Нэг ч үл хөдлөхгүй Airbnb зочид буудлуудын хамгийн том өрсөлдөгч болсон нь
Airbnb нь байр түрээслэх зах зээлд хамгийн том амжилтыг үзүүлсэн компани бөгөөд анх удаа хүмүүст өөрийн эзэмшлийн байр, орон сууцаа түрээслүүлэх боломжийг нь хялбар байдлаар нээж өгснөөрөө богино хугацаанд маш өндөр өсөлт бүхий бизнес болсон юм.
Гэвч хэрхэн Airbnb амжилтад хүрсэн бэ?
Тэд анх бизнесийн гараагаа эхлүүлсэн 2007 онд ийм үйл явдал болжээ. Сан Франциско хотод хамтран амьдардаг 3 залуу тус хотод зохион байгуулагдсан загварын чуулганы үеэр зочны өрөөнийхөө хийлдэг матрассыг түрээслүүлэн нэмэлт орлого олжээ. Энэ санаа нь маш энгийн бөгөөд ердөө л аялагчдад зочид буудлаас хямд үнийг санал болгохын зэрэгцээ амьдарч буй хотынхоо талаар илүү мэдрэмж төрүүлэх л байлаа.
Энэ санаа нь дорхноо газар авч ердөө л жилийн дотор тэд үйл ажиллагаагаа тэлж Нью Иорк, Бостон зэрэг томоохон хотууд руу өргөжих болжээ. 2010 он гэхэд тэд 7.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Sequoia Capital хамтын сангаас бүрдүүлж чадсан нь тэдний бизнесийн өсөлтийг хангахад гол түүлхэц болжээ. Тэндээс үүдэн Airbnb компани нь тогтвортой өсөлттэйгөөр үйл ажиллагаа нь өргөжиж 2019 оны байдлаар дэлхийн 190 орныг хамран үйл ажиллагаагаа тэлсэн юм.
Тэгвэл яг юу нь энэ компанийг ийм амжилтад хүргэсэн бэ? Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж үздэг байна. Нэгдүгээрт, хүмүүс түрээсийн байрыг бусадтай хуваалцахад илүү бэлэн байдаг гэсэн хуваалцах эдийн засаг руу чиглэсэн өсөн нэмэгдэж буй чиг хандлага нөгөө талаас олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд улам төгсөрч, хүмүүс хоорондоо онлайнаар холбогдоход хялбар болсон гэсэн чиг хандлагуудыг соргогоор мэдэрч энэ боломжиййг ашигласан.
Хоёрдугаарт, Airbnb аялагчдад илүү өвөрмөц байдлаар хүрэх аргад тулгуурласан. Уламжлалт зочид буудлуудаас ялгаатай нь энгийн бөгөөд цэвэрхэн Airbnb д байгаа байр сууцууд нь арай сонирхолтой, адал явдал авчирхуйц, илүү хувь сонирхолд нийцсэн байдаг. Энэ нь аялагчдад адал явдал, сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг илүү өгдөг бөгөөд үүнийг бусад төрлийн байр сууцанд тэр бүр байлгах боломжгүй байдаг.
Эцэст нь, Airbnb хэрэглэгч нар нэгэн коммунити д нэгдэж зөвхөн байр түрээслэх биш бусад зүйлсээрээ хоорондоо холбогдох, сонирхлын бүлгээрээ нэгдэх боломжийг нь олгосон системийг хөгжүүлснээрээ хэрэглэгчдэд найдвартай итгэлтэй байдлыг төрүүлдэг. Энэ нь илүү үнэнч харилцагчийг бий болгох тэднийг халамжлах бололцоог нь бүрдүүлж байдаг.
Airbnb дээрх хүчин зүйлүүдийг хослуулан нэг цөм болгон авч хэрэгжүүлснээр тэдний амжилт тодорхойлогдож байгаа юм. Тус компани тасралтгүй хөгжиж, өргөжин тэлэхийн хэрээр байнга өөрчлөгдөж байдаг бизнесийн орчинд хэрхэн инноваци хийж, цэцэглэн хөгжиж байгааг харах нь сонирхолтой байх болно.
Өнөөг хүртэл Airbnb нь нэг ч зочид буудал болон үл хөдлөх өөрөө эзэмшдэггүй мөртлөө зочид буудал болон үл хөдлөхийн зах зээл дээрх хамгийн өсөлттэй том бизнес болж чадсан. Тэд үл хөдлөх эзэмшдэггүй харин байр сууц түрээслүүлэх боломжоор хангасан сайн хөгжүүлэлт бүхий платформыг эзэмшин түүгээр дамжсан гүйлгээ бүрээс хувь авах зарчмаар орлогоо бүрдүүлдэг бизнес юм.
Та Airbnb дээр байраа түрээслүүлэхээр оруулж болох уу? Тэд таны байрыг ямар шалгуураар листэлж авах вэ ?
Тэд түрээслэх байранд цогц стандартыг тавьдаг. Түүнд нь ариун цэвэр, бүх мэдээлэл бүрэн, ил тод, үнэн байх шаардлага, хэрэглэгчдэд цаг алдалгүй бүрэн мэдээлэл өгөх зэрэг үндсэн шаардлагууд байдаг.
Мөн хэрэглэгчдийг тухайн түрээсэлсэн байрны талаарх сэтгэгдлээ үлдээх боломж бүхий талбар түүнд үндэслэн оноогоор үнэлэлт өгөх систем нь маш боловсронгуй хийгдсэн байдаг нь ирээдүйн хэрэглэгчид баталгаа болж өгдөг.
Унтлагын өрөөнд зөвлөх 10 ургамал
Хотхон ногоон байгууламжтай байхын ач тус