Оршин суугчдын бүсэд хиймэл нуур төлөвлөх нь
Хүн төрөлхөөсөө л усанд дуртай. Усгүйгээр хүн болон амьд байгалийг төсөөлөх боломжгүй юм. Тиймээс хүн аль болох усанд ойр байхыг эрмэлзэх нь зүйн хэрэг. Хүн амын өсөлт, шигүү суурьшлаас хамаарч хүн байгалиас бага багаар холдох, амьд байгальтай харьцах харилцаа хязгаарлагдсаар байгаа. Үүнийг барилга, орон сууц хөгжүүлэгчид анхаарч бүтээн байгуулалтын төслүүддээ хүн байгалийн харилцаа холбоог хангах гадна тохижилт бүхий төлөвлөлтүүдийг хийх болсон.
Гадна тохижилт, орчны төлөвлөлтийг сайн хийж чадсанаар тэнд хүн амьдрах таатай нөхцөл бүрэлдэж урт удаан хугацаанд тухайн үл хөдлөхийн үнэ цэн хадгалагдаж байдаг.
Үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар олон улсад хийсэн томоохон судалгаануудад усан оргилуур болон хиймэл нууруудын төлөвлөлт нь хаусны үнийг өсгөж байгаа талаар дурдсан байдаг. Тухайлбал: нуурын ойролцоо хаусны үнэ бусад байршилд байгаа хауснаас бага зэрэг үнэтэй байх гэх мэт. Мөн эрүүл ахуй талаасаа ийм төлөвлөлт хүний эрүүл амьдралын хэв маяг, чанартай амьдралыг хангахад голлох үүрэгтэй болохыг мөн олон талын судалгаанууд харуулж байна. Оршин суугчдын бүсэд хиймэл нуур болон усан оргилуурыг төлөвлөх нь орчны эрүүл ахуй болон хүний эрүүл мэндэд доорх ач холбогдолтой.
1. Харьцангуй чийгшилтэй, цэвэр агаараар амьсгалах боломжийг олгоно.
Хиймэл нуур нь орчны агаарын чийгшлийг дэмжин, тоосжилтыг бууруулснаар тухайн орчинд харьцангуй чанартай агаарыг бий болгоно. Харьцангуй цэвэр агаар байснаар орчны серотонины балансыг алдагдуулахгүй байснаараа хүний стрессийн төвшинг бууруулдаг гэсэн судалгаа ч байдаг байна.
-
2. Хүний стрессийн төвшин буурч харьцангуй тайван байдалд байснаар хүний дархлааны систем идэвхжиж дархлаа сэргэдэг.
-
Устай ойрхон амьдарснаар хүн аяндаа хэрэгцээгүй уур бухимдал авчрах зүйлийн талаар боддоггүй, ихэвчлэн эерэг зүйлийн талаар бодох сэдэл өдөөгддөг гэж үзжээ.
-
3. Устай ойр амьдрах нь хүний тайван амгалан, бөх бат унтах боломжийг хангадаг болох тогтоогдсон байна.
-
Тайван бат бөх унтсанаар хүний бие амарч, алжаалаа тайлж арьс, эд эсүүд сэргэн нөхөн төлждөг. Мөн амарч, алжаалаа сайн тайлсан хүний эрч хүч улам нэмэгддэг төдийгүй эрүүл байх нөхцөл боломж бүрдэнэ.
-
4. Амьд ургамал, ус зэрэг байгалийн элементүүдтэй ойр амьдарснаар тэнд явагддаг фотосинтезийн процесс хүний биед ашигтай.
-
Учир нь энэ процесс ийн үр дүнд хүний биед цагаан эсийн нөхөн төлжилт сайн явагддаг байна. Ингэснээр үүссэн цагаан эс өвчин үүсгэгч эсүүдтэй тулалдаж өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Иймд ус болон мод ургамалтай ойр байх нь хүний биеийн байгалийн дархлааг дэмждэг маш чухал үүрэгтэй юм.
Тогтвортой хөгжил бүхий Швейцар улсын сайн жишээ
Бизнес худалдан авах хамгийн зөв цаг үе нь хэзээ вэ?