<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Apr 19, 2022

Орон сууцны дотор зохион байгуулалт, төлөвлөлтийн талаар таны мэдлэгт

Хүний амьдрах орон сууц хаус зэрэгт дотор зохион байгуулалтын үндсэн 2 төрөл байдаг.

Задгай төлөвлөлт болон хаалттай төлөвлөлт гэсэн 2 үндсэн төрлүүд нь өөр өөрийн гэсэн давуу болон сул талуудтай.

Дээрх 2 төлөвлөлтийн төрлүүд нь 2 уулаа орон зайг гэрэл, хүний зан байдлын төлөв, дуу чимээ гэсэн хүчин зүйлүүдийн тусгалыг хэрхэн зохицуулснаараа давуу сул талууд нь хоорондоо ялгаатай.

RP 2-1

Задгай төлөвлөлт бүхий дотор зохион байгуулалт

Задгай төлөвлөлт нь хүн хоорондын харилцаа, холбоотой байдлыг дэмжсэн төлөвлөлт бөгөөд үндсэн өрөөнүүдийг аль болох задгай байдлаар төлөвлөсөн хувилбар юм. Стандарт задгай төлөвлөлт нь хувийн орон зай болох унтлагын өрөө, ариун цэврийн өрөө зэргийг тусгаарласан ханатай байхаар харин уламжлалт нийтийн орон зай болох гал тогоо, хооллох хэсэг, зочны хэсгийг хооронд нь тусгаарлалгүй задгай байхаар төлөвлөсөн хувилбар юм. Ингэж нэг том орон зай мэт төлөвлөх нь гэр бүлийн гишүүдийн амьд харилцааг дэмжих, хөдөлгөөнийг хялбарчилсан, цонхоор орох байгалийн гэрлийг орон зайд нэвт хувиарлах боломжуудыг олгодог юм.

Задгай төлөвлөлтийн давуу талууд :

Гэрийн доторх хөдөлгөөний урсгалыг зөв зохицуулна. Цөөн хэдэн хаалга болон өрөө тусгаарласан цөөн ханатай байх тусам гэрт ирэх зочид, хүний урсгал том өрөө рүү чөлөөтэй зорчих боломжийг олгодог. Задгай төлөвлөлт нь ихэвчлэн том орон зай бүхий орон сууц хаусанд тохиромжтой бөгөөд олон ам бүлтэй гэр бүлийн өглөөний завгүй хуваарьт маш сайн зохицдог.

a-1

Байгалийн гэрлийг илүү том орон зайд тархаана. Гал тогоо, хооллох хэсэг, том өрөө хэсэгт тусгаарлагдсан хана, хамар байхгүй задгай төлөвлөснөөр цонхоор тусах байгалийн гэрэл энэ хэсгүүдэд нэвт тусах боломжийг олгоно. Ингэснээр өрөөг том, орон зайтай харагдуулахаас гадна интерьерийн дурын шийдлүүдийг хийх боломж олгодог.

b

Амьд харилцааг дэмжинэ. Задгай төлөвлөлт бүхий орон зайд гэр бүлийн гишүүд болон зочид хоорондоо амьд харилцах боломжийг олгодог том давуу талтай. Мөн хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтдыг харж хандах, анхаарал тавих боломжийг бүрдүүлдэг.

c

Зочид, найз нөхөд, гэр бүлээ зочлох дайлах боломжоор хангана. Задгай төлөвлөлт бүхий гал тогоо хооллох хэсэг нь гэртээ зочид урих нөхцөлд хоол, зоог бэлтгэнгээ зочидтой найрсаг харилцаатай байх, нүдэн холбоо тогтоож ярилцах боломжийг олгоно. Мөн ирсэн зочид тоглох, жижиг хэмжээний парти хийх боломжоор хангадгаараа давуу талтай.

Хэрэв гал тогоо нь хооллох хэсэгтэйгээ уялдаагүй, хоол бэлтгэх хэсэг нь зочдын эсрэг харсан байрлалтай байх тохиолдолд зочдод хүйтэн уур амьсгал төрүүлэх эрсдэлтэй ч байж болно. Иймд төлөвлөлт бол маш нарийн уялдаатай, өндөр ач холбогдолтой хэсэг юм.

New Call-to-action