---
title: КАСА ДА ВИНЧИ ГЭЖ НЭРЛЭСНИЙ УЧИР
description: Casa Da Vinci хотхоныг бүтээн байгуулахдаа Дорнын сонгодог хэв маяг, Винчи тосгоны барилга байгууламжийн өвөрмөц өнгө төрхийг Өрнийн соёлтой сүлэлдүүлэн орчин үеийн шийдлээр Монгол, Итали Архитектор дизайнерууд ур ухаанаа хослуулан зөвхөн танд зориулан бүтээн байгуулж байгаагаараа онцлог юм. 
image: https://info.ncd.mn/hubfs/72245998_2531753923548915_4382165349835997184_n.jpg
---

-   И-Мэйл : [info@ncd.mn](mailto:info@ncd.mn)
-   Утас : [+976 77002020](tel:+976-77002020)

- [mailto:info@ncd.mn](mailto:info@ncd.mn)
- <https://www.facebook.com/NCDgroup/>
- <https://www.youtube.com/user/NominConstructionLLC>
- <https://ncd.mn>
- <https://ncd.mn>

[![](https://info.ncd.mn/hubfs/Logo/logo-3.png)](https://www.ncd.mn/mn?hsLang=en-us)

- [Нүүр](https://www.ncd.mn/mn?hsLang=en-us)
- [Бидний тухай](https://www.ncd.mn/mn/s/1/4?hsLang=en-us)
- [Төслүүд](https://www.ncd.mn/mn/b/3?hsLang=en-us)
- [Нийгмийн хариуцлага](https://www.ncd.mn/mn/b/11?hsLang=en-us) 
    - [БАРИМТЛАХ ЗАРЧИМ](https://www.ncd.mn/mn/s/11/17?hsLang=en-us)
    - [БИДНИЙ ОРОЛЦОО](https://www.ncd.mn/mn/s/11/46?hsLang=en-us)
    - [ТАНЫ САНАЛ](https://www.ncd.mn/mn/b/feedback/11?hsLang=en-us)
- [Мэдээ мэдээлэл](https://info.ncd.mn/mn/b/13?hsLang=en-us)
- [Блог](https://info.ncd.mn/blog?hsLang=en)
- [![](https://info.ncd.mn/hubfs/18166.png)](https://www.ncd.mn/ens?hsLang=en-us)

[Nomin construction](https://info.ncd.mn/blog/author/nomin-construction) - Oct 4, 2019

# КАСА ДА ВИНЧИ ГЭЖ НЭРЛЭСНИЙ УЧИР

Зуны нар хэвийхийн цагт алтан шаргал нарны туяа униартай сүлэлдэн толгодын дээгүүр хөнгөнхөн манан хөшилдөн, уулын нугад хаа нэг хундан цагаан хонь харагдана. Дов толгодын оройд орд харш лугаа адил шүрэн улаан дээвэртэй, чамин тансаг хийцтэй чулуун харш сүндэрлэнэ. Энэ л дүр зураг Итали улсын Флоренц хотын бүсийн Винчи тосгонд хэдэн зууны турш нам гүмийн дунд сүр жавхлантайгаар оршсоор…

![Винчи тосгон](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/Blog/2018/Vinvhi%20%D1%82%D0%BE%D1%81%D0%B3%D0%BE%D0%BD%D1%8B%20%D1%82%D2%AF%D2%AF%D1%85/fgeret.jpg?width=1200&name=fgeret.jpg)

Хүн төрөлхтний урлаг, соёлын сэргэн мандалт, хөгжил дэвшлийн голомт эл Винчи тосгон нь зуунаас зуун дамжин цуу алдар нь цуурайтсан аугаа эрхэм Леонардо Да Винчигийн төрөлх нутаг билээ. Ийм л энгийн хэрнээ эгэлгүй байгаль эхийн энгэрээс энэ дэлхийн алдарт уран бүтээлүүд Леонардо Да Винчигийн мутраар дамжин бидэнд өвлөгдөн ирсэн биз.

