<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - May 31, 2017

River Garden - Хүүхдэд ээлтэй хотхон

Ривер гарден хотхон нь олон улсын жишигт нийцсэн гэр бүл болон хүүхдүүдэд хамгийн тохиромжтой ая тухтай орчныг бүрдүүлсэн цогцолбор хороолол юм. 

1. Хүүхэд салхилуулахад тав тухтай ногоон байгууламж бүхий орчин

100.jpg

Ривер Гарден хотхон оршин суугчид болон гэр бүлийн тав тухыг хамгийн ихээр анхаардаг. Үүний нэг илрэл нь хотхоныг бүтээн байгуулах явцад оршин суугчдад зориулан Туул голын эрэг дагуу байрлах энэхүү үзэсгэлэнт талбайд гэр бүлээрээ тэр дундаа бидний ирээдүй болсон энхрий бяцхан үрсийн хамт цэвэр агаарт салхилахад тохиромжтой тав тухтай, эрүүл аюулгүй байх орчин нөхцөлийг хамгийн ихээр бодолцон төлөвлөсөн юм. Хотхоны дийлэнх хэсэгт буюу 70%-с багагүй талбайд ногоон байгууламжийг бий болгосон. Учир нь ногоон байгууламж нь агаарт дэгдэх тоосонцрын хэмжээг бууруулан хүчил төрөгчийн тоог нэмэгдүүлж, эрүүл цэвэр орчинг бүрдүүлдэг тул хүүхдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг. 

ХОЛБООТОЙ: Ногоон байгууламж яагаад хэрэгтэй вэ? 

2. Хүүхдийн насны онцлогт тохирсон спорт комплекс талбайтай

2. Хүүхдийн насны онцлогт тохирсон спорт комплекс талбайтай

Хүүхэд чөлөөт цагаараа юу хийж буй нь тэдний эрүүл мэнд болоод төлөвшилд ихээр нөлөөлдөг. Интернет технологи хөгжиж буй энэ үед хүүхэд гадаа талбайд тоглож цагийг өнгөрүүлэх нь тэднийг биеийн тамирын идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг, эрүүл чийрэг нэгэн болж өсөхөд тустай.  Ривергарден хотхонд  хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн хүүхдийн нас насны онцлогт тохирсон сагсан бөмбөг, хөл бөмбөг, дугуй зэрэг олон төрлийн спортоор хичээллэх нөхцлүүд бүрэн бүрдсэн. Мөн спортын цогцолбор төв болох Riverclub энд бий. Тус төвд хүүхдүүд найз нөхөд, эцэг эхтэйгээ очиж  газрын теннис тоглох, усанд сэлэх зэргээр бие бялдараа хөгжүүлж цагийг зугаатай өнгөрүүлж болно.

3. Зөөлөн хучилттай, аюулгүй төлөвлөлттэй тоглоомын талбай

Зөөлөн хучилттай, аюулгүй төлөвлөлттэй тоглоомын талбай

Хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсч торнино гэдэг хамгийн чухал. Хүүхэдтэй эцэг эхчүүдэд гэр бүл дэх тохь тухийг анхаарахаас гадна байрны эргэн тойрны орчин аюулгүй эрүүл эсэхийг нягталж байх хэрэгтэй. Тэр тусмаа хүүхдийн тоглоомын талбай нь бага насны хүүхдүүдийн хамгийн их очих дуртай газар байдаг тул автомашины зогсоолоос хол, аюулгүй байх хэрэгтэй. Ривергарден хотхоны тоглоомын талбай нь зөөлөн хучилттай тул хүүхэд унаж бэртэнэ хэмээн айх зүйлгүй. Мөн хүүхдүүдийг тоглож наадах үед харж болохуйц камержуулалтын систем бий.  

 

Ривергарден хотхон нь гэр бүл хүүхдүүд гэх мэтчилэн бүхий л оршин суугчдынхаа тав тухтай, сэтгэл хангалуун амьдрах орчин нөхцөлийг цогцоор нь бүрдүүлсэн. Та дараах холбоос дээр дарж Ривергарден хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.


"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

River Garden