<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">

Орчин үеийн орон сууцны хотхонд заавал байх 5 зүйл

Амины орон сууцаа зөв сонгох нь амьдралдаа хийдэг томоохон шийдвэрүүдийн нэг. Шинэ техник технологи, шинжлэх ухааны хурдацтай хөгжлийг даган хүмүүсийн хэрэглээ, хэрэгцээ шаардлага өөрчлөгдсөөр байна. Одоогоос арваад жилийн өмнө хүмүүс барилгын чанар, зохион байгуулалтаас илүүтэйгээр байршлыг гол шалгуураа болгох хандлагатай байжээ.  Харин одоо тав тухтай, сэтгэл хангалуун, айх аюулгүй орчныг чухалчилж шийдвэр гаргалтандаа илүү нухацтай ханддаг болсон. 

Танд орчин үеийн орон сууцны хотхонд байх шаардлагатай 5 зүйлийг хүргэж байна.

 

1. Ногоон байгууламж болон хүүхдийн талбайтай байх

Олон улсын орон сууцны хотхоны стандартад нийт талбайн 1/3-ээс багагүй хэсэгт ногоон байгууламж байх ёстой. Энэ нь манай улсад хамгийн их дутагдалтай гэвэл хилсдэхгүй. Орчин үед эрүүл байхын хамгийн энгийн алхам бол цэвэр агаар. Учир нь ногоон байгууламж бүхий хотхон нь агаарт дэгдэх нүүрс хүчлийн хийг багасгаж хүчил төрөгчийн тоог нэмэгдүүлснээр цэвэр цэнгэг агаараар амьсгалах нөхцлийг бүрдүүлдэг.

1-2.jpg

 

2. Худалдаа үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн байх

Орчин үеийн орон сууцны хотхонууд худалдаа үйлчилгээг нэг дор шийдэх хандлагатай болжээ. Гэрээсээ гараад шаардлагатай бүх үйлчилгээг нэг дороос авах боломжийг оршин суугчдад олгох нь тэдний цаг завыг  хэмнэх төгс шийдэл. 

Худалдаа үйлчилгээг нэг дор шийдсэн  Орчин үеийн орон сууцны хотхонууд худалдаа үйлчилгээг нэг дор шийдэх хандлагатай болжээ. Гэрээсээ гараад шаардлагатай бүх үйлчилгээгээ нэг дороос авах боломжийг олгох нь таны цаг завыг  хэмнэх төгс шийдэл.

 

3. Сургууль, цэцэрлэгтэй ойр байх

Таны амьдарч байгаа орон сууц хүүхдийн тань сургууль болон цэцэрлэгтээ ойр байх нь чухал. Бага насны хүүхэдтэй гэр бүлүүд хүүхдээ сургууль цэцэрлэгийн цагийн хуваарийн дагуу хүргэж өгөх, авах зэрэг асуудлуудтай байнга тулгардаг.  Харин таны сонгосон орон сууц хүүхдийн тань сургууль, цэцэрлэгтэй ойр байх нь санаа амар тайван ажлаа хийхээс гадна  цагийг тань хэмнэх болно. 

ХОЛБООТОЙНэгдсэн төлөвлөлт бүхий River garden-2 хотхон

Сургууль, цэцэрлэгтэй ойр  Таны амьдарч байгаа орон сууц хүүхдийн тань сургууль болон цэцэрлэгтээ ойр байх нь чухал. Бага насны хүүхэдтэй гэр бүлд хүүхдээсээ хараа хяналтаа бууруулахгүй байх, сургууль цэцэрлэгийн цагийн хуваарийн дагуу хүргэж өгөх, авах зэрэг асуудлуудтай байнга тулгардаг.  Харин таны сонгосон орон сууц хүүхдийн тань сургууль, цэцэрлэгтэй ойр байх нь санаа амар тайван ажлаа хийхээс гадна таны цагийг хэмнэх болно.

 

4. Харуул хамгаалалт аюулгүй байдлыг сайн хангах

Амар амгалан, тайван амьдрахын үндэс бол айх зүйлгүй гэдэгт итгэх. Орчин үеийн орон сууцны хотхон бүрт заавал байх шаардлагатай зүйл бол харуул хамгаалалтын асуудал. Хулгай дээрэм болон гэнэтийн осол аюул гэх мэт эрсдлээс үргэлж хамгаалагдсан орон сууцыг сонгох нь сэтгэл тайван амьдрахын эхлэл.Мөн тэр дундаа гадаа зогсоолд тавьсан автомашин, орц, гадаа хүүхдийн талбайн камержуулалт бол хамгийн наад захын хэрэгцээ болсон.

river garden хотхон тав тухтай орчин

 

5. Автомашины зогсоолын асуудлыг шийдсэн байх

Манай улсад 150 өрхийн орон сууц ердөө л 10-аад автомашины зогсоолтой байх тохиолдол нэлээдгүй байдаг. Энэ нь оршин суугчдын таатай амьдрах орчныг бүрдүүлдэггүйн тод жишээ. Ямар ч орон сууцны хотхон тооцоолсон өрхийн тооноос илүү автомашины зогсоолтой байх ёстойгоос гадна дараагийн бас нэг чухал зүйл бол хүүхдийн тоглоомын талбайгаас алсдагдсан байх хэрэгтэй.

Автомашины зогсоол гадаа орчны шийдэл  Манай улсад 150 өрхийн орон сууц боловч 10-аад автомашин зогсоолтой байх тохиолдол нэлээдгүй гардаг. Энэ нь оршин суугчдынхаа таатай амьдрах орчныг бүрдүүлдэггүйн тод жишээ. Ямар ч орон сууцны хотхон тооцоолсон өрхийн тооноос илүү автомашины зогсоолтой байх ёстойгоос гадна дараагийн бас нэг чухал зүйл бол хүүхдийн тоглоомын талбайгаас алсдагдсан байх хэрэгтэй. Хүүхэд гэдэг маш гэнэт бас болгоомжгүй шүү дээ.

 


"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Та дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

New Call-to-action