Зочны өрөөг тань дэгжин харагдуулах хөшигний дизайн
Хөшиг гэдэг зүйл нарнаас халхлах хэрэгсэл байхаа болиод олон зууныг ардаа үджээ. Тавилга, гоёл чимэглэлийн адилаар интерьерт чухал байр суурь эзлэх хөшгийг хэрхэн зохицуулж сонгохоос таны гэрийн уур амьсгал бүрэн хамаардаг. Тиймээс зочны өрөөгөө хөшигний тусламжтайгаар хэрхэн хээнцэр харагдуулах вэ?
Өнгө дагуу хөшиг сонгох
Хурц тод өнгийг ойшоодоггүй хэн бүхэнд энэ төрлийн хөшигний сонголт нь хамгийн тохиромжтой. Учир нь та хана, шал болон тавилгыхаа өнгөтэй нийцүүлэн хөшиг, тюль-ээ сонгосноор зочны өрөөг /орон зайг/ илүү эмх цэгцтэй харагдуулах ба тавилгатайгаа өнгө дагуу хөшиг сонгох нь нэг төрлийн минимал орчинг бүрдүүлнэ.
Торгомсог хөшиг
Хэрвээ та илүү хээнцэр, гоёмсог зүйлсэд дуртай бол торгомсог хөшгийг сонгоорой. Торгомсог хөшиг нь зочны өрөөнд илүү тохиромжтой бөгөөд өдрийн цагаар хөшигний бөгж ашиглан тогтоох нь өрөөнд илүү гоёмсог дүр төрөхийг бүрдүүлж өгдөг. Хэрвээ та зузаан материалтай хөшиг сонгохоор зэхэж байгаа бол нимгэн, нарны туяа чөлөөтэй нэвтэрдэг байхаар бодолцон тюль - ээ сонгоорой.
ХОЛБООТОЙ: 2018 оны интерьерийн өнгөний трендүүд
Хурц тод өнгийн хөшиг
Хана болон тавилгын өнгөө нэгэн хэвийн, уйтгартай байхаар бүдэг өнгийг сонгосон бол хэрхэн үүнийг өөрчилж болох вэ? Хамгийн энгийн шийдэл бол хөшигнийхөө өнгөнд л анхаарах юм. Хурц тод шар, улаан, цэнхэр зэрэг өнгөнүүд нь таны гэрт гэгээ оруулан, гайхалтай зохицлыг бий болгоно. Хэрвээ та хөшигнийхөө өнгийг хурц тод өнгөөр сонгосон бол өрөөний бусад хэсгийг хөшигний өнгөтэй уусгах зорилгоор буйдан дээрх дэр болон ширээн дээрх чимэглэлийн зүйлсэд тухайн өнгийг оруулахаа бүү мартаарай. Ингэснээр гэрт байгаа бүхий л эд зүйлс хоорондоо гайхалтай зохицох болно.
Эрээн, хээ бүхий хөшиг
Нэгэн хэвийн цулгуй байдлаас зайлсхийхийн тулд хээ, угалз, дүрс бүхий хөшгийг сонгох боломжтой. Учир нь ямар хээ угалз, өнгөтэйгөөс хамааран энэ төрлийн хөшиг нь гэрийн уур амьсгалыг баяр баясгалантай, тайван амар орчноос бүхчим, давуу орчин болгон хувиргах чадалтай.
Өрөө хоорондын хөшиг
Хөшгийг цонх хаахаас арай өөрөөр зориулалтаар ашиглавал ямар вэ? Хэрвээ өрөөний шийдлээ зочны өрөө болон унтлагын өрөөгөө нэг байхаар төлөвлөсөн бол хөшиг ашиглан өрөө хоорондын хуваалтад ашиглаарай. Энэ шийдлээр заавал хана барьж тусгаарлалгүйгээр хувийн орон зайгаа бий болгох боломжтой.
"River Garden" хотхоны 2-р ээлж
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.
Унтлагын өрөөний гэрэлтүүлгээ хэрхэн сонгох вэ?
ДЭЛХИЙН ҮЛГЭР ЖИШЭЭ БИЗНЕСМЕНҮҮДИЙН ЧӨЛӨӨТ ЦАГААраа ХИЙДЭГ 6 ҮЙЛДЭЛ