<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - May 29, 2023

Хотын төвд сүндэрлэж буй хамгийн том ногоон байгууламжтай Vega City цогцолбор хотхон

Хөл, хөдөлгөөн бужигнасан нийслэл хотын маань А зэрэглэлийн бүс болох Хан-Уул дүүргийн 15-р хороонд "Орчлон" Олон улсын дунд сургуулийн баруун талд буюу Улаанбаатар хотын зүрхэнд сүндэрлэж буй худалдаа үйлчилгээтэй Vega City цогцолбор ногоон хотхоны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танд хүргэж байна.

GADNA TAL

ХОТЫН ТӨВИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙРШИЛ

Vega City хотхон нь хотын А зэрэглэлийн бүс болох Хан-Уул дүүргийн 15-р хороонд “Орчлон” Олон улсын дунд сургуулийн баруун талд буюу Улаанбаатар хотын зүрхэнд, үнэ цэнэтэй бүсэд байрлалтай. Хотхоны ойр орчимд Орчлон, International school, Hobby, Oлонлог болон улсын 130-р сургууль байрлах бөгөөд Наадам центр, Е-mart, Оргил, Гэгээнтэн зэрэг томоохон худалдаа үйлчилгээний төвүүд, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүүхдийн парк зэрэг нь 5 минут алхах зайд байрладаг. Танд хэрэгцээтэй нийгмийн болон нийтийн үйлчилгээг гэрийнхээ ойроос авч үнэт цагаа түгжрэлд биш хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлж тав тухтай амьдрах боломжтой.

УХААЛАГ АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТ

Хотхон нь нийт 6 га газрыг хамрах бөгөөд 13 блокоос бүрдэх 16-23 давхар бүхий 1187 айлын өндөр зэрэглэлийн хүрээлсэн төлөвлөлттэй цогцолбор хотхон юм. Барилгууд хоорондоо хүрээлсэн архитектур төлөвлөлттэй учир барилга хоорондын зай хол, нягтаршил бага байхын зэрэгцээ нэгнийгээ сүүдэрлэхгүй, айл бүр нар үзэх боломжтой 2-3 талын харууцтай зэрэг давуу талуудтай. Vega City хотхоны 70%-д 4 өөр хэв маягийн тохижилт бүхий ногоон орчин, нуур, насны ангилал бүхий тоглоомын талбай, алхах, гүйх, дугуй унахад зориулагдсан олон хэрэглээт зам, сагсан бөмбөгийн талбай зэрэг нийтийн эзэмшлийн тав тухтай орчин төлөвлөсөн. Мөн хотхоны баруун урд хэсгийн 201-204-р байрнуудын 1-2 давхарт бүх төрлийн нэгдсэн худалдаа үйлчилгээг төвлөрүүлсэн үйлчилгээний төвтэй бөгөөд оршин суугчид хотхоны нэгдсэн гаражаар дамжин гадагш гаралгүй өвөл зуны аль ч улиралд гэрийнхээ лифтээр буугаад л үйлчлүүлэх төлөвлөлттэй.

May be an image of map and text that says 'epeHxий TeлeBлeлT 401 402 4 一 403 C 202 101 201 102 203 204 103'

Мөн таны гэр бүлийн аюулгүй байдлыг бүрэн хангах харуул хамгаалалтын орчин үеийн бөгөөд ухаалаг системийн (автомашины дугаар таних систем, явган оршин суугчид чип картаар нэвтрэх) шийдлүүдийг хотхоны нэвтрэх бүх хэсгүүдэд суурилуулсан. Мөн оршин суугчдын болон үйлчилгээний төвөөр үйлчлүүлэгч нарын орц, гарц, урсгалыг тусад нь шийдсэн. 

