<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Nov 3, 2021

Таны насан туршийн үнэ цэнийг бүтээх хөрөнгө оруулалт

Үл хөдлөх хөрөнгө бол хүний тав тухтай амьдрах хэрэгцээ төдийгүй ирээдүйн үнэ цэнийг бүтээх насан туршийн хөрөнгө оруулалт байдаг. Тиймээс ч сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа зайлшгүй анхаарах ёстой чухал мэдээллүүдийг онцлон хүргэж байна.

_O0A6725 jijig hemjeetei-1

Дуу чимээний бохирдол

Ихэнх хүмүүс хөрс, ус, агаар гэхчлэн орчны бохирдлуудын талаар нухацтай авч үздэг ч дуу чимээний бохирдлыг төдийлөн анзаардаггүй. Сүүлийн жилүүдэд ДЭМБ-аас дуу чимээтэй орчинд амьдардаг хүмүүс зүрх судасны өвчлөлд нэрвэгдэх, дутуу төрөх гэх мэт эрүүл мэндийн эрсдэлд өртөж буй талаар анхааруулах болсон. Жишээлбэл, Францын Иль-де-Франс мужийн хамгийн дуу чимээтэй хэсэгт амьдардаг иргэдийн дундаж наслалт гурван жилээр богиноссон байсан бол 65 дБ–ээс дээш шуугианы бохирдолтой, өндөр ачаалалтай авто замын дагуу амьдардаг оршин суугчдын цусны даралт ихсэх өвчин шуугианы төвшинтэй шууд хамааралтай гарсан байна. Тиймээс орон сууц худалдан авахдаа дуу чимээний бохирдолгүй, байгалийн сайханг өдөр бүр цонхоороо тольдох орчноос сонголт хийгээрэй.

 RP panmora

Нэг сумаар хоёр үл хөдлөх

Хүн амын нягтаршил нэмэгдэн, хотжилт хүрээгээ тэлэхийн хэрээр хүний амьдралын хэмнэл, хэрэгцээ шаардлага ч тэр хэрээр өсөн нэмэгдэж байна. Тиймдээ ч их хотын дуу чимээ, агаарын бохирдол, бужигнасан амьдралын хэмнэлээс түр ч атугай амсхийн, амьд байгальтай ойр байх боломжийг хэн хүнгүй эрэлхийлэх болсон. Гэвч зуслан болон орон сууцны хэрэгцээгээ нэг дор шийдэх тийм ч хялбар бус. Тэгвэл сүүлийн жилүүдэд хотын төвөөс холгүй байрлалд, байгалийн үзэсгэлэнт бүсэд баригдсан орон сууц болон хаус худалдан авах нь аль ч хэрэгцээгээ цогцоор нь шийдэх боломж болоод байна. 

_O0A1842

Орчин үеийн дизайн

Үнэ цэнтэй худалдан авалтын салшгүй нэг хэсэг нь орчин үеийн экстерьер болон интерьер дизайн байдаг. Тухайлбал орчин үеийн чиг хандлагатай интерьертэй үл хөдлөх хөрөнгө олон дахин засвар хийх, өөр хэв маягт зориулан нэмэлт зардал гаргахаас сэргийлж, бүх л төрлийн тавилгатай зохицдог. Түүнчлэн гэр бүлийн гишүүн бүрийн эрэлт хэрэгцээнд нийцээд зогсохгүй цаг үеэсээ хоцрогдохгүй байх ёстой. Харин дээр дурдсан шаардлагуудад бүрэн нийцсэн интерьерийн төрөл нь контемпорари бөгөөд байгалийн гэрэл, зөөлөн хэлбэр дүрс, заавал дагаж мөрдөх шаардлагагүй зохиомж зэрэг нь энэ хэв маягийг трэнд болгоод буй.

 murrettu-pk-logo

Цогц төлөвлөлт

Энэ сэдэв нийтлэл бүрд дурдагдсаар уншигч та хэдийн мэддэг болсон байж магадгүй. Гэхдээ дахин сануулъя. Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийн салшгүй хэсэг нь нийтийн эзэмшил буюу ногоон байгууламж, тоглоомын талбай, төрөл бүрийн спорт талбай, хангалттай хүрэлцэх гадна болон дулаан зогсоол, хэрэгцээт худалдаа үйлчилгээ, сургууль цэцэрлэг зэргийг цогцоор нь шийдсэн байх ёстойг анхаараарай.

Хотхоны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах: 7577-5050

FB: https://www.facebook.com/RiverPlazaVillage   WEB: http://riverplaza.mn/

RIVER PLAZA төслийн танилцуулга татах

Монголын №1 ногоон хотхон Ривер гардены сүүлийн ээлж River Plaza цогцолбор нь NCD группийн хэрэгжүүлж буй хамгийн анхны өндөр, шилэн барилгын төсөл гэдгээрээ онцлогтой бөгөөд цаг хугацаа, тав тухыг эрхэмлэгч хэн бүхэнд зориулсан орон сууцнаасаа гаралгүйгээр бүхий л хэрэгцээт зүйлээ нэг дээвэр дороос авч, тав тухтай амьдрах боломжоор хангасан цогц төлөвлөлттэй БИЗНЕС КОНЦЕПЦИ БҮХИЙ ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР юм.

New Call-to-action

 

Нийтэлсэн NCD Group