---
title: Түгжрэлийн шийдэл VS Хотхон төлөвлөлт
description: Гэртээ тав тухтай, хотхондоо сэтгэл хангалуун, орчиндоо бүх үйлчилгээтэй, хүүхдэдээ аюулгүй ирээдүйг бэлэглэхийг хүссэн хүн бүрийг VEGA CITY хотхонд
image: https://info.ncd.mn/hubfs/PR%20%D0%BD%D0%B8%D0%B9%D1%82%D0%BB%D1%8D%D0%BB/%D0%A2%D2%AF%D0%B3%D0%B6%D1%80%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%88%D0%B8%D0%B9%D0%B4%D1%8D%D0%BB%20VS%20%D1%85%D0%BE%D1%82%D1%85%D0%BE%D0%BD%20%D1%82%D3%A9%D0%BB%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%BB%D1%82/vs.jpg
---

-   И-Мэйл : [info@ncd.mn](mailto:info@ncd.mn)
-   Утас : [+976 77002020](tel:+976-77002020)

- [mailto:info@ncd.mn](mailto:info@ncd.mn)
- <https://www.facebook.com/NCDgroup/>
- <https://www.youtube.com/user/NominConstructionLLC>
- <https://ncd.mn>
- <https://ncd.mn>

[![](https://info.ncd.mn/hubfs/Logo/logo-3.png)](https://www.ncd.mn/mn?hsLang=en-us)

- [Нүүр](https://www.ncd.mn/mn?hsLang=en-us)
- [Бидний тухай](https://www.ncd.mn/mn/s/1/4?hsLang=en-us)
- [Төслүүд](https://www.ncd.mn/mn/b/3?hsLang=en-us)
- [Нийгмийн хариуцлага](https://www.ncd.mn/mn/b/11?hsLang=en-us) 
    - [БАРИМТЛАХ ЗАРЧИМ](https://www.ncd.mn/mn/s/11/17?hsLang=en-us)
    - [БИДНИЙ ОРОЛЦОО](https://www.ncd.mn/mn/s/11/46?hsLang=en-us)
    - [ТАНЫ САНАЛ](https://www.ncd.mn/mn/b/feedback/11?hsLang=en-us)
- [Мэдээ мэдээлэл](https://info.ncd.mn/mn/b/13?hsLang=en-us)
- [Блог](https://info.ncd.mn/blog?hsLang=en)
- [![](https://info.ncd.mn/hubfs/18166.png)](https://www.ncd.mn/ens?hsLang=en-us)

[NCD Group](https://info.ncd.mn/blog/author/ncd-group) - May 13, 2021

# Түгжрэлийн шийдэл VS Хотхон төлөвлөлт

Манай улсын нийт хүн амын 45.9 хувь буюу 411,4 мянган өрх нийслэл хотод төвлөрөн амьдарч байна. Шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, нягтаршил өсөхийн хэрээр агаар, хөрс, ус зэрэг орчны бохирдлын асуудлууд улам бүр тулгамдаж стресс үүсгэх, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйл болохоос гадна замын түгжрэл, цаг завгүй бужигнасан их хотын амьдрал ямар ч эрч хүчтэй хүнийг амархан ядрааж дөнгөнө. Харин эл асуудлыг хүн амын нягтаршил ихтэй хотууд хялбархнаар шийдэх болсон нь орон сууцны цогцолбор хотхон юм.

Техасын A&M тээврийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар АНУ-ын иргэд нэг жилд дунджаар 54 цагийг түгжирч өнгөрүүлдэг байна. Харин замын хөдөлгөөний ачаалал ажил эхлэх болон тарах цагийн үед оргилдоо хүрч, хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн улам бүр өсдөг нийслэлчүүдийн дийлэнх нь амьдарч буй байршлынхаа хол ойроос шалтгаалан өдөрт 1-4 хүртэлх цагийг замын түгжрэлд өнгөрүүлдэг. Энэ нь нэг сард буюу ажлын 22 өдрийн турш дунджаар 44 цагийг түгжрэлд зарцуулдаг гэсэн үг.

