<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Aug 23, 2023

Ирээдүй рүү алхаж шинэ эрин дэх гэртээ тавтай морил

Байнга хувьсан өөрчлөгдөж буй өнөө үед байшин орон сууцны тухай ойлголт шинэлэг, өөр утга учиртай болсон. Технологийн дэвшил, амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр байшин сууцанд амьдран суугчдын ирээдүйг тодорхойлж буй хэд хэдэн чиг хандлагууд байна. Бидний амьдралын хэв маягийг өөрчилж буй эдгээр сонирхолтой чиг хандлагын заримыг сонирхоцгооё.


Ухаалаг гэр: Ухаалаг технологийн хөгжил нь хүний амьдарч буй сууцыг илүү ухаалаг амьдрах орон зай болгон өөрчилсөн. Тэрхүү ухаалаг орон зай нь дуу хоолойгоор идэвхжүүлдэг гэрийн туслахаас эхлээд автоматжуулсан хамгаалалтын систем хүртэл тав тухтай, үр ашигтай, аюулгүй байдлыг бий болгодог. Ухаалаг утсан дээрээ хэдхэн товшилтоор гэрийнхээ гэрэлтүүлэг, температур, зугаа цэнгэлийнхээ системийг удирдах аз жаргалыг мэдрэх боломжийг олгодог ухаалаг автоматжуулалтууд өнөөдөр улам боловсронгуй болж байна.

smart-home-3920905_1280


Тогтвортой амьдрал: Байгаль орчны асуудал, хүний ухамсартай хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан тогтвортой амьдрал нь байшин, орон сууцанд амьдран суугчдын халуун сэдэв болж байна. Хүмүүс нарны зай хураагуур, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл, ус хэмнэдэг тоноглолууд, цахилгаан хэрэгсэл гэх мэт байгальд ээлтэй үйлдэл бүхий технологийн шийдлүүдийг эрэлхийлж байна. Нүүрстөрөгчийн ялгаралыг багасгаж, урт хугацааны зардлаа хэмнэж, илүү ногоон амьдралын хэв маягийг дэлхий нийтээрээ анхаарч ийм амьдралаар амьдрахад дасан зохицож эхэлж байна.


Эрүүл амьдралд чиглэсэн төлөвлөлт дизайн: Ихэнх хүмүүс эрүүл мэнд, сайн сайхан байдлаа нэн тэргүүнд анхаарах болсон. Ийм шаардлагаар эрүүл амьдрах нөхцөл боломжийг олгосон төлөвлөлт, дизайн нь хүмүүсийн дунд эрэлттэй, түгээмэл болж байна. Бясалгалын зориулалтын талбайгаас эхлээд амьдрах хотхон доторх цэцэрлэг, фитнесийн байгууламж хүртэл төлөвлөлтүүд нь оршин суугчид оюун санааны болон бие махбодийн сайн сайхан байдлыг бий болгодог. Амралт, анхаарал халамж, ерөнхий эрүүл мэндийг дэмжих орон зай нь орчин үед амьдрах сууцанд хамгийн чухал болж байна. 

zen-2907290_1280


Үе дамжсан амьдрал: Гэр бүлийн хэв маяг нийгмээ даган хувьсан өөрчлөгдөхийн хэрээр олон үеэрээ хамтдаа нэг байшинд амьдрах нь бас нэгэн чиг хандлага болж байна. Ялангуяа хаусны оршин суугчид  нэг дээвэр дор өвгөд хөгшид, ээж аав, залуучууд хамтдаа амьдрах нь их болсон тул энэ шаардлагыг хангахуйц хувийн орон зайн эрх чөлөөг олгосон, загвар дизайныг өөрчлөх боломжтой уян хатан төлөвлөлт бүхий, олон өрөөтэй байшин сууц эрэлттэй байхаар байна.  Хамтын орон зай, хөгшид хүүхэд нь тусламж авахад амар хялбар нэг дээвэр доор ойр дотны хүмүүстэйгээ байхын аз жаргалыг мэдрүүлэх орон зай ирээдүйн чиг хандлагын нэг болж байна. 


Гэрээсээ ажиллах: Алсын зайн ажил ихсэх тусам таны гэрт тусгай зориулалтын ажлын байр байх нь чухал болсон. Уян хатан төлөвлөлт шийдэл бүхий гэр оффисууд, хамтран ажиллах уулзалтын өрөө, өндөр хурдны интернет холболт нь одоо үед чухал төлөвлөлтүүдийн нэг болж байна. Ажил бизнестээ амжилт гаргах, үр бүтээлтэй байлгах, тав тухтай орчин бүхий гэр сууц чухал болж байна.

 
Олон нийтийн нэг хэсэг болох: Өсөн нэмэгдэж буй дижитал ертөнцөд хүмүүс бодит амьдралтай холбоо тогтоож, хамт олон, хүрээллийн мэдрэмжийг хүсч байна. Хаусны оршин суугчид дундын цэцэрлэг, дээвэр дээрх амралтын өрөө, зугаа цэнгэлийн талбай зэрэг нийтийн орон зайг хүсэх болсон. Ижил бодолтой, ижил сонирхол бүхий хүмүүстэй холбогдож, шинэ нөхөрлөлийг бий болгож, гэрийнхээ гадаа эрч хүчтэй, нийгнийн амьдралыг бий болгон амьдрах дуртай болсон. 


Тохируулга ба хувийн тохиргоот гэр сууц: Орчин үед гэр сууц нь өөрчлөх, өөртөө тохируулах хязгааргүй боломжуудыг санал болгож байна. Өөрийн өвөрмөц амьдралын хэв маягтай төгс нийцсэн орон зайг бий болгохын тулд олон төрлийн төлөвлөлт, дотор засал, тохь тухыг сонгох болсон. Төсөөллөө мэдэрч, зөвхөн өөрийн гэр бүлд тохирсон байшин сууцаа өөрийн зан чанарын жинхэнэ тусгал болгон өөрчлөх боломжийг нь олгосон сууц ирээдүйд эрэлттэй байхаар байна.


Хүн амьдрах орон байраа сонгохдоо маш олон зүйлийг анзаарч харгалзан үздэг бөгөөд урт хугацаанд амьдрах сууцныхаа сонголтыг богино хугацаанд хийх болдог. Иймээс үргэлж дээрх трэндүүдийг авч үзэн сонголтоо зөв хийж ирээдүй рүү алхаж, хүсэл мөрөөдөл, үнэт зүйл, хүсэл тэмүүллээ агуулсан зөв байшин сууцаа сонгоорой. 

New Call-to-action