<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Apr 28, 2021

Ногоон байгууламжийн хүнд нөлөөлөх өгөөж

Бидний ажиллаж, амьдарч буй орчин өдрөөс өдөрт өөрчлөгдсөөр. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр байгаль орчны эрүүл ахуйд анхаарч хүн бол байгалийн нэгэн бодгаль гэдгийг хүлээн зөвшөөрөх болсноор өөрийн амьдарч буй орчин нөхцөлөө эрүүл ногоон байлгахад анхаарах болжээ. 

Ногоон байгууламж нь байгалийн элементүүдээр хэсэгчлэн эсвэл бүрэн бүрхэгдсэн талбайг хэлэх бөгөөд хотын зүлэгжүүлэлт, цэцэрлэг, гудамж дагуух модод үүнд хамаарна. Энэ нь таны байгальтай тогтоож буй холбоо юм. 

Ногоон байгууламжийг оюун санааны эрүүл мэндтэй хэрхэн уялдуулж болох вэ?

Байгалийн үзэмжийг харах нь стрессийн түвшинг бууруулж, анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлж, оюун бодлыг цэгцлэхэд тусалдаг. Судлаачид байгальтай ойр амьдарч буй хүмүүсийн оюун санааны эрүүл мэндийн судалгаа хийжээ. Үүнд хүмүүсийн амьдарч буй газрын ногоон байгууламжийн эзлэх хувь болон хамгийн ойрын цэцэрлэгт хүрээлэн хүртэлх зайг хамруулж үзсэн байна. Оршин суугчдад нэг анзаарагдсан онцлох үр дүн бол ногоон байгууламжтай ойр харилцаатай хүмүүсийн нийгмийн харилцааны ур чадвар нэмэгдсэн үр дүн гарсан байна.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Яагаад Ногоон барилгыг сонгох ёстой вэ?

Ногоон байгууламж ба хүүхдүүд - Орчин үеийн хүүхдүүдийн тоглоом, татагдах зүйл нэлээд өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотой хүүхдүүд ихэнх цагийг гэр дотроо өнгөрүүлэхийг илүүд үзэх болжээ. Харин гадаа тоглох хүүхдэд "зохион байгуулалтгүй тоглох" буюу эрх чөлөөтэй сэтгэн, бие бялдар болон оюуныг зэрэг дэмжих боломжийг олгодог. Ялангуяа байгальтай ойр хүүхдийн хүрээлэн буй орчныг судлах хүсэл эрмэлзлэл нэмэгддэг ба чөлөөтэй гүйж, авиран, төсөөллөө ашиглах нь хүүхдийн сэтгэхүйд эм болж өгдөг байна.

ногоон байгууламж хүүхэд

Ногоон байгууламж ба залуучууд - Хүмүүсийн стресс тодорхойлох судалгаагаар залуучууд буюу 25-40 насны хүмүүс хамгийн өндөр ачаалалтай ажилладаг бөгөөд түүнийгээ даган стрессд хамгийн их өртдөг гэжээ. Өөрийгөө ч хайхрах завгүй ажилладаг эдгээр насныхан  илүү байгальтай ойр байж, түүнээсээ тайвширал авч, оюун бодлоо цэгцлэн, стресснээсээ ангижрах хэрэгцээтэй хэмээн сэтгэл зүйчид үзэж байна.  

Ногоон байгууламжийн гадна орчинд нөлөөлөх өгөөж

Ногоон байгууламж нь дээр дурдсан оюун санааны эрүүл мэндэд эерэг нөлөөллийг бий болгодгоос гадна гадаад орчинд асар их ач тустай. Үүнд:

  • Орчны дуу шуугианыг өөртөө шингээн сарниулдаг
  • Нүүрстөрөгч, хүхрийн дутуу nслийг задалж орчны агаарыг цэвэршүүлж хүчилтөрөгчийг ялгаруулдаг
  • Асфальт, бетон, барилгын материалын дулааны нөлөөг бууруулдаг
  • Орчинд үнэ цэнэ, үзэмжийг бий болгодог
  • Цаг агаарын хэт халалт болон сэрүүний температурыг тэнцвэржүүлдэг байна.

Хот суурин газрын соёл руу шилжин бид багагүй хугацааг ардаа орхижээ. Сүүлийн жилүүдэд хурдацтай явагдаж буй хотжилтоос шалтгаалан хотод амьдрах хүмүүсийн тоо нэмэгдсээр. Үүнтэй холбоотой хүн байгалийн холбоо алдагдан, зохион байгуулалтгүй хотжилтоос зайлсхийн, хүмүүс ногоон байгууламжийн бодит үр өгөөжийг ойлгон хэрхэн ойр амьдарч, амьдралын чанараа сайжруулахад анхаарах болцгоожээ. 


GARDEN CITY 2 хотхоны танилцууга 

NCD Group-ийн хэрэгжүүлж буй GARDEN CITY цогцолбор хотхон нь хотхоныхоо нийт талбайн 50%-д ногоон байгууламжийг шийдэж өгсөн бөгөөд ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршилд аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал, тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй орон сууцны хотхон юм.

Garden City