Олон улсын жишгээр хотхон төлөвлөлт ямар байх ёстой вэ?
Хотхон төлөвлөлт нь хот төлөвлөлтийн чухал хэсэг байдаг ба тухайн суурьшлын бүсийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн хотхоныг дагалдан худалдаа үйлчилгээний төв, зам харилцааны шинэ бүс бий болох боломжтой байдаг.
Хотхон төлөвлөлт гэж юу вэ?
Хотхон төлөвлөлт гэдэг нь хүмүүсийн эрэлт хэрэгцээг нэг орон зай дор цогцлоож, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тэнцвэрийг бий болгоход чиглэсэн хот суурин газрыг бий болгохыг хэлнэ.
Олон улсын жишгээр хотхон төлөвлөлт нь оршин суугчдын тав тухтай амьдралыг бүрэн шийдсэн алхаж, салхилах зам талбай, хэрэгцээт худалдаа, үйлчилгээ сургууль, цэцэрлэг зэргийг нэг дор төвлөрүүлсэн байхаар шийдсэн байх ёстой байдаг. Мөн олон нийтийн эзэмшлийн талбайд ногоон байгууламжийг бий болгох нь хотхон төлөвлөлтийн хамгийн чухал хэсэг бөгөөд энэ нь хотхоны үнэ цэнийг өсгөдөг
ХОЛБООТОЙ: "NCD групп" - ийн бүтээн байгуулж буй төслүүд
Хотхон төлөвлөлт хэрхэн явагддаг вэ?
Хотхон төлөвлөлтийн онцлог болон стандарт
Хотхон төлөвлөлтийн онцлог нь дараах байдлаар илэрхийлэгдэнэ:
- Тээврийн хэрэгслийн тохиромжтой, хямд байдал
- Эрүүл ахуйн байдал болон цэвэр усны хангамж
- Агаарын таатай бүсэд байрлах
- Хүн амын нягтаршил
- Шашин, боловсрол болон чөлөөт цагаа өнгөрөөх газруудтай тохиромжтой байршилд байрлах
- Оновчтой ерөнхий зураглал
- Зам харилцааны төлөвлөлт
- Бага сургууль, ахлах сургууль, коллеж зэрэг боловсролын байгууллагууд
- Диспансер, эрүүл мэндийн төв болон эмнэлэг
- Дэлгүүр, худалдааны төвүүд гэх мэт зүйлсийг бүрэн багтаасан байх
Хотхон төлөвлөлтийг боловсруулахад дараах төрлийн мэдээллийн баазыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:
- Тухай орчны ойролцоох худалдаа, үйлдвэрлэлийн төвийн мэдээлэл
- Тээврийн хэрэгслийн үйлчилгээний
- Геологийн нөхцөл байдал
- Газрын үнэ цэнэ болон газар ашиглалтын
- Байгалийн тогтоц, гоо үзэмж
- Усан хангамжийн цэгийн байршил
- Салхины эрчим, чиглэл, температур, хур тунадасны чиглэл гэх мэт цаг уурын мэдээлэл
- Тухайн газрын ашигт малтмалын нөөц
- Түүхэн гарал үүсэлтэй газар бий эсэх
- Хүрээлэн буй орчны улс төрийн нөхцөл байдал
- Хүн амын нягтаршил
- Зам харилцаа холбооны хөгжлийн мэдээлэл
- Эрчим хүчний барилга, хийн ажил, бохир ус зайлуулах байгууламж, борооны ус зайлуулах гэх мэт тусгай шаардлага бүхий мэдээллийн баазыг бий болгоно.
Зураг төслийг бэлтгэх
Хотхон төлөвлөлтөд тусгагдах санааг илэрхийлсэн олон төрлийн зураг төслийг бэлтгэсэн байх ёстой байдаг. Үүнд:
- Хотхоныг тойрсон ногоон байгууламжийн бүс
- Хотын бүрэн зураглал
- Ландшафтын онцлог
- Олон нийтийн үйлчилгээний газрын онцлог
- Парк, тоглоомын талбай гэх мэт олон нийтийн талбайн зохион байгуулалт
- Байгалийн булаг шанд, гол горхины байршил
- Зам тээврийн төлөвлөлт
- Усан хангамж, бохир ус зайлуулах байгууламж, цахилгаан станц гэх мэт нийтийн аж ахуйн үйлчилгээний байршил гэх мэт зүйлсийг багтаана
"River Garden" хотхоны 2-р ээлж
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.
River garden 2 хотхоны 403-р барилга захиалга авч байна
GARDEN CITY ХОТХОН САР ШИНИЙН УРАМШУУЛАЛ ЗАРЛАЛАА