<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - May 28, 2018

Олсон чимэглэлийг өөрсдөө хийцгээе

Интерьерт хамгийн чухал зүйл бол гэрийн хана, булан тохой бүрийг чимэглэх жижиг чимэглэлүүд байдаг. Мөнгөлөг, зэс эдлэлүүд, гантиг ширээний тавцан одоо ч гэсэн интерьерт чухал үүрэгтэй оролцсоор байгааг та анзаарсан байх. Харин энгийн нэг олсоор гайхалтай гэрийн чимэглэлүүдийг хийх талаар юу гэж бодож байна?

Таазнаас унждаг тавиурууд

swwq

Гэрийн нөхцөлд олсыг ашиглаж хямд өртгөөр таазнаас дүүжлэн тавиур хийх боломжтой. Энэ төрлийн тавиур нь илүү шинэлэг бөгөөд загварлаг харагддаг гэж интерьер дизайнерууд зөвлөсөн байдаг. Тэгвэл энэхүү тавиурыг хийхийн тулд та модон хавтанд олсны хэмжээгээр нь нүх гаргаж олсон утсаараа тогтооход л болно. Мөн аюулгүй байдлыг тооцоолж бэхэлгээ хийх хэрэгтэй шүү. Тавиур дээрээ зураг, сувинерээс илүүтэйгээр ногоон ургамал байрлуулах нь илүү зохимжтой.

ХОЛБООТОЙ: Хувцасны өрөөгөө хэрхэн тохижуулах вэ?

Олсон ширдэг

йыцф

Олсоор хийсэн ширдэг нь паркетан шалтай өрөөнд гайхалтай өнгө дагуу зохицож таны гэрт эко, тайван уур амьсгалыг бүрдүүлж өгөх юм. 

Заавар: Бүдүүн олсыг ашиглаж тойруулан оёно. Үүний дараагаар доор нь хальтархаас сэргийлж хэрэггүй болсон алчуур эсвэл даавуун материалын ижил хэмжээний дугараг хэлбэрээр хайчилж силикон цавуугаар наах эсвэл оёно. Ингээд л таны шинэхэн ширдэг бэлэн боллоо.

Олсон хаалганы унжлага

Олсоор хийсэн хөшиг

Энэ олсон унжлагыг хаалгагүй өрөөндөө хийвэл тохиромжтой. Хаалгагүй үүд хэсэг онгорхой байснаас унждаг унжлагатай байсан илүү чамин бөгөөд орон зайг дүүргэж, зохицолдуулж харагдуулдаг учир та бас доорх заавар зургийн дагуу гэртээ энэ чимгийг хийгээд үзээрэй. 

ХОЛБООТОЙ: Булангийн хэсгээ хэрхэн тохижуулах вэ?

Олсоор бүрэх 

Олсоор бүрсэн эд зүйлс

Өмнө нь хэлсэнчлэн олсон чимэглэл нь модон тавилгатай гайхалтай зохицдог тул та гэрийн зарим тавилга, толь, гэрлийн бүрхүүл, сагс гэх мэт зүйлсийг олсоор бүрээд үзээрэй. Үүний тулд танд силикон цавуу, олс 2 байхад л хангалттай юм.


"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. 

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

River Garden