<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Oct 10, 2018

Сэтгэл хангалуун амьдралын нэг нууц

Харвардын их сургуулийн 75 жилийн судалгаагаар сэтгэл хангалуун амьдралын 1 нууцыг илрүүлжээ. Өнөөгийн нийгэмд ажил, амьдралын аль нь чухал болохыг тодорхойлоход бэрх болсон цаг үе.

75 гаруй жилийн турш Харвардын их сургуулийнханд “Грантын” болон “Глуэкийн” гэж алдаршсан, 2 төрлийн бүлэг хүмүүс дээр хийгдсэн судалгаа байдаг. Судалгаанд оролцогчдын биеийн болон сэтгэл санааны байдлыг судлан шинжлэх зорилготой уг судалгааны хүрээнд 1939-2014 оны хооронд Бостонд амьдарсан 456 эмзэг бүлгийн амьдралтай эрэгтэй (Грантын судалгаа), мөн 1939-1944 онуудад Харвардын их сургуулийг төгссөн 268 эрэгтэй төгсөгчдийг хамруулсан байна (Глуэкийн судалгаа). 

            Судалгаа үргэлжилсэн хугацаанаас болоод судалгааны багийг хэд хэдэн эрдэмтэн, судлаачид толгойлж ирсэн бөгөөд дэлхийн 2-р дайны өмнө судалгааны гол арга нь цусны шинжилгээ байсан бол техник технологийн боломж бүрдсэн үед тархийг идэвхтэйгээр судлахын зэрэгцээ ажиглалт хийж, хүмүүстэй биечлэн уулздаг байв.

Судалгаагаар юу олж мэдэв? Харвардын их сургуулийн Насанд хүрэгчдийн хөгжлийн судалгааны захирал Роберт Уалдингэрийн анхааралд судалгааны хүрээнд цуглуулсан мэдээлэлд төрөл бүрийн аргаар дүн шинжилгээ хийхэд нэг үр дүн дахин давтан гарч ирж байсан нь анзаарагджээ. Тэрээр, “Хэдийгээр 75 жил үргэлжилсэн энэ судалгааны зорилго нь хүний сэтгэл зүй, сэтгэхүй, оюун ухааныг өргөн хүрээгээр таньж мэдэх байсан ч би нэг л зүйлийг маш тодорхой ойлгож авсан. Тэр нь биднийг юу аз жаргалтай болгодог вэ гэсэн асуултын хариулт юм. Хариулт нь “САЙХАН ХАРИЛЦАА”. Энэ л биднийг юу юунаас илүү аз жаргалтай, эрүүл болгодог байна.

СЭТГЭЛ ХАНГАЛУУН АМЬДРАЛЫН НЭГ НУУЦ

Аз жаргал гэдэг хадгаламжиндаа хэр их мөнгөтэй, хэр их эрх мэдэл, танил талтай, улс төрийн хүрээлэл сайтай, нэр нүүртэй, жиргээнд хэдэн мянган дагагчтай зэргээс хамааралгүй болохыг бөмбөрцөгийн хамгийн нэр хүндтэй сургуулийн нэг болох Харвардын хийсэн дэлхийн хамгийн удаан үргэлжилсэн судалгаа батлав.

            Амьдралын аз жаргал, сэтгэл хангалуун байдлын хамгийн том үзүүлэлт нь үндсэндээ ХАЙР аж. Жишээ нь найдах хүнтэй байх нь хүний мэдрэлийн системийг тайвшруулж, тархийг удаан хугацаанд эрүүл байлгах нөхцөлийг бүрдүүлж, сэтгэл санааны шархыг эдгээж, бие махбодийн өвчнийг намдаадаг болохыг эсрэгээр, ганцаардал хүний эрүүл мэндийг эрт муутгадаг болохыг энэ судалгаа ил болгожээ.

СЭТГЭЛ ХАНГАЛУУН АМЬДРАЛЫН НЭГ НУУЦ

            Гэхдээ, ХАЙР гэдгийг “найдаж болох олон найзтай байхаас давуулан ойлгох ёстой. Бид хамгийн дотно, чин зүрхний, хариу нэхээгүй, сэтгэлээс ундардаг тэр хайрын талаар энд ярьж байгаа болно” хэмээн Уолдингэр онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, хайр гэдэг харилцааны чанарын тухай асуудал бөгөөд харилцаа хэр эмзэг, гүнзгий байх, сэтгэгдлээ хуваалцахдаа хэр итгэлтэй байдаг, нэгнийхээ дэргэд хэр амгалан тайван байж өөрийнхөөрөө, жинхэнэ мөн чанараа харуулах боломж, мөн нөгөө хүнийхээ жинхэнэ хүнийг харах боломжийг хамруулан ойлгох учиртай аж.  

            Гэтэл 1972-2004 оны хооронд судалгааг удирдаж байсан Харвардын их сургуулийн сэтгэл судлаач Жорж Вэйлэнтийн хайраас гадна “хайрыг түлхэхгүй байх”-ыг зорьж амьдрах учиртай тухай санал дэвшүүлсэн юм. Тэрээр, үүнийгээ “Хэрэв та “хайр”-ыг олсон ч ажлаас халагдах, эцэг эхээ алдах, үр хүүхдээсээ хагацах гэх мэт сэтгэл зүрхний шархыг авч, түүнийгээ эдгээх аргыг олоогүй бол та цаашид хайрыг түлхэж амьдрах магадлал өндөр” хэмээн тайлбарласан юм. Энэ нь хүн харилцааг сайн байлгахаас гадна сэтгэл хөдлөл, стрессээ хянах, удирдах чадвартай байх ёстой тухай чухал сануулга болсон юм.

            Судалгаанаас тов тодорхой болсон нэг зүйл бол хүн санхүүгийн эрх чөлөө, амжилттай карьерт хүрэхийн зэрэгцээ бие эрүүл, ухаан саруул байж болох ч хайрхаар дүүрэн харилцаагүйгээр та аз жаргалтай болж чадахгүй. Хүний харилцаа гэдэг эмх цэгцгүй, ядаргаатай байдаг. Тэр тусмаа “сайхан амьдрал сайхан харилцаан" дээр бий болдог.


"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. 

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа

"River Garden" хотхоны 2-р ээлж  Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Та дараахь холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

"River Garden" хотхоны 2-р ээлж  Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Та дараахь холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

New Call-to-action
Хэрэгжүүлсэн төсөл
Хэрэгжиж буй төсөл