<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jan 18, 2023

Орон сууцны аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ?

Бид орон сууц худалдан авахдаа зай талбай, цонхны байрлал, үнэ, чанар, авто зогсоол гэх мэт олон хүчин зүйлсийг харгалзан үздэг ч гэнэтийн ослын үеийн бэлэн байдал, урьдчилан сэргийлэх боломжуудын талаар төдийлөн мэддэггүй билээ. Тиймээс орон сууцны аюулгүй байдлын талаар зөвлөгөө хүргэж байна. 

Галын аюулгүй байдал 

Монгол Улсын ОБЕГ-аас гаргасан зөвлөмжид олон улсын судалгаагаар орон байранд гарсан гал түймэрт өртөж амь эрсдсэн иргэдийн тоо галын аюулд амиа алдаж байгаа нийт хүний 75 хувийг эзэлж байгаа талаар онцлон тэмдэглэжээ. Зөвхөн АНУ-аар жишээ авахад тус улсын Үндэсний Галаас Хамгаалах Нийгэмлэгийн (NFPA) мэдээлснээр улсын хэмжээнд жилд 350,000 гаруй байшингийн гал түймэр гарч, бараг 7 тэрбум ам.долларын шууд хохирол учруулдаг байна. Улмаар 12,000 орчим хүн гэмтэж бэртдэг аж. Харин манай улсын хувьд  хоёр цаг тутамд объектын гал түймэр гарч улмаар долоо хоногт нэг хүн амь насаа алдаж байна. Тиймээс орон сууц худалдан авахдаа галын аюулгүй байдал, эрсдэлийн менежментийг зайлшгүй анхаарах ёстой. Ялангуяа амьдрах зориулалттай олон давхар орон сууцнууд галын аюулгүй байдлыг тусгай шаардлагын дагуу хангах ёстой юм. Үүнд галд тэсвэртэй барилгын материал ашиглах, орц гарцын систем, галын дохиолол зэрэг олон хүчин зүйл багтана.

Дараах зөвлөгөөг хэрэгжүүлж галын аюулгүй байдлаа хангаарай.  

Газар хөдлөлтийн эрсдэл 

Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт оршдог манай улсын хувьд амьдрах орон сууцаа сонгохдоо газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг зайлшгүй харгалзаж үзэх ёстой билээ. Тухайлбал, манай оронд 20-р зуунд  дэлхийд нэн хүчтэйд тооцогдох найман магнитуд хүрсэн газар хөдлөлт дөрвөн удаа, долоон магнитуд хүрсэн газар хөдлөлт 20 орчим удаа болж байсан бөгөөд 2022 онд 50 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн юм. Орон сууцны хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын материалаар баригдсан байх нэн тэргүүний шаардлага юм. 

Газар хөдлөлтийн үеэр байшин, орон сууцанд байгаа бол дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй.

Хайртай дотнын хүмүүсээ аюулгүй орчинд амьдруулахын тулд…

Орон сууцны аюулгүй байдал… Энэ үгийг сонсох үед танд хамгийн түрүүнд юу бодогддог вэ? Орон сууц гэдэг бол дөрвөн хана төдий амьдрах газар бус амь нас, амар тайван байдал, аз жаргалаа цогцлоох орчин юм. Тиймээс ч хамгийн түрүүнд хайртай дотнын хүмүүстэйгээ хамт байх орчныхоо аюулгүй байдалд бүрэн анхаарах ёстой. Гэхдээ энэ сонголтыг хийх тийм ч амар бус… 

Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэрлэх хйиц бүтээцтэй орон сууц сонгоорой

Барилгын чанар материалаас гэх үг зүгээр ч нэг гараагүй. Гамшиг судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргасан судалгааны үр дүнгээс харахад хэрвээ Улаанбаатар хотод хүчтэй газар хөдөлбөл нийт барилгуудын 64 хувь нь нурах аюултай бөгөөд тэсвэргүй юм. Улмаар тог цахилгааны гэмтэл үүссэн нөхцөлд нийт иргэдийн 50 хувь нь дулаангүй, 80-100 хувь нь тог цахилгаангүй болох эрсдэлтэй. Түүнчлэн манай дэлхий дээр жил бүр 20,000 орчим хүн газар хөдлөлтийн улмаас амиа алддаг байна. Энэ нөхцөлд хайртай дотнын хүмүүсээ хамгаалах хамгийн зөв арга бол орон гэрийн аюулгүй байдал юм. Орон сууцны насжилт, газар хөдлөлт аливаа байгалийн гамшиг, эрсдэлд тэсвэрлэх чадвар, аюулгүй байдлыг хэр зэрэг хангасан эсэх нь барилгын технологи, хийц бүтээцээс шууд хамааралтай байдаг. Өдгөө Монгол Улсад баригдсан орон сууцнуудын 16 хувь нь төмөр бетонон хийцтэй тул эдгээр төслүүдээс сонголт хийхийг зөвлөж байна. 

 Менежмент бол аюулгүй байдлын баталгаа 

Үл хөдлөх хөрөнгийн менежмент нь худалдаж авсны дараах буюу урт хугацаан дахь үнэ цэнийг хадгалж хамгаалан, нэмэгдүүлээд зогсохгүй аюулгүй байдлын баталгаа болж байдаг. Харуул хамгаалалт, тогтмол арчилгаа, иж бүрэн аюулгүй байдлын ухаалаг системүүд (хотхон руу нэвтрэх, байрны орц руу нэвтрэх ухаалаг систем, хулгайн дохиолол г.м) зэрэг нь үүний салшгүй хэсэг. Орон сууц худалдан авахдаа харуул хамгаалалттай, тогтмол арчилгаа үйлчилгээ явуулдаг эсэхийг нь шалгаарай. 

Галын аюулгүй байдлыг мартуузай

Газар хөдлөлтөөс гадна хамгийн том хор хохирол дагуулдаг аюулт үзэгдэл бол гал түймэр. Нэн ялангуяа 16 давхраас дээш барилга буюу өндөр барилгын норм стандартад галын аюулгүй байдлыг нарийвчлан тусгасан байдаг. Тухайлбал, Vega city хотхон төсөлдөө галын аюул эрсдэлээс хамгаалсан хэд хэдэн шийдэл системийг тусгасан бөгөөд тэдгээр нь аюул эрсдлийн үед хавсарч ажилласнаар танай гэр бүлийг бүрэн хамгаалах аж. Үүнд, аюул ослын үед зорчих тусгай лифт, гал гарсан тохиолдолд автоматаар мэдэрч унтраах үйлдэл нь  99 хувьтай ажиллах орчин үеийн дэвшилтэт спринклер системийг айл бүрт болон нийтийн эзэмшлийн хэсгүүдэд төлөвлөлсөн.


 

VEGA CITY төслийн танилцуулга татах

NCD Group-ийн хэрэгжүүлж буй VEGA CITY төслийн танилцуулгыг татаж авна уу.New Call-to-action