга нь худалдаа үйлчилгээний газрууд, оффис түрээс, орон сууц гэсэн хэсгүүдээр зохион байгуулагдсан. Завгүй ажилтай бизнес эрхлэгчийн хувьд байршил том давуу тал болдог.
"Orchard ION Benoy" кондо барилга
Энэхүү барилга нь Сингапурын худалдааны хэсэгт байрлах өндөр зэрэглэлийн кондо цогцолбор юм. Анх 2009 онд ашиглалтад орсон бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, Сингапурын худалдаа үйлчилгээний гол бүсэд байрлалтай учраас бизнес эрхлэгчдийн сонирхлыг хамгийн их татдаг бөгөөд оршин суугч, түрээслэгчдийн хувьд энэ барилгыг сонгох чухал нөлөөтэй хүчин зүйл юм.
ХОЛБООТОЙ: Бүх зүйл нэг дор төвлөрсөн орон сууцанд амьдрахын давуу тал
"Marina Bay Suites" кондо барилга
"Марина Бэй" арлын төв хэсэгт байрлалтай орчин үеийн амьдралын хэв маягтай бизнес эрхлэгчдэд зориулагдсан бизнес ангиллын кондо орон сууцны цогцолбор ба 2013 онд ашиглалтад орсон. Уг барилга нь худалдаа үйлчилгээний болон орон сууцны зориулалттай.
"RIVER PLAZA" бизнес ангиллын орон сууц
RIVER PLAZA цогцолбор нь ХУД-ийн 11-р хороо, River garden хотхоны баруун талд TIME SQUARE хотхоны хойд талд байрлах доороо худалдаа үйлчилгээтэй, 23 давхар өндөр зэрэглэлийн 230 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор юм. Та уг танилцуулгыг татан авснаар хотхоны талаарх ерөнхий танилцуулга, өрөөний зохион байгуулалт зэргийг мэдэх боломжтой.
Намар аялахад тохиромжтой 5 улс