ЦЭМЦГЭР БАС ЦЭЛГЭР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЭХ ИНТЕРЬЕР ДИЗАЙН

Орчин үеийн хүмүүс амьдрах орчиноо энгийн бөгөөд загварлаг хэв маягтай байлгахыг  эрхэмлэдэг болсон. Тэгвэл Vega City хотхон нь орчин үеийн чиг хандлагад нийцэх интерьерын шийдэл болох контемпорари хэв маягийг бүтээн байгуулалтынхаа дотоод эд, эс болгонд шитгэсэн. Дэгжин, байгалийн мэт амьд мэдрэмж, цэмцгэр, цэлгэр орон зайг мэдрүүлэхээс гадна өвөрмөц элемент, урлагын аль ч төрлийг өөртөө уусгаж уян хатан чанар, тухайн цаг үеийн трендтэйгээ хөл нийлүүлэн тасралтгүй хувьсах хэв маягаараа дахин давтагдашгүй онцлог юм. 

349507376_241888548436022_8140457769746982359_n-1
INTERIOR1
350090530_799801171358619_7193615857505624791_n-2
350099229_619585530223903_895886791634071548_n
INTERIOR2
349442162_615120243887279_9185547792698059285_n
350137361_1379070649491059_3700712948698014691_n
INTERIOR3
350251050_633106522024425_6883639577263435977_n
348957663_1407361200046119_3755794827455863832_n
350099223_6129920077085117_8351974456604118457_n-1
350069073_1236970590524491_488220843173484216_n-3
INTERIOR5

Холбоотой нийтлэл: Интерьерын тухай таны мэдлэгт

НОГООН БАЙГУУЛАМЖ

Орчин үеийн их хотын завгүй амьдралын хэв маягтай өнөө үед гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хотхон дотроо байгалийн сайхныг мэдэрч, нарлан суух тав тухтай ногоон байгууламжтай байх жинхэнэ аз жаргал юм. Ногоон ирээдүйг бүтээх эрхэм зорилготой NCD Group нь хүн бүрийн төсөөлөл, мөрөөдөлд буй ногоон орчныг бодит болгохоор зорилготойгоор Vega City  хотхоны 1 хүнд ноогдох ногоон байгууламжийг Улаанбаатар хотын дундаж хэмжээнээс 2 дахин их буюу 11м2 байхаар төлөвлөн хэрэгжүүлж байна. Амьдрах орчноо зөв сонгох нь эрүүл мэнддээ хөрөнгө оруулж буй томоохон хөрөнгө оруулалт төдийгүй амьдралын чанарыг сайжруулах хамгиийн чухал үзүүлэлтийн нэг юм. 

277316010_495217878746635_4993810817649411106_n
300378232_457543656252599_2630452935711857219_n
NB1

Холбоотой нийтлэл: Хотхоны ногоон байгууламжийн ач тус

ӨНГӨ ЧАНАРАА ҮЛ АЛДАХ ЭКСТЕРЬЕР ДИЗАЙН

Өнөө цагт орон сууцны төслүүд амьдрах орчинд тулгамддаг асуудлуудыг бүрэн шийдэхээс гадна хэрэглэгчдэд гоо зүйн таашаал өгөх, анзаарагддаггүй боловч өдөр тутмын жижиг хэрэгцээ шаардлагыг хангах шийдлүүдийг төлөвлөдөг болсон. Их хотын зүрхэнд сүндэрлэж буй Vega City хотхон нь Улаанбаатар хотын үзэмжинд өнгө нэмэх төлөвлөлт, экстьерьер дизайнтайгаар бүтээн байгуулагдаж байна. Оршин суугчдад сэтгэл ханамжийг гаднах өнгө төрхнөөсөө эхлээд л өгөх 60 жилийн насжилттай, өнгө үзэмжээ алдахгүй хөнгөн цагаан, металл фасадтай. Барилгын хийцлэлийн хувьд төмөр бетонон бүрэн цугамал хийцлэлтэй, төмөр бетон нил хавтан суурь, галд тэсвэртэй дулаан тусгаарлагч чулуун хөвөн дулаалга, энергийн хэмнэлттэй, металл рамтай 2 давхар ганжуулсан шил бүхий цонх нь дуу болон дулаан тусгаарлалтын өндөр чанартай. 