![vs](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/PR%20%D0%BD%D0%B8%D0%B9%D1%82%D0%BB%D1%8D%D0%BB/%D0%A2%D2%AF%D0%B3%D0%B6%D1%80%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%88%D0%B8%D0%B9%D0%B4%D1%8D%D0%BB%20VS%20%D1%85%D0%BE%D1%82%D1%85%D0%BE%D0%BD%20%D1%82%D3%A9%D0%BB%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%BB%D1%82/vs.jpg?width=800&name=vs.jpg)

Бидний өдөр тутмын амьдралд ажилдаа ирж очихоос гадна дасгал хөдөлгөөн хийх, хүүхдээ цэцэрлэг сургуулиас нь авах, хүнс, хэрэглээгээ бэлдэх болон бусад төрлийн үйлчилгээ авах олон хэрэгцээ бий. Гэтэл сүүлийн 5 жилд нийслэлийн иргэдийн 70 гаруй хувь нь тухайн өдөр бүтээх ажлынхаа зөвхөн гуравны нэгийг амжуулдаг гэсэн үр дүн гарсан байна. Улмаар нэг автомашин түгжрэлээс болж цагт 1328 төгрөгийн шатахууныг үр дүнгүй зарцуулж, нийт тээврийн хэрэгслээр тооцоход өдөрт 265 сая төгрөг, жилд 53 тэрбум төгрөгийн хохирол учирч буй гэсэн тооцоо гарчээ.

Харин энэ асуудлыг шийдэх нэгэн гарц бол хотын төвтэй ойр, бүх үйлчилгээ нь цогц төлөвлөгдсөн орчинд амьдрах юм. Энэ боломжийг хэрэглэгчдэд санал болгож буй VEGA CITY хотхоны хувьд их хотын зүрхэнд буюу “Орчлон” олон улсын дунд сургуулийн баруун талд байрлалтай бөгөөд танд хэрэгтэй бүх үйлчилгээ 100м- 2км хүртэлх зайнд оршиж байна.

![01 (1)](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/PR%20%D0%BD%D0%B8%D0%B9%D1%82%D0%BB%D1%8D%D0%BB/%D0%A2%D2%AF%D0%B3%D0%B6%D1%80%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%88%D0%B8%D0%B9%D0%B4%D1%8D%D0%BB%20VS%20%D1%85%D0%BE%D1%82%D1%85%D0%BE%D0%BD%20%D1%82%D3%A9%D0%BB%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%BB%D1%82/01%20(1).jpg?width=2000&name=01%20(1).jpg)

[Та байршлын давуу талыг Google map-ААс дэлгэрэнгүй харах боломжтой](https://www.google.com/maps/place/Vega+city+%D1%85%D0%BE%D1%82%D1%85%D0%BE%D0%BD/@47.9017149,106.9145518,15.25z/data=!4m5!3m4!1s0x5d969385d11ff6fd:0xe8fa079168c415bc!8m2!3d47.8997688!4d106.9227905) 

Мөн хотхоны 70 хувь нь ногоон байгууламжаар хүрээлэгдэж, дугуй болон гүйлтийн зам, сагсан бөмбөгийн талбайг ч төлөвлөсөн учир насны ангилал бүхий тоглоомын талбайд хүүхдээ сэтгэл амар тоглуулангаа өөртөө цаг гаргах боломжтой гэсэн үг.

