<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Nov 13, 2019

Ид шидийн орон төслийн тухай

Бидний ирээдүй хойч болсон бяцхан үрсийн эрүүл аюулгүй орчинд өсөж торних, өмсөх хувцас, идэх хоол, дулаан байраар хангах, сурч боловсрох орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, эрхийг нь хамгаалах зорилгоор “Лантуун дохио” ТББ “Ид шидийн орон” төслийг санаачлан хэрэгжүүлээд багагүй хугацааг ардаа үджээ. Хийж бүтээж буй нь нүдний өмнө ил харагддаг эдгээр залуусын санаачилгыг монголчууд халуун сэтгэлээр дэмжин гар сунгаж, хандив туслалцаа үзүүлж байгаа нь талархууштай. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд NCD Групп мөн нэгдэн оролцож байна.

75332790_565966247488962_5064952089180897280_n

Өмнө нь Сонгино хайрхан дүүргийн Баянхошуунд баригдсан “Ид шидийн орон” төсөл 2017 оны зун таван сарын хугацаанд бүтээн байгуулалтын ажлаа дуусгаж, төрөөс санхүүжилтгүйгээр амжилттай хэрэгжиж ирсэн юм. Тус төв нь хүчирхийлэлд өртсөн 52 кейс хэргийг шийдвэрлэн, цэцэрлэгийн 2 бүлгийн 70 хүүхдийг үнэ төлбөргүй хамруулж, олон зуун хүүхдийг номын сан, сургалт боловсролоор хангаж байна. Ийнхүү “Ид шидийн орон 2” төсөл хэрэгжихэд бэлэн болжээ.

Image may contain: sky, house, outdoor and nature

“Ид шидийн орон 2” төв нь Улаанбаатар хотын зүүн зах буюу Улиастайн эцэст, 4.200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн төв, кофе шоп, номын сан, спорт талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, гараж болон түр байрлах байрнаас бүрдсэн цогц төв болох бөгөөд одоогийн Баянхошуунд баригдсан “Ид шидийн орон” төвөөс даруй 2 дахин том хэмжээтэй бүтээн байгуулалт болох юм. Тус төвийн барилга бүтээцийн ажил 2019 оны 4 дүгээр сараас эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд зураг төсөл, ажлын зураг, дэд бүтэц болон бусад бэлтгэл ажлууд хийгдсэн аж. Энэхүү төслийн нэг ширхэг хадаас чулуу бүхэн нь хандивын сайхан сэтгэлээр босч байгаа бөгөөд ирээдүйд олон жил олон хүүхдүүдэд үүд хаалгаа нээлттэй байлгахаар ЭКО материал бүтээгдэхүүнээр 1400мкв 2 давхар ЭКО барилга барьж байгаа билээ.

Image may contain: text

Тус төв нь энэ сарын 23-29 өдрүүдэд барилгын нээлтээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд NCD Группийн халуун сэтгэлт хамт олон бид ч уг аянд нэгдэж эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудын ирээдүйд бага ч гэсэн хөрөнгө оруулалт хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Нийтэлсэн Nomin construction