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН

Vega City хотхоны байршил нь олон улсын болон хувийн улсын чанартай сургуулиудаар хүрээлэгдсэн бүсэд байршилтайгаас гадна хотхоны орчин бүхэлдээ хүүхдэд ээлтэй, аюулгүй, бүх хэрэгцээг нэг дороос авахуйц байхаар төлөвлөн гүйцэтгэж байна. Хүүхдийн тоглоомын талбайн хувьд автомашины хөдөлгөөнөөс тусгаарлагдаж аюулгүй байдлыг бүрэн хангаснаас гадна хүүхдийн бие бялдар, оюун санааг хөгжүүлэх, аюулгүй байдлын шаардлагыг дээд зэргээр хангах бүх насны хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн 60 жилийн түүхт дэлхийд тэргүүлэгч HAGS брэндийн тоглоомнуудыг суурьлуулж байна.

NB5
NB4
NB3

ХЭРЭГЦЭЭТ БҮХНИЙГ БАГТААСАН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

Орон сууцнаасаа гаралгүй хэрэгцээт бүх үйлчилгээгээ хотхон дотроосоо бүрдүүлчихнэ гэдэг оршин суугчийн тав тухыг хангаж, үнэт цагийг хэмнэдэг. Хотхон доогуураа холбогдсон нэгдсэн гаражаар дамжин Vega City хотхоныхоо баруун урд хэсэгт төв зам дагуу байрлах 2 давхар 12,500м2 талбай бүхий хотхоны болон бүс нутгийн оршин суугчдын хэрэгцээг хангахуйц ресторан, супермаркет, шүдний эмнэлэг, эмийн сан, дэлхийн алдартай брендүүдийн хувцас, эдлэл хэрэглэл, ажлаа амжуулангаа суух кофе шоп, эрүүл амьдралын хэв маягт хөтлөх фитнесс, алжаал тайлах гоо сайхан, спа, олон төрлийн сургалт, хүүхэд хөгжлийн төвийг нэгтгэсэн жишиг худалдаа үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлэх боломжтой.

image-png-May-26-2023-06-58-14-9821-AM

ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭГЧ VEGA CITY ХОТХОН

Бид евро стандартын чанарын шаардлага хангасан, хүн болон байгаль орчинд ээлтэй ус, дулаан, цахилгаан зэрэг нөөцүүдийн зохистой хэрэглээг хангах материал тоноглолуудыг төсөлдөө ашигладаг. Бид дотооддоо захиалагчийн хяналтын албатай бөгөөд уг алба нь барилгын бүхий л үе шатад хэрэглэгчийн өмнөөс давхар хяналт тавин ажиллах тул чанар, гүйцэтгэлийн өндөр түвшинд төслийг бүтээн байгуулж захиалагчдаа хүлээлгэн өгөх үндэс болдог. 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮЕ ШАТ

Vega City цогцолбор хотхоны эхний ээлжийн блокууд ашиглалтад орсон ба 2 болон 3-р ээлжийн 83-192 м2 бүхий 3 – 6 өрөөний сонголттой байрнууддаа захиалга авч байна. 

Борлуулалтын алба:  7577-7577 ext: 1   

Facebook: Vega City хотхон 

Гэрийнхээ дэргэд хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлж, алхаад хүрэх зайд томоохон худалдаа үйлчилгээгээр үйлчлүүлж, гэртэй тав тухтай, хотхондоо ногоон орчинд амьдрах боломжийг 𝑽𝑬𝑮𝑨 𝑪𝑰𝑻𝒀 хотхон танд  олгоно.

Vega City хотхоны танилцуулгыг татаж авна уу

vega city танилцуулга