![rsz_1rsz_1vega_06](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/PR%20%D0%BD%D0%B8%D0%B9%D1%82%D0%BB%D1%8D%D0%BB/%D0%A2%D2%AF%D0%B3%D0%B6%D1%80%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%88%D0%B8%D0%B9%D0%B4%D1%8D%D0%BB%20VS%20%D1%85%D0%BE%D1%82%D1%85%D0%BE%D0%BD%20%D1%82%D3%A9%D0%BB%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%BB%D1%82/rsz_1rsz_1vega_06.jpg?width=1280&name=rsz_1rsz_1vega_06.jpg)

            Дээр дурдсан бүх л асуудлууд насанд хүрэгчдэд стресс бухимдал үүсгэж байхад хүүхдүүдэд ямар хэмжээний ачаалал, тав тухгүй байдал, эрсдэл үүсгэх нь тодорхой. Харин VEGA CITY цогцолбор хотхон улсын болон хувийн сургуулиудаас ердөө 100-900 м-ийн зайд байрлах бөгөөд хичээл сургуультайгаа ойрхон, машингүй бүсэд таны хүүхэд аюулгүй байхаас гадна цаг ашиглалтаа зөв хуваарилж сурна. Ингэснээр хүүхдээ хүргэх гэж өглөө оройдоо замын түгжрэлд ядрах, бухимдах шаардлагагүй болж, эдийн засгийн хэмнэлт хийх боломжтой юм.

Гэртээ тав тухтай, хотхондоо сэтгэл хангалуун, орчиндоо бүх үйлчилгээтэй, хүүхдэдээ аюулгүй ирээдүйг бэлэглэхийг хүссэн хүн бүрийг VEGA CITY хотхонд урьж байна. 

![rsz_dsc09595](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/PR%20%D0%BD%D0%B8%D0%B9%D1%82%D0%BB%D1%8D%D0%BB/%D0%A2%D2%AF%D0%B3%D0%B6%D1%80%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%88%D0%B8%D0%B9%D0%B4%D1%8D%D0%BB%20VS%20%D1%85%D0%BE%D1%82%D1%85%D0%BE%D0%BD%20%D1%82%D3%A9%D0%BB%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%BB%D1%82/rsz_dsc09595.jpg?width=1280&name=rsz_dsc09595.jpg)

Хотхоны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах: 7577-7577 ext:1 FB: /https://www.facebook.com/vegacityresidence   WEB: [http://vegacity.mn/](http://vegacity.mn/)

---

### **VEGA CITY төслийн танилцуулга татах**

NCD Group-ийн хэрэгжүүлж буй [VEGA CITY](https://info.ncd.mn/mn/b/13/ncd-%D0%B3%D1%80%D1%83%D0%BF%D0%BF-10-%D0%B4%D0%B0%D1%85%D1%8C-%D0%B1%D2%AF%D1%80%D1%8D%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BC%D0%B6%D1%8D%D1%8D%D0%BD%D0%B8%D0%B9-%D1%86%D0%BE%D0%B3%D1%86%D0%BE%D0%BB%D0%B1%D0%BE%D1%80-%D1%85%D0%BE%D1%82%D1%85%D0%BE%D0%BD-vega-city-%D1%82%D3%A9%D1%81%D0%BB%D3%A9%D3%A9-%D1%8D%D1%85%D0%BB%D2%AF%D2%AF%D0%BB%D0%BB%D1%8D%D1%8D?hsLang=en-us) төсөл нь Улаанбаатар хотын зүрхэнд, хамгийн үнэ цэнэтэй байршилд олон улсын стандартад нийцсэн чанар, стандартын дагуу архитектур дизайны өвөрмөц шийдлээр айл гэр бүрийн аз жаргалтай амьдрал, бусдаас тодрон гэрэлтэх амжилтыг билэгдэн бүтээн байгуулагдах цогцолбор ногоон хотхон юм.

