<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - May 11, 2020

Яагаад "Ногоон" барилга гэж?

Хэрэглэгчдийн худалдан авах шийдвэрт нөлөөлдөг түлхүүр хүчин зүйлсийн нэг нь бүтээгдэхүүн, түүнд ашиглагдаж буй материалын байгаль орчинд ээлтэй байдал болжээ. Барилгын салбар ч орчин үеийн энэхүү хандлагыг дагаж, ногоон бизнесийн шийдэл, гүйцэтгэлийг нэвтрүүлэхийн зэрэгцээ бизнесийн олон шинэ боломжийг үүсгэж байгааг та мэдэх үү?

“Ногоон” барилгын салбарын гайхалтай ирээдүй

Эрэлт нэмэгдэж байна

Байгальд ээлтэй, эрчим хүчний зарцуулалт багатай бүтээгдэхүүн нь урт хугацаандаа илүү их хэмнэлтийг бий болгодог гэдгийг орчин үеийн хэрэглэгчид ухаарах болжээ. Ногоон бизнесүүд эрчим хүчний зардлаа 25-30 хувь бууруулдаг гэсэн үзүүлэлтийг ч зарим судалгаа гаргасан байна. Албан байгууллагууд ч хэмнэлтийн төлөө ногоон шилжилт хийхийг илүүд үзэж, ногоон бизнесийн шийдлийг санал болгогч бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлж байна.

Тиймдээ ч эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай ажиллагааны стандартыг илэрхийлдэг “LEED”, “Energy Star” зэрэг батламжийг авах нь борлуулалтыг нэмэгдүүлэх ашигтай хөрөнгө оруулалт болжээ. Цаашлаад ногоон технологийг нэвтрүүлэх, түүнийг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх нь бизнесийн нэр хүнд, хэрэглэгчдийн үнэлэмжийг ч өсгөх нэгэн үзүүлэлтэд тооцогдох болсон байна.

54b04341ecad048222141ee6

Барилгын материалын хөгжил шинэ шатанд гарна

“Ногоон” барилга байгууламжийн эрэлт хэрэгцээ өсөхтэй зэрэгцэн түүний үйлдвэрлэл нийлүүлэлт нэмэгдэх шаардлагатай тулгарч байна. Бизнесийн аливаа шинэ боломж нь хөрөнгө оруулалт, судалгаа шинжилгээ, боловсрон хүчин, мэргэжилтнүүдийг татдаг жамтай билээ. Үүний үр дүнд барилгын салбар, тэр дундаа барилгын материалын үйлдвэрлэл байгаль орчинд илүү ээлтэй, хямд мөн ашигтай болох юм.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛБАРИЛГЫН САЛБАРЫН ИРЭЭДҮЙ-НОГООН ИРЭЭДҮЙ

Барилгын материалын хөгжил шинэ шатанд гарна

Эх дэлхийг хамгаалах чухал алхам

1298814_04916-cc-earth-day-green-list-new-thumb

Байгаль орчныг хамгаалах, зардал зарцуулалтыг бууруулахад чиглэсэн инноваци, шийдэл бүр бидний үр хүүхдийн ирээдүйд зориулсан хөрөнгө оруулалт юм. Тиймээс ногоон технологи, түүний судалгаа шинжилгээ, борлуулалт худалдаа нь эх дэлхийн төлөөх чухал үйл хэрэг билээ. Байгаль орчинд ээлтэй, хэрэглэгчдэд хүртээмжтэй, бизнесүүдэд ашигтай “ногоон” технологи хамгийн хурдацтай хөгжиж буй барилгын салбар болжээ.

                                                                                     Source: https://greenbuildinginsider.com/78/future-hold-green-construction