<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">

Та хаврын аяллаа төлөвлөхөд бэлэн үү?

Хүйтний эрч суларч хэдийн хаврын урь оржээ. Тасралтгүй үргэлжлэх завгүй амьдралын өдрүүддээ түр баяртай гэж хэлэн хэсэг ч болов завсарлаж эдгээр өдрүүдийг өөртөө, гэр бүлдээ зориулан хаврын аяллаа төлөвлөвөл ямар вэ?

Энэхүү нийтлэлээрээ бид танд хэрэг болохуйц хаврын аялалын гайхалтай санаанууд болон зөвлөгөөг орууллаа.

Аяллаар явах газраа сонгох

Аялалдаа бүгдийг багтаасан амралтын баазууд бол хамгийн шилдэг нь байсаар ирсэн. Хэрвээ та хүүхдүүдтэйгээ эсвэл эцэг эхтэйгээ хамт явж байгаа бол энэ сонголт нь илүү оновчтой. Амралтын спа болон далай, бассейн нь амрахад төгс зохицол юм. Мөн цанын амралтын баазууд ч мөн адил гайхалтай байж болно. Хайлж дуусашгүй цасаар хучигдсан орчин нь таныг тайвшруулж түүний хажууд байрлах буудал нь тохь тухтай байдлыг бүрдүүлж сэтгэл санааг дээшлүүлэх юм. Түүнчлэн өвлийн улирал дуусах гэж байгаа тул хаалтын хямдралууд мөн адил эхлэсэн байх ба танд санхүүгийн хувьд ч хэмнэлттэй байж чадах юм.

АНУ-ын үндэсний мэдээний газрынхан хаврын улиралд гайхалтай аялал хийж болох газруудыг тодорхойлсон байна. Та ч гэсэн энэ газруудыг сонгон аялаж яагаад болохгүй гэж.

Пуэрто Валларта 

Мексик улсын далайн хажууд байрлах жижиг хот нь хамгийн хямд бөгөөд гайхалтай аялал хийх боломжтой газруудын жагсаалтын 1-т багтжээ. Мөн тухайн газар байрлах Балертогийн далайн буланд байрлах наран шарлагын газарт нь нэг очоод үзэх хэрэгтэй юм шүү. Тухайн хотын ихэнх ард иргэд нь Испани болон Англи хэлээр ярьдаг байна. Хоолны хувьд Европ хоолнууд голчлон байдаг. Хэрвээ та тухайн газар хямд өртгөөр аялахыг хүсвэл автобусаар аялах нь хамгийн тохиромжтой бөгөөд амрахын өмнө шүхрээ авч явахаа мартуузай. Жилийн энэ улиралд бороо ордог ч ихэвчлэн түр зуурын 5-10 мин үргэлжилдэг байна. Тиймээс удаан мэдрээгүй борооны дараах чийгний үнэрийг мэдрэн гайхалтай аяллаа үргэлжлүүлээрэй.

Валларта, мексик хаврын аялал

Нью Орлеанс

АНУ-ын хамгийн сайхан хоолтой газрын тоонд багтдаг энэхүү хотод Европ загварын барилгууд ихэвчлэн байх ба гудамж бүрт жазз, рок урсгалын амьд хөгжим тоглох хамтлагууд байдгаараа давуу талтай. Энэ нь дундад зууны тансаг байдлыг аялагчдад илүүтэй мэдрүүлдэг байна. Тухайн газарт очих хэрэгтэй гол шалтгаануудын нэг нь мөнхийн чимээтэй галзуу байх Марди грас юм. Марди грас нь төрөл төрлийн масктай хүмүүсийн томоохон карнивал, амьд хөгжмийн хамтлагуудын тоглолт дуу хөгжмөөс бүрдсэн гайхалтай том фестивал үдэшлэг юм. 

хаврын аялал , нью орлеан , Марди грас фестивал

Бахама арал

Карибын арлуудын нэг болох Бахама нь загасчлах, завин аялал, усан дор амьсгалын аппараттай шумбах, тансаг барилгуудыг үзэх зэрэг олон сонирхолтой зүйл хийх боломжтой газар юм. Цаг агаарын хувьд харьцангуй дулаахан далайн эрэгт ядаргаагаа тайлж байгалын сайхныг үзэх гайхалтай биш гэж үү? Мөн тухайн газар нь Карибын тэнгисийн 700 гаруй арлуудаас гэр бүлээрээ аялахад тохиромжтой гэдгээрээ 2-р байрт жагсдаг юм.

Бахама арал , хаврын аялал


"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

New Call-to-action