“Ривер Гарден” хотхон “MONGOLIAN PROPERTY AWARDS 2016” арга хэмжээнээс шилдэгээр шалгарлаа
Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын шилдгийг жил бүр уламжлал болгон шалгаруулдаг MONGOLIAN PROPERTY AWARDS 2016 арга хэмжээнээс Үндэсний шилдэг бүтээн байгуулагч Номин Констракшн Девелопмент Группийн хэрэгжүүлж буй РИВЕР ГАРДЕН төсөл “ШИЛДЭГ ГАДНА ОРЧНЫ ТОХИЖИЛТ”, “ЭКО БАРИЛГА” болон “ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ ХОТХОН” –оор тус тус шалгарлаа.
Номин Констракшн Девелопмент Групп нь Улаанбаатар хотыг олон улсын жишигт хүрсэн эрүүл, аюулгүй, тав тухтай тохилог ногоон орчин бүхий томоохон хот болгон хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, хүн амыг орон сууцаар хангах үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Номин Констракшн Девелопмент Групп “НОГООН ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ” эрхэм зорилгынхоо хүрээнд хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, нөхөн сэргээх, ногоон орчныг бий болгох замаар “Ногоон байгаль”-г цогцлоохоос гадна байгальд ээлтэй дахин боловсруулсан түүхий эд, материал ашиглаж цэвэр ус, эрчим хүчинд хэмнэлттэй “Ногоон барилга”-г бүтээн байгуулж, нийгэм олон нийтийн дунд байгаль орчноо хайрлан хамгаалах ногоон үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэхээр зорин ажиллаж байна.
Бид зорилгынхоо хүрээнд Монголын орон сууцны барилгын салбарт жишиг болох хотхоны гадаад орчин, ногоон байгууламж, тохижилтын шинэлэг шийдэл бүхий Монголын №1 ногоон хотхон “Ривер Гарден”-ийг амжилттай бүтээн байгуулж байна.
“Ривер Гарден” хотхоны онцлог нь хүний амьдрах хамгийн таатай орчинг бүрдүүлэх, тэр дундаа байгалийн сайханд уул усаа тольдон торгон ногоон зүлэг, төрөл бүрийн мод, бут, сөөгөн дунд сэтгэл тэнүүн, аз жаргалтай сайхан амьдрах нөхцөлөөр хангахыг чухалчилж, хотхоны нийт нутаг дэвсгэрийн дийлэнх буюу 70 хувийг ногоон байгууламжаар тохижуулсанд оршино. Үүнээс гадна хотхоны хойд хэсгийг бүхэлд нь худалдаа үйлчилгээний гудамж болгон төлөвлөж сургууль цэцэрлэг, банк, эмийн сан, супермаркет, фитнесс, бассейн болон бусад хэрэгцээт үйлчилгээг төвлөрүүлсэн нь оршин суугчдын ая тухыг хангаж, үнэт цагийг хэмнэсэн нүдээ олсон шийдэл болсон юм.
Мөн хотхоны урд хэсгээр оршин суугчдынхаа эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт зориулан хөл бөмбөг, сагсан бөмбөг, газрын теннисийн талбай, гүйлтийн болон дугуйн зам зэргийг цогцоор нь шийдэж өгсөн.
Бид орон сууц, үйлчилгээний барилгаа бүтээн байгуулахдаа байгальд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй, удаан эдэлгээтэй, ашиглахад хялбар, тав тухтай, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, орчин үеийн дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмж, материал түүхий эдийг түлхүү ашигладаг.
Үүний илрэл нь “Ривер гарден” хотхоны 2 дугаар ээлжийн орон сууцны барилгад хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд ээлтэй олон дахин ашиглагддаг хөнгөн цагаан хэв хашмал, дахин боловсруулсан материалаар хийсэн, олон дахин ашиглах боломжтой, Германы Aquatherm брэндийн цэвэр усны PPR хуванцар хоолой, усны зарцуулалтыг 50% хүртэл хэмнэх Германы Hansgrohe брэндийн холигч, далд бочки, цахилгаан эрчим хүчний өндөр хэмнэлтэт, гадна зам болон талбайн мэдрэгчтэй лед гэрэлтүүлэг; эрчим хүчний зарцуулалтыг 40-50% хэмнэдэг салхивч; чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан эрчим хүчний хэмнэлттэй смарт лифт, эко ханын цаас, дулаан болон дуу тусгаарлалтын битүүмжлэл сайтай 3 давхар шилтэй герман стандартын цонх зэргийг ашиглаж байгаагаар харагдах буй за.
“River Garden” хотхоны нийт талбайн 70%-д 15 төрлийн мод, бут, сөөг, зүлгийн хослол бүхий ногоон байгууламж, хотхоны дунд болон урд хэсэгт цэцэрлэгт хүрээлэн, хотхоны төв хэсэгт байгальд байдгаас үл ялгарах хиймэл хүрхрээ, нуур, түүний эрэг дээр салхилан суух сандал, саравч, зөөлөн шалтай хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөг, гар бөмбөг, газрын теннис тоглох боломжтой спорт талбай зэргийг цогцоор нь шийдэж оршин суугчдынхаа тав тухтай, сэтгэл хангалуун амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн.
Түүнчлэн сүүлийн 5 жилийн хугацаанд хотхоны гадна орчны тохижилт, Туул голын эрэг дагуу, Богд Хан уулын Умайн ам, Дорноговь аймгийн Хамрын хийд, Сонгино Хайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянголын ам зэрэг газруудад нийт 51'000 ширхэг мод, бут тарьж ургуулан 60'000м2 талбайг зүлэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэн Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах үйлсэд хувь нэмрээ оруулж байна.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Таван Одтой" орон сууцны хотхон, "Шилдэг Орон Сууцны Хотхон", "Шилдэг Гадна Тохижилттой Хотхон", "Шилдэг Эко Барилга"-ыг бүтээн байгуулсан NCD Группийн хамт олонд баяр хүргэж цаашдын бүтээн байгуулалтаа итгэл төгс амжилттай хэрэгжүүлэн, бүс нутгийн болон дэлхийн түвшинд Монгол улсаа төлөөлөн өрсөлдөх шилдэг төслүүдийг хэрэгжүүлэх үйлсэд нь өндрөөс өндөр АМЖИЛТ ХҮСЬЕ!
"River Garden" хотхоны 2-р ээлж
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.
Хүүхдийн ирээдүй хүрээллээс хамаарна