<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Apr 21, 2021

Та амьдарч буй орчиндоо сэтгэл хангалуун байна уу?

Та хаана хамгийн тав тухтай байдлыг мэдэрдэг вэ? 

Гадуур зугаалж, шинэ хүмүүстэй танилцах дуртай юу эсвэл дуртай номоо уншингаа халуун кофе уухыг илүүд үздэг үү? Хөгжмийн хэмнэлийг мэдрэн ажиллах эрч хүчээ өдөөдөг үү? Эсвэл, анхаарлаа төвлөрүүлэхийн тулд туйлын нам гүм байдал танд хэрэгтэй байдаг уу? 

Магадгүй эдгээр зүйлсээс өөр, өөр цаг үед хослуулан, таашаал авдаг ч байж болох юм. Гэхдээ та аль үед хамгийн илүү тав тухтай байдаг гэдгээс илүү таныг тав тухтай байхад юу нөлөөлдөг эс нөлөөлдөг гэдгийг мэддэг байх нь хамгийн чухал. Учир нь өөрийнхөө зан төлөв, амьдралын хэв маягт тохирсон орчинд байх нь цаашлаад таны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг бол өөрийг тань тухгүй байдалд оруулдаг орчинд удаан цагийг өнгөрөөх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байдаг байна. 

Тиймээс таныг амьдарч буй орчиндоо сэтгэл хангалуун байж тав тухтай байхад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлоход таныг хүрээлэн буй орчин, хүмүүс хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. 

та амьдарч буй орчиндоо сэтгэл хангалуун байна уу

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: ТА АЮУЛГҮЙ ОРЧИНД ХҮҮХДЭЭ ӨСГӨЖ ЧАДАЖ БАЙНА УУ?

ДОТООД ОРЧИН

Environmental Protection Agency (EPA) - аас гаргасан судалгаагаар хүн амьдралынхаа 90% - ийг дотоод орчинд, үүнээс 70% - ийг гэртээ өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Тиймээс та болон таны гэр бүлийн хамгийн тухтай байж чадах орчныг гэртээ бүрдүүлэх хэрэгтэй. Тодруулбал гэр тань эргономикийн зөв шийдэл бүхий зохион байгуулалттай, тавилга болон өрөөний интерьерийн төлөвлөлт нь танд тав тухтай, тааламжтай мэдрэмжийг төрүүлдэг мөн дотоод агаарын сэлгэлт, байгалийн гэрэл чөлөөтэй нэвтэрдэг шийдлийг бий болгохыг зөвлөж байна. Энэ нь таны бие болоод сэтгэл зүйн эрүүл мэнд, цаашлаад тав тухтай байдалд үнэмлэхүй нөлөөтэй.

ГАДААД ОРЧИН

Хүмүүс бол биологийн болон нийгэм-соёлын хувьслын бүтээгдэхүүн юм. Бид гэрээс гараад л хүрээлэн буй гадаад орчныхоо буюу нийгмийн нэг хэсэг гэдгээ мэдэрдэг. Бүх амьд биологийн организмуудын адил хүний ​​популяци нь хүрээлэн буй орчноос хамааралтай байдаг тул хүмүүс гадаад орчны олон янзын нөлөөлөлд өртдөг. Гадаад орчинд улс төр, эдийн засаг, байгаль цаг уур, ажлын байр, тухайн орны соёл, нийгэм мөн хүрээлэн буй орчин багтана. Эдгээр гадаад орчны хүчин зүйлүүдээс бүгдийг биш ч, зарим хүчин зүйлийг бид өөрсдийн хүсэлд нийцүүлэн сонгох боломжтой цаг үед амьдарч байгаа нь сайшаалтай. Тодруулбал нэг цаг үеэ бодвол хотхон хорооллуудын төлөвлөлт стандарт, зохион байгуулалт сайжирч хүн амьдрах тааламжтай орчны бүрдүүлэх болсон учир амьдарч буй орчиндоо эерэг шийдэл бүхий хүрээллийг сонгон, гадаад орчноо эрүүл байлгах боломж бий болжээ. Иймээс таны амьдарч буй орчны сэтгэл ханамжид нөлөөлөгч гадаад орчноо та хэр эерэг, эрүүл байгааг нэг анзаараарай. 

ХӨРШ

Та хөршүүддээ хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Учир нь хөршийн холбоо, харилцаа амьдралын сэтгэл ханамжийг хоёр дахин нэмэгдүүлэх хүчин зүйл болдог гэж Time сэтгүүлд дурджээ. Мөн судалгаагаар хөршүүдийнхээ талаарх эерэг мэдрэмж, сэтгэгдэлтэй байх нь амьдралын сэтгэл ханамжийг 16 хувиар ихэсгэж, ганцаардах мэдрэмжийг 25 хувиар бууруулдаг болохыг тогтоожээ. /Презза. 2001 он/


 

VEGA CITY төслийн танилцуулга татах

NCD Group-ийн хэрэгжүүлж буй VEGA CITY төсөл нь Улаанбаатар хотын зүрхэнд, хамгийн үнэ цэнэтэй байршилд олон улсын стандартад нийцсэн чанар, стандартын дагуу архитектур дизайны өвөрмөц шийдлээр айл гэр бүрийн аз жаргалтай амьдрал, бусдаас тодрон гэрэлтэх амжилтыг билэгдэн бүтээн байгуулагдах цогцолбор ногоон хотхон юм.

Vega City хотхоны танилцуулга татах

 

Нийтэлсэн NCD Group