[![Vega City хотхоны танилцуулга татах](https://info.ncd.mn/hs-fs/hub/2743210/hub_generated/resized/0d2d5be5-38ad-4b8b-9e96-fc31220cd638.png?width=1000&height=524&name=0d2d5be5-38ad-4b8b-9e96-fc31220cd638.png)](https://info.ncd.mn/cs/c/?cta_guid=f6b1d31f-de11-40cc-8fd1-8a758ef72c3a&signature=AAH58kHZ-YRXllFPWKMrOzpw-E5PPlZQKg&pageId=44970436111&placement_guid=30ba7c27-0e90-44b8-8fec-f39e05f73c9c&click=b936ed10-c233-4d02-bddc-f6d5f9644fb5&hsutk=148a59b9e3697e55a6f98bae3b3dc4fe&canon=http%3A%2F%2Finfo.ncd.mn%2Fblog%2F%D1%82%D0%B0-%D0%B0%D1%8E%D1%83%D0%BB%D0%B3%D2%AF%D0%B9-%D0%BE%D1%80%D1%87%D0%B8%D0%BD%D0%B4-%D1%85%D2%AF%D2%AF%D1%85%D0%B4%D1%8D%D1%8D-%D3%A9%D1%81%D0%B3%D3%A9%D0%B6-%D1%87%D0%B0%D0%B4%D0%B0%D0%B6-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0-%D1%83%D1%83&utm_referrer=https%3A%2F%2Fl.facebook.com%2F&portal_id=2743210&redirect_url=APefjpEyQy7p76vFK0KTUv21O3WyWQxdYN5zhGUGtJVy7Ds7lQ8c9S_cTF05LVRhdQjfz9lp8sgemn14VQQPlyX7tQEUmSz8l0dwH7Aht0EADIGNX6lv4ylPHORxch5V9i-oQ3OmFeC9MbNjBIonOPp7AuWlEvJP-sAVT04NQEIa_rDbzTI-IUHz5Mpzna-HzfE_5kmXECv4uj7IIPR5gnAxlBCisa8wwQ&__hstc=242772125.148a59b9e3697e55a6f98bae3b3dc4fe.1618480130809.1618914460468.1619008601808.8&__hssc=242772125.1.1619008601808&__hsfp=1010178173&contentType=blog-post&hsLang=en-us)

[Хүүхэд](https://info.ncd.mn/blog/topic/хүүхэд) [амьдралын тав тух](https://info.ncd.mn/blog/topic/амьдралын-тав-тух) [Машин](https://info.ncd.mn/blog/topic/машин) [ncd төсөл](https://info.ncd.mn/blog/topic/ncd-төсөл) [хүүхдэд ээлтэй орчин](https://info.ncd.mn/blog/topic/хүүхдэд-ээлтэй-орчин)

