<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jun 15, 2017

Монгол орноор яагаад аялах хэрэгтэй вэ?

21-р зуунд аялал жуулчлал өндөр ашиг орлого бүхий ажлын байрыг бий болгох, шинэ зууны нийгэм эдийн засгийн хөгжлийн хандлагыг тодорхойлогч чухал салбар хэмээн тодорхойлогдож байна. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын чиг хандлага хурдацтай өөрчлөгдөж, статистик тоо мэдээллүүд цаг үргэлж шинэчлэгдсээр байна. 

Ийнхүү аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж буй нь хүмүүсийн амжиргааны түвшин сайжирсантай холбоотой. Мөн хүмүүсийн зан төлөв өөрчлөгдөж, сонирхол нь өөр зүйлд шилжиж буйтай холбоотой. 

Аялал жуулчлал улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ?

Mongolia.jpeg

Аялал жуулчлалынхаа салбарт түшиглэн хөгжсөн олон улс орнуудын жишээг бид мэднэ. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд аялал жуулчлалын салбар томоохон нөлөөг үзүүлдэг. Өнгөрсөн жилийн хувьд л гэхэд аялал жуулчлал нь Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10.2 %-ийг эзэлж байгаа буюу ойролцоогоор 7,6 их наяд ам.долларыг тус салбараас бүрдүүлээд байгаа юм. Мөн аялал жуулчлалын салбар нь Дэлхий даяар нийт 292 сая хүнийг ажлын байраар хангаад байна. Энэ нь дэлхий ертөнц дээрх 10 ажил тутмын нэг нь аялал жуулчлалтай холбоотойг илтгэж байна. Сонирхуулахад Европын улсуудын 10 евро тутмын нэгийг аялал жуулчлалаас бүрдүүлдэг. Цаашид жуулчлалаас орж ирэх Дэлхийн нийтээр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өсөлт 2017 онд 3,4%-иар, 2018 онд 3,6%-иар өсөх төлөвтэй байна. 

Монгол улсын аялал жуулчлалын салбарын эргэн тойронд 

Mongolia2.jpg

Монгол орны хувьд авч үзвэл манай орон өнөөг хүртэл нүүдлийн соёл иргэншлээ  хадгалан үлдсэн цөөхөн улсуудын нэг бөгөөд энэ нь манай оронд ирж буй жуулчдын сонирхлыг татах гол цөм нь болдог.

Mongolia3.jpg

Ихэнх жуулчид Монгол улсад наадам буюу зуны фестивал үзэх, хөх цэлмэг тэнгэр болон од харах, мөн говийн цөл болоод нүүдэлчин амьдралыг сонирхох гэж ирдэг. Өөрөөр хэлбэл Монгол улсын өргөн уудам газар нутаг, онгон дагшин байгаль зэрэг нь жуулчдыг ихээр татдаг. Өнгөрсөн оны 3 сарын байдлаар Монгол улсын аялал жуулчлалын салбарууд 78,3 тэр бум  гаруй төгрөгийн орлоготой ажилласан бол тус оны 4 дүгээр сард 58 тэр бум төгрөгийн орлогыг бий болгожээ. Улирал тутам 2,596 мянган хүн аялал жуулчлалын салбарт ажлын байраар хангагдаж, нийтдээ 39,4 сая жуулчдыг хүлээн авч байна. 

Та яагаад монголоор аялах хэрэгтэй вэ? 

Mongolia1.jpg

Монгол улсад хангай, говиос эхлээд үзэж харах, зорих газар маш олон бий. Бид төрөлх улсаараа аялснаар гадагш урсах валютын урсгалыг бууруулан, төгрөгийг эх орондоо үлдээхээс гадна худалдаа үйлчилгээ, үндэсний үйлдвэрлэл өсөхөд нөлөөлөх, ажлын байрыг дэмжих гэх мэт эдийн засгийн өсөлтөд бүрэн нөлөөлж чадна. 

Гэр бүл, найз нөхдийн хамт Монгол орноороо аялснаар зөвхөн сайхан дурсамж үлдээгээд зогсохгүй үр хүүхэддээ эх орноо хайрлах сэтгэл төрүүлэх, өссөн төрсөн нутаг, үүх түүхээ мэдэх, бодитоор үзэж харах, амарч зугаалах, эх орноороо бахархах сэтгэл төрөх боломжийг бий болгох зэрэг олон давуу талуудтай.


"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

River Garden