<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Sep 13, 2019

Соёлтой иргэн – Хотын баялаг

Их хотын соёл гэдэг нэг нийгэм, газар нутагт амьдарч буй хүмүүс зохицон нийтээрээ амьдрах үйл явц бөгөөд үүнийг тухайн хотын өнгө үзэмж болоод иргэдийнх нь соёлоор тодорхойлж болох юм. Харин хотын иргэдийн соёлыг оршин суугаа иргэдийн зөв хандлага, зөв үйлдлээр хэмжихээс гадна залуусын өнгө төрх, хувцаслалтыг ч багтааж үздэг. Товчхондоо энэхүү ойлголт нь нийтээрээ хамтран амьдрахад зориулсан үнэт зүйл юм.

poznavaci-zajezdy-usa-new-york-1

21-р зуунд хот, суурин газар амьдран суугаа иргэд бид хотынхоо өнгө төрхийг улам нэмж,  дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхахын тулд хүн бүр соёлын түгээгч байж, нийтээр амьдрах соёлыг хэвшүүлэн, амьдран суугаа орчин болон хотхондоо, харилцаж буй хүмүүстэйгээ, хөршүүдтэйгээ эелдэг харьцаж, зөв амьдрахаас эхлэлтэй. Хотын соёлыг төлөвшүүлэхийн суурь нь хотхоны соёл юм.

Иймээс иргэд хотхоны орчноо өөрийн гэр шиг хайрлан хамгаалж, хотхоны оршин суугчид биесээ гэр бүлийн гишүүд шигээ хүндэлж хайрлах нь чухал юм. Хөршүүд нэгэнтэйгээ харилцан мэндэлж, “баярлалаа, уучлаарай” зэрэг үгсийг хэлдэг байх хэрэгтэй. Цаашлан хотхоны өнгө төрхийг бүрдүүлэхэд хүчин зүтгэж буй ажилтнуудын хөдөлмөрийг үнэлж, хүндэтгэн, үр хүүхдүүддээ захиж сургадаг байх нь чухал.

Эргэн санавал 80, 90-ээд оны үед хөршийн холбоо гэдэг зүйл маш чухал байжээ. Айл, хөршүүд нэгэндээ хэрэгтэй үед нь хариу нэхэхгүй тусладаг, санаа тавьдаг, шаардлага ч тавьж чаддаг, хотын иргэдийн хариуцлага болоод сэтгэл өндөр байсныг дурдууштай.

47ae3dbe05b37ffed22cfb4a5a1dbed1w-c0xd-w685_h860_q80

Бид бүгд л өнөөгийн нийгэмд бусдын дор оролгүй сайн сайхан амьдарч, үр хүүхдээ өсгөхийг хүсдэг ч соёлтой иргэн байхын тулд бусад хүмүүсийн амгалан тайван байдал, тав тух болоод цэвэр цэмцгэр амьдрах орчныг бүрдүүлэхэд гар бие оролцох нь чухал. Харин бусдад чин сэтгэлээсээ үлгэрлэн, уриалж, бусдад хотын соёлыг түгээж, нөлөөлж чадсанаар бие хүн бүр алхам алхамаар хөгжихийн эхлэл болно. Соёлтой, боловсролтой хүн бусдын мөн чанар, сайн талыг үргэлж олж хардаг бөгөөд энэ нь ч эргээд өөрөө бусдад бүрэн дүүрэн үнэлүүлж, хүндлүүлэх боломжийг олгож байдаг билээ. Хэдийгээр хүн бүр харилцан адилгүй ч хотын соёлыг бүтээх үйлсийн эхлэл нь та ч байж чадна. Бусдыг ямар байлгахыг хүсч байна, та өөрөө түүнийгээ бусдад үлгэрлэн, үйлдлээрээ уриалж эхлээрэй.



 

Нийтэлсэн Nomin construction