<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - May 16, 2017

Та байраа томруулахыг хүсч байна уу?

Гэр бүл өргөжин тэлж хэрэгцээ өсөхийн хэрээр хүн бүрт байраа томруулах хүсэл шаардлага бий болдог. Хэрэв та байраа томруулъя гэж шийдсэн бол зөвхөн талбайн хэмжээг томруулахыг анхаарахаас гадна орчин, барилгын чанар, хийц мөн дараах хэд хэдэн зүйлсийг давхар харгалзан үзээрэй. 

1. Орон сууцны ашиглалтын талбайн хэмжээг анхаарах

Зарим барилгын компаниуд барилгын ашигтай талбайг зөв тооцдоггүй тул та үүн дээр нэмэлт шалгалт хийж, хянамгай хандах хэрэгтэй. Стандарт хэмжилзүйн үндэсний газраас 2009 онд гаргасан MNS 6058:2009 тэмдэглэгээ бүхий “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” гэж стандарт байдаг ба та энэхүү стандартыг мөрдлөгө болгон худалдан авах гэж буй байрныхаа ашигтай талбайг тооцоолоорой. Барилга, хот байгуулалтын сайдын баталсан журмаар орон сууцны талбайн хэмжээг тогтоохдоо талбайн хэмжээг ханын дотор талаас хэмждэг.

2. Тухайн орон сууцны гадаад орчин тохижилтыг анхаарах


Та нэгэнт байраа томруулахаар шийдсэн бол зөвхөн байраа томруулахад л анхаарахаас гадна гадаад орчныг мөн судалж үзэх хэрэгтэй. Тухайлбал худалдаа, үйлчилгээний нэгдсэн төв бий эсэх, хангалттай автомашины зогсоолтой эсэх мөн ойр хавьд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар бий эсэх зэргийг анхаарах нь зүйтэй. Сүүлийн үед орон сууцны барилгууд харьцангуй орчин сайтай байхаар төлөвлөгдөж байгаа тул та ч мөн адил гадаад орчин, ногоон байгууламжийг сайтар судлан харьцуулж байж, худалдан авалт хийх хэрэгтэй..jpg

Та нэгэнт байраа томруулахаар шийдсэн бол зөвхөн байраа томруулахад л анхаарахаас гадна гадаад орчныг мөн судалж үзэх хэрэгтэй. Тухайлбал худалдаа, үйлчилгээний нэгдсэн төв бий эсэх, хангалттай автомашины зогсоолтой эсэх мөн ойр хавьд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар бий эсэх зэргийг анхаарах нь зүйтэй. Сүүлийн үед орон сууцны барилгууд харьцангуй орчин сайтай байхаар төлөвлөгдөж байгаа тул та ч мөн адил гадаад орчин, ногоон байгууламжийг сайтар судлан харьцуулж байж, худалдан авалт хийх хэрэгтэй.

ХОЛБООТОЙ: Хүүхэд хүмүүжүүлэхэд анхаарах 10 зүйл  

3.  Барилгын материал, түүхий эдийн чанарт анхаарал хандуулах

Барилгын материал, түүхий эд нь хүний биед сөрөг нөлөөгүй, стандартын шаардлага хангасан байх шаардлагатай. Тиймээс юуны түрүүнд хүний бие, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хана, шалны материал зэргийг ашигласан эсэхийг тодруулах хэрэгтэй. 

 

4. Хүүхдийн тоглоомын талбай хангалттай түвшинд бий эсэхийг ажиглах

Хүүхэдтэй өрх айлууд байраа томруулах гэж буй бол хүүхдийн тоглоомын талбай хангалттай хүрэлцээтэй мөн аюулгүй байдлыг хангасан эсэхийг сайтар ажиглаарай.jpeg

Хүүхэдтэй өрх айлууд байраа томруулах гэж буй бол хүүхдийн тоглоомын талбай хангалттай хүрэлцээтэй мөн аюулгүй байдлыг хангасан эсэхийг сайтар ажиглаарай. Тухайлбал, хүүхдийн тоглоомын талбай автомашины замаас хол эсэх, хангалттай олон тоглоомтой эсэх, нарлан суух сүүдрэвч бий эсэх зэрэгт анхаарлаа хандуулаарай. Мөн хүүхдийн тоглоомын талбай нь зөөлөн хучилттай байснаар унаж бэртэхээс сэргийлдэг гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй.

 

5.  Ногоон байгууламж бүхий орчин бий эсэхийг судлах

Fantas.jpg

Ногоон байгууламж нь агаарт дэгдэх нүүрс хүчлийн хийг багасган хүчил төрөгчийн хэмжээг ихэсгэдэг. Дэлхийн стандартаар нэг хүн бүрт хангалттай хүрэлцэхүйц хэмжээний ногоон байгууламж байх ёстой. Ногоон байгууламж нь хүнийг амар тайван байлгах, шороо тоосжилтыг дарах, уушгийг цэвэрлэх зэрэг олон ач тустай. 

Та дээрх бүхий л шаардлагыг бүрэн гүйцэд хангасан орон сууц хорооллыг хайж буй бол бид танд дэлхийн стандартад нийцсэн жишиг хороолол "Rivergarden"-г санал болгож байна. Та өөрийн амьдарч буй байраа томруулахаас гадна илүү тохь тухтай аж төрөхийг хүсвэл бид танд Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй байршилд байрлах "Rivergarden-2" хотхоныг танилцуулья. 


 

"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

River Garden