<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - May 12, 2017

Орон сууцны үнэ цэнийг өсгөх томоохон хүчин зүйлсийн нэг юу вэ?

Орон сууцны үнэ цэнэ өсөхөд нөлөөлдөг олон хүчин зүйлс байдаг. Үүнд: Байршил, архитектурын шийдэл, интерьер дизайн, сантехникийн тоноглол, барилгын чанар гэх мэт. Мөн эдгээрээс гадна сайн Сууц Өмчлөгчдийн Холбоо буюу СӨХ нь үл хөдлөх, орон сууцны үнэ цэнийг нэмэгдүүлэхэд томоохон нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийн нэг.

Орон сууц ашиглалтад орсон цагаас эхлэн хувийн эзэмшлийн орон сууцны талбайнаас гадна гаднах орц, дээвэр, гадна орчны тохижилт, нарлан суух газар, спорт талбай, хүүхдийн тоглоомын талбай зэрэг нь дундын өмчид тооцогдож, харин түүнийг харж, хянаж, хариуцаж, түүнчлэн оршин суугчдын эрх ашгийг хамгаалж, тав тухтай байдлыг хангаж байх томоохон үүргийг СӨХ хүлээдэг учраас тухайн орон сууц ирээдүйд ямар дүр төрхтэй үлдэх эсэх нь энэхүү байгууллагаас шууд хамаарч байдаг.

Иймээс та бүхэнд  олон улсын жишгээр сайн СӨХ хэрхэн үйл ажиллагаа явуулдаг талаар танилцуулъя. 

River Garden Infographic СӨХ

 

ХОЛБООТОЙ: Орон сууцаа солих болсныг илтгэх 5 шинж


"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

River Garden