<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Oct 13, 2020

Ногоон барилга -Хүлэмжийн хийг бууруулах шийдэл болох нь

Хүлэмжийн хийн ялгарал энэ эрчээрээ үргэлжилбэл 2030 он гэхэд дэлхийн дулаарлыг +1.5 хэмд барьж чадахгүй алдах магадлал өндөр байна.


Хэрэв дэлхийн дулаарал +2 хэмд хүрвэл юу болох вэ?

Хойд мөсөн далай хайлж эхлэн байгалийн тэнцвэр алдагдана. Ус, мод, ургамал, бусад нөөцүүд хомсдож бүх зүйл тэнцвэргүй болж улмаар маш олон сөрөг зүйлүүдийг дагуулах болно. 
Даян Дэлхийн Сан тэргүүтэй олон улсын байгууллагууд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг эерэг байлгах улмаар +1,5 хэмээс хэтрүүлэхгүй байхад чиглэсэн маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээр нь тус бүрдээ үр дүнгээ өгсөөр байна.

Монгол улс 2016 оны 9 сард Парисын хэлэлцээрт нэгдсэн бөгөөд Хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 14% иар бууруулахаар зорилт тавьсан байдаг. Энэ чиглэлийн ажлуудыг хийхэд хөрөнгө санхүү ихээр зарцуулагдах бөгөөд урьдчилсан байдлаар нийт 3,5 тэрбум ам.доллар зарцуулна гэсэн тооцоолол ч хийсэн байна. Монгол улс бусад улсуудтай харьцуулахад хот дотроо хамгийн их агаарын бохирдолтой улсын тоонд ордог бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын нэн тэргүүнд агаарын чанарыг сайжруулах шаардлагатай улсын тоонд орсон байдаг.

ХҮЛЭМЖИЙН ХИЙ гэж юу вэ?

Ямар нэг энерги дулаан ялгарахын тулд халаах процесс заавал шаардлагатай. Амьд бие организмд дулаан хэрэгтэй. Мөн хүний хэрэглээнд зориулсан ихэнх бүтээгдэхүүн, материалыг үйлдвэрлэхийн тулд асар их энерги дулаан хэрэгтэй болдог. Эндээс ялгарсан хүлэмжийн хий агаар мандал дээр дахин нэг давхарга үүсгээд байгаа юм. Өөрөөр хэлбэл бидний амьдарч буй орчныг дахин нэг давхрага халхалсан байдалтай байгаа нь яг л шилэн хүлэмж шиг орчин үүсгэж байгаа гэсэн үг юм. 
elysium
Тэрхүү давхарга нь байгалийн жамаараа дэлхий дээр тусах нарны тусгалыг халхалдаг. Ингэснээр байгалийн жам ёсны цикл алдагдаж улмаар байгалийн тэнцвэрт байдал үгүй болж дэлхийн дулаарал бий болоод байгаа юм.

Хэрэв дэлхийн дулаарал +2 хэмд хүрвэл урр амьсгалын өөрчлөлт ихээр бий болж байгалийн тэнцвэр алдагдах аюул нүүрлэнэ гэж судлаачид үзэж байна.

Бараг бүх салбарт хүлэмжийн хийн ялгарал тодорхой хэмжээгээр бий боловч хамгийн ихээр ялгаруулдаг салбараар эрчим хүчний салбар түүнийг удаалан барилга байгууламжийн салбар тооцогддог байна.

Эрчим хүчний салбар Хүлэмжийн хийг бууруулахаар эх үүсвэрээ сэргээгдэх эрчим хүчээр нөхөж байна. Барилгын салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шийдэл нь НОГООН БАРИЛГА бөгөөд 2050 он гэхэд шинээр баригдах барилга байгууламжийг ХҮЛЭМЖИЙН ХИЙН ялгаралгүй байлгахаар зорин ажиллаж байна.

blog-1

Ирээдүйд Тогтвортой хөгжлийг хангах барилга байгууламж энэ салбарын чиг хандлага болох нь тодорхой байна.

Дэлхийн шилдэг архитектурын баг ууд энэ тал дээр хүч хаяж нэлээд олон төслүүдийг хэрэгжүүлээд байгаа бөгөөд дэлхий нийтээрээ энэхүү чиг хандлагыг дэмжин уриалж ажиллаж байна.

Түүнчлэн хот төлөвлөлт, оршин суугчдын бүсийг илүү ухаалаг төлөвлөлтөөр шийдэх, байгальд ээлтэй, нөөцүүдэд хэмнэлттэй, ногоон барилгуудын төслүүд шилээ даран хэрэгжиж байна.

Энэхүү зорилгын хүрээнд ZERO CARBON буюу хүлэмжийн хийн ялгаралгүй байшин барилгуудыг улс орнууд өөрсдийнхөө НОГООН БАРИЛГА –н зөвлөлөөр дамжуулан хэрэгжүүлж байна.


Эх дэлхийгээ хүлэмжийн хийн ялгаралтаас бууруулж байгаль дэлхийгээ тэнцвэртэйгээр хойч үедээ өвлүүлэхэд барилгын салбарын оролцоо бол тогтвортой хөгжлийг хангах НОГООН БАРИЛГА юм.

#greenbuildings

#betterplacesforpeople

#greeneconomy

NCD Ногоон ирээдүйг бүтээнэ.