Улс орнуудын ногоон барилгын талаар баримталж буй зарчим
Дэлхийн дийлэнх улс орнууд ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж эрчим хүчний хэрэглээг багасгах, эко хэрэглээг нэвтрүүлэх, ногоон технологийг бий болгоход анхаарч ажиллаж байна. Улс орнуудын хувьд ногоон хөгжлийг бий болгох үйл явц нь харьцангуй хугацаанд хөгжиж байгаач дэлхий нийтээрээ дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буйн илрэл юм. Тэгвэл улс орны хөгжлийн хөдөлгөгч хүч болсон барилгын салбарт ногоон технологи хэрхэн хэрэгжиж байгааг дараах нийтлэлээр хүргэхээр бэлдлээ.
Солонгос улс
2009 оны 11 сарын 5 нд Солонгосын засгийн газар "Ногоон хот, барилгыг хөгжүүлэх арга хэмжээ"-г танилцуулсан. Энэхүү төлөвлөгөөний гол онцлог нь барилга байгууламжийн эрчим хүчний хэрэглээг аажмаар багасгах юм. Нэгдүгээрт, орон сууцны бүх барилгууд тухайн үеийн төвшинтэй харьцуулахад 2012 онд 30 хувиар буурч, 2017 он гэхэд 60 хувь, 2025 он гэхэд тэг эрчим хүчний хэмнэлттэй байх болно гэсэн зорилго тавьжээ.
Засгийн газраас хэрэгжүүлж буй ногоон барилгын төлөвлөгөө нь барилгын салбарыг сайн дурын нэгдэлд урайлан заавал дагаж мөрдөх хууль дүрмийг сахих болон урамшууллын эрх үүргийг давхар бий болгосон нь дараах журмыг багтаана:
- Ногоон барилга байгууламжийг бий болгох дизайны стандартыг бэхжүүлэх
- Эрчим хүчний хэрэглээний хэмжүүрийг бэхжүүлэх
- 1 сая ногоон барилгыг нийлүүлэх
- Байгальд ээлтэй сертификатыг олонд таниулж олон нийтийн барилга байгууламжид сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх
Хятад улс
Хятад бол дэлхийд хамгийн том барилгын зах зээлтэй улс бөгөөд дэлхий даяар жил бүр баригдсан шинэ барилга байгууламжийн тал нь Хятадад сүндэрлэсэн байдаг. Гэвч эдгээр барилгын дөнгөж 4% нь л эрчим хүчийг үр ашигтай зарцуулах стандартын дагуу баригдсан байсан тул Хятад улс ногоон барилын хөгжилд онцгой анхаарч 2006 онд тогтвортой барилгын хөгжлийн ажлыг хэрэгжүүлэхээр Хятадын 3 одтой ногоон барилгын үнэлгээний системийг нэвтрүүлсэн.
2014 онд төрийн зөвлөлийн ногоон барилгын үйл ажиллагааны хөтөлбөрт сургууль, эмнэлэг, музей, цэнгэлдэх хүрээлэн гэх мэт олон нийтийн газар мөн түүнчлэн 20,000 хавтгай дөрвөлжин метрээс дээш талбайтай нисэх онгоцны буудал, төмөр замын буудал, буудал, ресторан, худалдааны төв, оффис болон бусад томоохон хэмжээний олон нийтийн зориулалттай барилга байгууламж нь Хятадын 3 одтой үнэлгээний систем GBEL - ийг хангасан байх ёстой байдаг байна.
Мөн БНХАУ-ын 3 одтой үнэлгээний системээс гадна АНУ - ын Эрчим хүч болон хүний амьдрах орчны дизайны манлайлал /LEED/ сертификат нь Хятад улсад өргөн тархсан. 2015 онд LEED-аар баталгаажуулсан "Grade A" оффисын барилга нь Хятад улсын томоохон 10 хотод 5.6 сая м.кв давж, өмнөх оныхоос 7.4 хувиар өсч, нийт зах зээлийн 28 хувийг эзэлсэн байна.
Монгол улс
2014 онд "Монгол улсын ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө" батлагдсан бөгөөд энэ төлөвлөгөөний зорилго нь "Байгаль орчинд ээлтэй, оролцоотой эдийн засгийн өсөлтийг хангах буюу байгалийн нөөцийн хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах замаар Монгол хүний амьдралын сайн сайхан байдлыг хангах хөгжлийн үзэл баримтлал юм.
Энэхүү төлөвлөгөөнд ногоон барилгын талаар дараах байдлаар дурьджээ
Зорилт 6. Хот, суурин газрын бие даасан байдлыг хѳгжүүлж, хот байгуулалтын томоохон тѳсѳл, хѳтѳлбѳрийг хэрэгжүүлэн зам харилцаа, инжeнeрийн дэд бүтцийг барьж байгуулах, иргэдийн амьдрах эрүүл, аюулгүй, тохилог орчныг бүрдүүлэх, дэлхийн жишигт нийцсэн ногоон хөгжлийн чиг баримжаагаар хот байгуулалтыг тогтвортой хөгжүүлнэ.
I үе шат (2016-2020): Хот байгуулалтын ногоон хөгжлийн стандартыг боловсруулж, ногоон хөгжлийн загварт нийцсэн дэд бүтцийг бий болгох, Улаанбаатар хот болон бусад хот, сууринг дахин төлөвлөх, барилгын дулааны алдагдлыг 20 хувиар бууруулах.
II үе шат (2021-2025): Хот байгуулалтын ногоон хөгжлийн стандартыг нутагшуулан, ногоон хөгжлийн загварт нийцсэн дэд бүтцийг хот, суурин газруудад хөгжүүлэх, барилгын дулааны алдагдлыг 25 хувиар бууруулах.
III үе шат (2026-2030): Хот байгуулалтын ногоон хөгжлийн стандартыг нутагшуулан, олон улсын стандартад нийцсэн эрүүл, аюулгүй, тохилог орчныг бүрдүүлсэн хот, суурин газруудыг хөгжүүлэх, барилгын дулааны алдагдлыг 40 хувиар бууруулах хэмээн заажээ.
"River Garden" хотхоны 2-р ээлж
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.
"Ривер гарден" хотхоны ногоон орчин