<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jul 21, 2022

Ирээдүйд хоол хүнс ямар болох вэ?

Өдрийн хоолондоо та юу идмээр байна вэ гэдэг асуулт нэг хэсэг хүнд амархан асуулт мэт санагдах авч нөгөө хэсэгт хэцүү асуулт юм. Дэлхий дээр хоол хүнсний төрөл арвин гэж бодох нэгэн байвч тэдгээрээс ямар нь сайн, илүү, эсвэл танд тохирох вэ, алийг нь та худалдан авч чадах вэ гэх зэрэг үй олон асуулттай тулгарна.
Хоол хүнс бол өнөө цагт хамгийн чухал сэдэв болоод байгаа бөгөөд Украйны дайн, цар тахал гэх томоохон сорилтуудын үр дүнд хүнсний үнэ дэлхий даяар нэмэгдсээр л байна.
Учир нь Украйн дангаара дэлхийн үр тарианы хэрэглээний зонхилох хувийг нийлүүлдэг байснаас үүдэлтэй юм. Тийм ч учраас дэлхийн ‘талхны сагс” гэдэг нэр ч эндээс үүсэлтэй. Украйны хилийн худалдааны боомтууд хаагдсанаар нийлүүлэлтийн доголдол үүсч дэлхийн хүнсний зах зээл дээр хомсдол үүссэнээр энэхүү үнийн өсөлт үүсээд байгаа юм.

crops-growing-in-thailand

НҮБ ээс хийсэн судалгаагаар 2022 онд дэлхийн хэмжээнд хүнсний үнийн өсөлт 30% тай байна гэсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад өндөр байгаа юм. Энэ нь дэлхийн хүн амын амжиргаанд нөлөөлөх нь дамжиггүй бөгөөд ялангуяа ядуу хэсэгт түлхүү нөлөөлөх нь ойлгомжтой.
Энэ байдал нь глобал төвшинд худалдаалагддаг цөөн хэдэн төрөл үр тарианд дэлхий хүнсээ даатгасанаас үүсч байгаа аюул гэдгийг харуулж байна.

20220310-grocery-prices

BBC агентлагаас гаргасан судалгааны нийтлэлд 2050 он гэхэд дэлхийн хүн ам хүнсэндээ хэрэглэж болох үр тарианы сортуудын талаар онцолжээ.
Энэ судалгаанд дэлхийн хүн ам нийт авах ёстой калорийнхоо 90% ийг зөвхөн 15 хан төрлийн үр тарианаас авч байна гэдгийг олж тогтоогоод зарим судлаачид ирээдүйд дэлхийн хүн ам хүнсэндээ хэрэглэж болохуйц шинэ нэр төрлийн ямар үр тариа байж болох талаар судлаад эхэлсэн байна.
Тэдгээр судлаачид дэлхий дээр хүн төрөлхтөн хүнсэндээ хэрэглэж болохуйц 7000 гаруй нэр төрлийн үр тариа байж болохыг олж тогтоосон бөгөөд эдгээрээс бид одоогоор зөвхөн 417 нэр төрлийг нь л хүнсэндээ хэрэглэж байгаа юм байна.
Ирээдүйн хүнсэнд буурцаг болон вандуй нь хүнсэнд хамгийн зонхилох үр тариа болох нь тодорхой байгаа бөгөөд уураг болон Б төрлийн витаминаар баялаг уг үр тариа нь зөвхөн хямд гэдгээс бус дэлхийн өнцөг булан бүрт ургадаг гэдгээрээ зонхолох хүнс болох нь тодорхой байна. Судлаачдын олж мэдсэнээр дэлхийд буурцаг, вандуйн 20,000 гаруй нэр төрөл байна.
Дараагийн нэг зонхилох хүнс бол амуу тариа болох нь. Судлаачид дэлхий дээр 10,000 гаруй нэр төрлийн амуу тариа ургадагийг олж тогтоосон бөгөөд ирээдүйн шинэ хоол хүнсэнд хамгийн их орон зайг эзлэх хоол хүнсний анхдагч түүхий эд болох боломжттой гэж үзэж байна. Жишээ нь Африкт маш хуурай орчинд сайн ургадаг Fonio гэх амуу тариа нь couscous болон уураглаг ундаа хийхэд тохиромжтой.

171212124243-03-new-years-food-tamales-exlarge-169
Бас нэгэн сонирхолтой үр тариа бол Хуурамч Банана юм. Гэвч энэ жимсийг Этиопод хүн амын зөвхөн 3 ний 1 нь л иддэг. Яг жимсийг нь байгаагаар нь идэх боломжгүй бөгөөд харин үндэс болон ишийг талх хийхэд ашигладаг. Яг энэ жимс гэхэд л 100 сая орчим хүнийг талхаар хангаж болно.
Ийнхүү судлаачид шинэ нэр төрлийн хүнсэнд ашиглах үр тарианы сортуудыг судлан илрүүлж байгаа ч хүнсний аюулгүй байдал юу юунаас илүү чухал болж байна.