Худалдан авах чадвар өндөртэй 3200 орчим оршин суугчтай Ривер Стрийтэд бизнес эрхэлмээр байна уу?
Ривер Стрийт Хаана Байдаг вэ?
Монголын №1 ногоон байгууламжтай хотхон болох Ривер Гарден, Тайм Скүэр хотхонд Ривер Стрийт худалдаа үйлчилгээний гудамж байрладаг. Тус байршилд Ривер Гарден 1, Ривер Гарден 2, Тайм Скүэр, Хан-Хилс, Тэнгэр Вилла хаусны хотхон, Хүннү 2222, Маршал таун зэрэг хотхон хорооллууд оршдог. Ривер Стрийт буюу худалдаа, үйлчилгээний хэсгүүд нь зурагт үзүүлсэн орон сууцнууд болох Ривер Гарден 1,2 Тайм Скүэр хотхоны хойд хэсгээр 1 ба 2-р давхарт байрладаг.
"Ривер Стрийт худалдаа үйлчилгээний гудамжтай ойролцоох томоохон хотхон хорооллууд"
РИВЕР СТРИЙТЭД БИЗНЕС ЭРХЛЭХ 5 ШАЛТГААН
Шалтгаан №1: Түрээсийн уян хатан нөхцөл
Бүтэн 1 жил 6 сар буюу 18 сарын хугацаанд хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслэх боломжтой.
Дээрх түрээсийн хөнгөлөлт нь таны төлбөр төлсөн байдал болон түрээсийн гэрээний хугацаа, талбайн хэмжээ зэргээс хамаараад харилцан адилгүй байна. Энэ нөхцөл, бизнес эрхлэгчийг зах зээлээ ойлгож, таньж мэдэх боломжийг олгох бөгөөд тэр хэмжээгээр эрсдэлээс хамгаална.
Мөн та худалдан авах бол ХАС банкны 5 жилийн 1,15-1,25%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжийг санал болгож байгаа юм.
Шалтгаан №2: Худалдан авах чадвар өндөртэй хэрэглэгчдийн дунд оршдог
Ривер Гарден, Таймс Скүэр хотхонд ойролцоогоор 900 гаруй өрх буюу 3200 гаруй оршин суугч, ойролцоох “Тэнгэр Вилла” хаусны хотхон, Хан Хилс хотхон, Маршал таун хотхон, Хүннү 2222 хороолол гээд ойр хавьд нь 10,000 орчим худалдан авах чадвар өндөртэй хүмүүс амьдардаг. Эдгээр хүмүүсийн худалдан авалт хийх давтамж олон бөгөөд нэг удаагийн худалдан авалтад зарцуулах мөнгөн дүн өндөр байдаг. Танд тэдэнд санал болгох бүтээгдэхүүн, үйлчилгээ байна уу?
Шалтгаан №3: Гаднаас хүмүүс зорьж ирдэг үйлчилгээ хотхонд бий
Таймс Скүэр хотхонд Эко Гэр цэцэрлэг болон Сакура дунд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тус цэцэрлэг нийт 200 гаруй хүүхэдтэйгээс 50% орчим, Сакура дунд сургууль нийт 180 гаруй сурагчтайгаас 70% орчим ньхотын өөр байршлуудаас хүүхдээ авч ирдэг. Тэгэхээр тийм тооны эцэг, эх өглөө, оройд байнга хотхонд ирж, Ривер Стрийтийн хажуугаар өнгөрдөг. Түүнчлэн, Ривер Тауэрт байрлах Ривер Клуб фитнесээр хичээллэж, усанд сэлэхээр өдөрт ирдэг хүмүүсийн тоо нь ойролцоогоор 700 гаруй бөгөөд тэдгээрийн 70% орчим нь хотхоны бус үйлчлүүлэгчид байдаг. Тэд Ривер стрийтээр үйлчлүүлэх худалдан авагчдын тоог нэмэгдүүлдэг.
ХОЛБООТОЙ: Та бизнесээ өргөжүүлэхийг хүсч байна уу?
Шалтгаан №4: Ривер Стрийт машины урсгал ихтэй авто зам дагуу байршдаг
Хотын төвийг Зайсан, Бага тэнгэрийн амтай холбодог зам Ривэр Гарден хотхоны хажуугаар өнгөрдөг бөгөөд ажлын өдрүүдэд нийт 34.000 орчим, амралтын өдрүүдэд 24 цагт 31.000 орчим автомашин өнгөрдөг. Тэдгээрийн 45% нь тансаг зэрэглэлийн, үлдсэн хувь нь энгийн /бусад оврын/ машин байдаг гэсэн судалгаа бий. Танигдсан бизнес, хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлчилгээг авахын тулд бага зэрэг хазайх нь асуудал биш билээ.
Шалтгаан №5: Бизнесийн төрлийг давхардуулдаггүй
Ривер Стрийтэд талбай түрээслэн үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдийн төрлийг давхцуулахгүй байх бодлогыг борлуулалтын албанаас баримталдаг. Энэ нь таны бизнесиийг урт удаан хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахад дэмжлэг болох юм.
Борлуулалтын алба: 9999 4264, 99073893
River garden 2 хотхоны 403-р барилга захиалга авч байна