<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Apr 24, 2017

Та бизнесээ өргөжүүлэхийг хүсч байна уу?

Дэлхийн улс орнууд оршин суугчид болон хэрэглэгчдийн тав тухтай байдлыг хангахын тулд томоохон бүтээн байгуулалтуудыг хийдэг. Сүүлийн жилүүдэд Хонгконг, Сингапур гэх мэт бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж буй орнуудын орон сууцны зохион байгуулалт нь хүртэл хэрэглэгчидтэй ойр байхаар баригдаж байна. Өөрөөр хэлбэл, өндөр хөгжилтэй орнууд орон сууцны доод давхруудад худалдаа үйлчилгээ, бассейн, спорт цогцолборыг шийдэж оршин суугчдын цаг завыг хэмнэх, хүссэн үйлчилгээгээ нэг дороос авах боломжийг бүрдүүлж байна. Сүүлийн үед Улаанбаатар хотод ч мөн адил олон улсын жишигт нийцсэн хүний хэрэгцээт бүхий л зүйлсийг нэг дор төвлөрүүлсэн худалдаа үйлчилгээний гудамж бүхий цогц орон сууц хороолол баригдаж эхлээд байна.Үүний нэг жишээ нь Хан-Уул дүүргийн 11-р хороонд орших Riverstreet худалдаа үйлчилгээний цогц гудамж. 

Тус худалдаа үйлчилгээний гудамж нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд оршдог. Харин бизнес эрхлэгч танд тус худалдаа үйлчилгээний төвд шинэ салбараа нээх, бизнесээ өргөжүүлэх өргөн боломж байна. Нэр хүндтэй томоохон брэндийн хувцас хэрэгсэл, дэлхийн хэмжээний франчайзи  үйлчилгээ, худалдааны байгууллагуудтай  та өөрийн бизнесийг зэрэгцүүлэх бүрэн боломжтой.

Riverstreet zurag.jpg.jpg

Riverstreet гудамж нь үйлчлүүлэгчдийн тав тухыг хангах зорилгоор: 

  • Тав тухтай цэвэр орчин
  • Амран суух талбай
  • Ногоон байгууламж бүхий гадна тохижилт
  • Хангалттай хүрэлцэхүйц авто машины зогсоол зэргийг бүрэн төвлөрүүлж, тохижуулснаараа онцлог.
  • Нэг дор төвлөрсөн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн

Үүнээс гадна замын түгжрэлгүй, байршил сайтай,  худалдан авагчдын чадвар өндөр, амар тайван орчин зэрэг олон давуу талууд бий. Бизнесээ өргөжүүлэхийг зорьж буй хэн бүхэнд River Street худалдаа үйлчилгээний гудамж нээлттэй.

Уг гудамжинд одоогоор сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэх, ресторан, кофе шопбренд хувцас, спорт комплекс төв, бэйкери, авто угаалга, дугуйн дэлгүүр, гоо сайхан, гоёл чимэглэлийн дэлгүүр, гэр ахуйн бараа бүтээгдэхүүн, тоглоомын дэлгүүр,  банк, тавилгын дэлгүүр, супермаркет зэрэг 20 гаруй нэр төрлийн байгууллагууд амжилттай үйл ажиллагаа явуулж байна. 

РИВЕР ГАРДЕН 2 болон ТАЙМ СКҮЭР хотхоны хойд хэсгээр байрлах 40-600м2 талбайг 18 сарын хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслэх, банкны хөнгөлөлттэй зээлээр худалдан авч өөрийн бизнесээ өргөжүүлэн зорилтот бүлэгтэй илүү ойртох боломжтой

RS.jpg

 


"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

River Garden