Реалторуудын танд хэзээ ч хэлэхгүй 4 зүйл
Байр орон сууц худалдан авахаар хайж буй үед хэмжээ, үнэ, хөнгөлөлт урамшуулал, зээлийн нөхцөл гэх мэт нийтлэг хэдэн асуултуудаас гадна мэдэхийг хүссэн зүйлс олон байдаг. Тухайлбал, өвөл зундаа дулаан байдаг эсэх, ямар төрлийн хүмүүс байрыг худалдан авч буй эсэх зэргийг худалдан авагчид мэдэхийг хүсэх нь бий. Харин иймэрхүү төрлийн нарийвчилсан асуултын хариуг тухайн үл хөдлөхийн реалтороос олж мэдэх нь хүндрэлтэй. Учир нь тэд тухайн үл хөдлөхийг зарж борлуулахыг хүсч буй тул энэ төрлийн асуултуудад хариулснаар танд эргэлзээ төрүүлэхээс эмээдэг. Realtor.com сайтын мэдээлснээр реалторууд дараах асуултуудын хариултыг танд хэзээ ч хэлэхгүй. Үүнд:
1.Таны сонгосон орон сууц үр хүүхдээ өсгөхөд хэр тохиромжтой вэ?
Брүүклиний их сургуулийн профессор, үл хөдлөхийн мэргэжилтэн Давид Рейсийн дурьдсанаар энэ төрлийн асуултуудад реалторууд үргэлж ялагдаж байдаг байна. Учир нь реалтор хэрэв тухайн үл хөдлөхийн эргэн тойронд байх зарим газрууд хүүхдэд тохиромжгүйг хүлээн зөвшөөрвөл хүүхэдтэй гэр бүл үүнийг худалдан авахаас татгалзана. Нөгөө талаар хэрэв реалтор борлуулах гэж буй үл хөдлөхийн газрыг үр хүүхдээ өсгөхөд маш тохиромжтой гэж үзвэл хүүхэдгүй гэр бүл худалдан авалт хийх эсэх нь мөн эргэлзээтэй. Тиймээс л реалторууд энэ төрлийн асуултад чимээгүй үлдэхийг илүүд үздэг.
2. Энд амьдарч буй айлууд /хөршүүд/ ямархуу хүмүүс байдаг вэ?
Бусад айлуудын талаар дурьдах нь нэг талаараа ялгаварлан гадуурлалт мэт сонсогдох нь бий. Энд элит хүмүүс амьдардаг гэх юм уу эсвэл боловсон бус хөршүүд бий гэхийн аль нь ч худалдан авагчдад таатай сонсогдохгүйг реалторууд мэднэ. Тиймээс тэд хөршүүдийн талаар нэг их мэдээллийг танд өгөхгүй л болов уу.
3. Энэ газрын эргэн тойрон хэр аюулгүй вэ?
Аюулгүй хэсэг болоод гэмт хэргийн талаарх мэдээллийг та дүүргийн статистик мэдээллээс харах нь зохимжтой. Учир нь реалторууд тухайн байранд байнга амьдардаггүйгээс гадна таны хувьд "аюулгүй" гэж ямар хэмжүүр болохыг тэд мэдэхгүй. Та бага насны хүүхдийг оройн цагаар гадаа тоглуулахад санаа зовохгүй байхыг "аюулгүй" гэж хэлж байна уу? эсвэл өдөр бүр хулгай дээрэм гардаггүй газрыг "аюулгүй" гэж үзэж байна уу? Ерөнхийдөө аливаа байр орон сууцыг худалдан авахдаа тухайн газрын гэрэлтүүлэг болоод харуул хамгаалалт, камержуулалтын талаар судалж үзсэнээр хэр аюулгүй эсэхийг мэдэх боломжтой.
4. Энд байрлах сургууль, цэцэрлэгүүд хэр чанартай боловсрол олгодог вэ?
Тухайн газрын сургууль цэцэрлэгийн чанарын талаар мэдээллийг өгөх нь худалдан авагчдад эргэлзээ төрүүлэх нь бий. Учир нь зарим хүмүүс /ихэвчлэн хүүхэдтэй гэр бүлүүд/ чанартай сургууль цэцэрлэгийг эрэлхийлдэг байхад бусад худалдан авагчид хүүхдийн дуу цангинасан, эрэлт хэрэгцээ ихтэй сургууль, цэцэрлэгээс зайдуу байхыг хүсэх нь бий. Тиймээс л реалторууд мөн л энэ талын асуултын хариултыг танд өгөхөөс болгоомжилдог байна.Иймээс та үл хөдлөх хөрөнгө худалдаж авахдаа дээрх асуултуудыг анхааралтай эргэцүүлээрэй.
ХОЛБООТОЙ: Шинэ Үеийн Шилдэг Төсөл-"Time Square" хотхон
"Time Square" хотхон
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 4.8 га газрыг хамран байрлах ба 350 айлын интерьерийн оновчтой шийдэл бүхий 11-16 давхар 9 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид Timesquare хотхоны орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.
Дэлхий дээрх ШИЛДЭГ ногоон барилгуудын жишээ
Уоррен Баффет: Даруу зан таныг баян болгоно