Хуваалцах

- <https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https://info.ncd.mn/blog/түгжрэлийн-шийдэл-vs-хотхон-төлөвлөлт&title=Түгжрэлийн%20шийдэл%20VS%20Хотхон%20төлөвлөлт&picture=https://f.hubspotusercontent10.net/hubfs/2743210/PR%20%D0%BD%D0%B8%D0%B9%D1%82%D0%BB%D1%8D%D0%BB/%D0%A2%D2%AF%D0%B3%D0%B6%D1%80%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%88%D0%B8%D0%B9%D0%B4%D1%8D%D0%BB%20VS%20%D1%85%D0%BE%D1%82%D1%85%D0%BE%D0%BD%20%D1%82%D3%A9%D0%BB%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%BB%D1%82/vs.jpg&description=Гэртээ%20тав%20тухтай,%20хотхондоо%20сэтгэл%20хангалуун,%20орчиндоо%20бүх%20үйлчилгээтэй,%20хүүхдэдээ%20аюулгүй%20ирээдүйг%20бэлэглэхийг%20хүссэн%20хүн%20бүрийг%20VEGA%20CITY%20хотхонд>
- <https://twitter.com/share?source=https://info.ncd.mn/blog/түгжрэлийн-шийдэл-vs-хотхон-төлөвлөлт&text=Түгжрэлийн%20шийдэл%20VS%20Хотхон%20төлөвлөлт%20-%20https://info.ncd.mn/blog/түгжрэлийн-шийдэл-vs-хотхон-төлөвлөлт>
- <http://www.linkedin.com/shareArticle?mini=true&url=https://info.ncd.mn/blog/түгжрэлийн-шийдэл-vs-хотхон-төлөвлөлт&title=Түгжрэлийн%20шийдэл%20VS%20Хотхон%20төлөвлөлт&summary=Гэртээ%20тав%20тухтай,%20хотхондоо%20сэтгэл%20хангалуун,%20орчиндоо%20бүх%20үйлчилгээтэй,%20хүүхдэдээ%20аюулгүй%20ирээдүйг%20бэлэглэхийг%20хүссэн%20хүн%20бүрийг%20VEGA%20CITY%20хотхонд>
- [mailto:?subjetc=&body=%D0%A2%D2%AF%D0%B3%D0%B6%D1%80%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD+%D1%88%D0%B8%D0%B9%D0%B4%D1%8D%D0%BB+VS+%D0%A5%D0%BE%D1%82%D1%85%D0%BE%D0%BD+%D1%82%D3%A9%D0%BB%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%BB%D1%82%20-%20https://info.ncd.mn/blog/түгжрэлийн-шийдэл-vs-хотхон-төлөвлөлт](mailto:?subjetc=&body=%D0%A2%D2%AF%D0%B3%D0%B6%D1%80%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD+%D1%88%D0%B8%D0%B9%D0%B4%D1%8D%D0%BB+VS+%D0%A5%D0%BE%D1%82%D1%85%D0%BE%D0%BD+%D1%82%D3%A9%D0%BB%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%BB%D1%82%20-%20https://info.ncd.mn/blog/түгжрэлийн-шийдэл-vs-хотхон-төлөвлөлт)

 Өмнөх нийтлэл  
[Хүүхдийн тоглоомын талбайн оновчтой төлөвлөлт](https://info.ncd.mn/blog/%D1%85%D2%AF%D2%AF%D1%85%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%82%D0%BE%D0%B3%D0%BB%D0%BE%D0%BE%D0%BC%D1%8B%D0%BD-%D1%82%D0%B0%D0%BB%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD-%D0%BE%D0%BD%D0%BE%D0%B2%D1%87%D1%82%D0%BE%D0%B9-%D1%82%D3%A9%D0%BB%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%BB%D1%82?hsLang=en-us)

 Дараагийн нийтлэл  
[Дэлхийн хамгийн алдартай бүтээн байгуулалтууд](https://info.ncd.mn/blog/%D0%B4%D1%8D%D0%BB%D1%85%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D0%B0%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B0%D0%BB%D0%B4%D0%B0%D1%80%D1%82%D0%B0%D0%B9-%D0%B1%D2%AF%D1%82%D1%8D%D1%8D%D0%BD-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%BB%D1%82%D1%83%D1%83%D0%B4?hsLang=en-us)

Content Title

Description

![logo-footer](https://info.ncd.mn/hubfs/footer%20logo.png)

ХУД, 17-р хороо, Их Монгол Улсын Гудамж "Ривер Гарден" 2, 406-р байр, Борлуулалтын алба

### Бүтэц

[Нүүр Хуудас](https://www.ncd.mn/mn?hsLang=en-us)

[Бидний Тухай](https://www.ncd.mn/mn/s/1/4?hsLang=en-us)

[Төсөл](https://www.ncd.mn/mn/b/3?hsLang=en-us)

[Нийгмийн Хариуцлага](https://www.ncd.mn/mn/b/11?hsLang=en-us)

[Мэдээ Мэдээлэл](https://info.ncd.mn/mn/b/13?hsLang=en)

### Төслүүд

[![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/vc.jpg)](http://vegacity.mn/) [![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/cdv-1.jpg)](http://casa-davinci.mn/)

[![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/gc.jpg)](http://garden-city.mn/) [![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/rp.jpg)](http://riverplaza.mn/)

### Мэдээлэл Авах

© Copyright 2022 | Designed By [BZP Design&Development](https://Bzp.mn)