<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Aug 13, 2018

Леонардо Да Винчигийн төрөлх нутаг Винчи тосгоны түүх

Леонардо Да Винчигийн үед очиж нэг өдрийг өнгөрүүлмээр байна уу? Та түүний төрсөн тосгон болох Тасконы Винчи тосгоноор зочлон Леонардогийн амьдарч байсан үеийг төгс илэрхийлэх гайхалтай газартай танилцах боломжтой. Үнэн хэрэгтээ түүний дурсамжуудыг дэлхийн ямар ч газраас илүү хадгалсан Флоренцээс 40км - ын зайтай орших жижигхэн тосгон бол Винчи юм.

Vinci тосгон

Винчи, Итали - Леонардо Да Винчигийн мөн чанар хаана оршдог вэ?

Толгодын дунд орших Винчи тосгон нь түүх, соёлын хүндэтгэл төрүүлэм эрдэнэ юм. Тосгоны төв хэсгийг ноёрхох цамхгийн ойролцоо нарийн чулуун гудамж, цаах нь талд нь эртний хана болон чидун жимсний модоор бүрхэгдсэн толгод харагдана. Гэхдээ энэ газар ямар нэг зүйлээрээ үнэхээр өвөрмөц. Эргэн тойронд Леонардо Да Винчи, түүний суут гэдгийг  хэлэхгүй өнгөрөх боломжгүй мэт. 

Үнэндээ түүний  жинхэнэ авьяас нь уран зураг, шинжлэх ухаан байгаагүй боловч энэ 2-н хослол инженерийн арга ухаан түүний жинхэнэ чадвар байсан юм. Түүний зурсан шинжлэх ухааны гүнзгий агуулга бүхий хүний биеийн бүтэц болон физикийн гэрэл болон сүүдрийн тухай бүтээлүүдийг та түүний төрсөн нутаг болох Винчи тосгонд зочлон өөрийн нүдээр харж Леонардогийн Да Винчигийн ертөнцөөр аялах боломжтой.

Леонардогийн музей- Леонардогийн ертөнцөд зочилцгооё

Da Vinci тосгон, музей

Леонардо Да Винчиг бодитоор харахыг хүссэн хэн бүхэн түүний музейгээр зочлох хэрэгтэй. Энд орчин үеийн инженерчлэлийн эх болох Леонардо Да Винчигийн анхны барилгын загваруудын цуглуулга байдаг. Саяхнаас шинэчлэл хийгдэж 2 хэсэг болгож хуваасан байна. 

Та энэ үзэсгэлэнгээс гарахдаа Леонардогийн ажлыг санагдуулам геометрийн тэмдэг, тоонуудаар дүүргэсэн Piazza Guidi хэмээх маш онцгой талбайд гарч ирэх болно. Эрт дундад зууны үеийн Conti Guidi  цайз руу шатаар өгсөж байхад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Цайзын дотор ороод эртний агаар амьсгалж, гайхалтай модон загваруудыг харах боломжтой. Энэ үед Леонардогийн авьяас чадвар дуусашгүй гэдгийн мэдэрч байсан. Эндээс их буу, дугуй усны торх, гидравлик машин үзэж болно. 

Vinci дахь Biblioteca Leonardiana - Италийн анхны номын сан Леонардод зориулжээ

Анхны гар бичвэрүүд нь дэлхийн өнцөг булан бүрд тархсан байдаг ч музейнүүдэд байгаа цуглуулгуудыг хэн хүссэн нь ирээд судлах боломжтой байдаг байна. Энд хадгалагдаж байгаа бичвэр болон урвуу бичээсийн хуулбар нь эх хувилбартайгаа маш адилхан байдаг. Бүх тэмдэглэлүүдийн хуулбар, зураг, бичээс Леонардогийн урам бүтээлүүдтэй ойр байх тусам түүний улам илүү дундаршгүй сэтгэлгээг нь бишрэх болно.

Леонардо Да Винчигийн амьдралын замнал

Леонардогийн эцэг эх нь Винчид амьдардаг байсан ба ээж нь эгэл жирийн эмэгтэй байсан ба аав нь чинээлэг нотариатч байв. Леонардог төрөхөд эцэг эх нь гэрлээгүй байсан (тэр үед хамгийн түгээмэл зүйл байсан).

Леонардо Флоренцийн бүтээлч төвд суралцахаар Винчи тосгоноос маш эрт буюу өсвөр насандаа явсан байдаг. Тэрээр Италийн өнцөг булан бүрд очин ажилладаг байсан ч хамгийн сүүлд эцгийнхээ гэр бүлийн эзэмшлийн Винчи болон  хөрш тосгонууд болох төрөлх нутагтаа эргэж зочилсон байдаг. 

Мөн энэ газар түүнийг байсан он жилүүдээс хойш бараг өөрчлөгдөөгүй байгаа нь үнэхээр гайхалтай. Түүний зурагнууддаа бүтээдэг олон дүрүүд нь  Леонардогийн хийсвэр сэтгэлгээний дөнгөж эхлэл байсан юм. Тэрээр маш олон газраар аялж амьдарч байсны эцэст Винчи тосгон л түүний хайр хүндэтгэлийг хүлээсэн газар байсан хэмээн тэмдэглэлдээ үлдээсэн байдаг.


 "CASA DA VINCI" ХАУСНЫ ХОТХОН 

"CASA DA VINCI" хаусны хотхон нь ХУД-ын 4-р хороо, Арцатын аманд нийт 23,3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house, Twin house, Town house болон house  хэлбэрийн 4 давхар цөөн айлын өндөр зэрэглэлийн орон сууцнаас бүрдэх  370 айлын хотхон юм. Уг төсөл нь хотын А зэрэглэлийн шинэ суурьшлын бүсэд байрлалтай бөгөөд хотхоны ерөнхий төлөвлөлтийг айл бүрийн хувийн орон зай, тав тухыг чухалчилж байгалийн нар үзэх, айл бүр ногоон байгууламж бүхий өөрийн эзэмшлийн эдэлбэр газартай байхаар төлөвлөгдсөн.

Та хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл доорх холбоосоор зочлон  татаж авна уу. Баярлалаа.

New Call-to-action