**Леонардо ди сэр Пиэро да Винчи нь (**[1452](https://mn.wikipedia.org/wiki/1452) оны 4 сарын 15 - [1519](https://mn.wikipedia.org/wiki/1519) оны 5 сарын 2) Итали  улсын сэргэн мандалтын үеийн суу билэгт эрдэмтэн, математикч, инженер, зохион бүтээгч, анатомич, зураач, сийлбэрч, уран барималч, архитектор, хөгжимчин, ба зохиолч байв. 

**ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ:** [Леонардо Да Винчигийн төрөлх нутаг Винчи тосгоны түүх](https://info.ncd.mn/blog/%D0%BB%D0%B5%D0%BE%D0%BD%D0%B0%D1%80%D0%B4%D0%BE-%D0%B4%D0%B0-%D0%B2%D0%B8%D0%BD%D1%87%D0%B8%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%82%D3%A9%D1%80%D3%A9%D0%BB%D1%85-%D0%BD%D1%83%D1%82%D0%B0%D0%B3-%D0%B2%D0%B8%D0%BD%D1%87%D0%B8-%D1%82%D0%BE%D1%81%D0%B3%D0%BE%D0%BD%D1%8B-%D1%82%D2%AF%D2%AF%D1%85)

Алс тэртээх Итали улсын нэгэн тосгонг, тэр соёлын хүндэт төлөөлөгч Леонардо Да Винчигийн хамт энд онцлон дурдсаны учир эх нутагтаа ийм тансаг эрхэмсэг оршихуйд аж төрөн, амьдран суух боломжийг CASA DA VINCI хотхон бүрдүүлсэн юм.

![72245998_2531753923548915_4382165349835997184_n](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/72245998_2531753923548915_4382165349835997184_n.jpg?width=960&name=72245998_2531753923548915_4382165349835997184_n.jpg)

Casa Da Vinci хотхоныг бүтээн байгуулахдаа Дорнын сонгодог хэв маяг, Винчи тосгоны барилга байгууламжийн өвөрмөц өнгө төрхийг Өрнийн соёлтой сүлэлдүүлэн орчин үеийн шийдлээр Монгол, Итали Архитектор дизайнерууд ур ухаанаа хослуулан зөвхөн танд зориулан бүтээн байгуулж байгаагаараа онцлог юм. 

![72679854_10214226140879555_1734890174510268416_n](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/72679854_10214226140879555_1734890174510268416_n.jpg?width=960&name=72679854_10214226140879555_1734890174510268416_n.jpg)

Итали улсын Сэргэн мандалтын үеийн сүр хүч, хүчирхэг байдлыг илтгэх чулуун цамхаг, ханын элементийг орчин үеийн модерн хэв маягтай хослуулан хаусын экстерьер болон ногоон байгууламж, гадна тохижилт, интерьерт тусгаж өгсөн нь танд Архитектурын өлгий нутаг Итали улсыг санагдуулна. 

![71941960_10214226144559647_3216783144376074240_n](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/71941960_10214226144559647_3216783144376074240_n.jpg?width=960&name=71941960_10214226144559647_3216783144376074240_n.jpg)

Хотхоны нийт 23.3 га талбайн 12 га талбайд нь нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий орчин бүрдүүлсэн бөгөөд  нийтийн эзэмшлийн талбайн төв хэсэгт Алдарт суу билигтэн Леонардо Да Винчигийн бүтээлүүдийн үзэл санааг Монголын нүүдэлчин соёлтой сүлэлдүүлж зогсолтгүй эргэх хүчийг бэлгэдсэн Цор ганц НҮҮДЭЛЧИН бүтээлийг урласан юм. 

![71311097_2453996887971309_5766993557755789312_n](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/71311097_2453996887971309_5766993557755789312_n.jpg?width=960&name=71311097_2453996887971309_5766993557755789312_n.jpg)

![71552380_10214226143319616_5418813263582330880_n](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/71552380_10214226143319616_5418813263582330880_n.jpg?width=416&name=71552380_10214226143319616_5418813263582330880_n.jpg) ![71273720_10214226143639624_7137821121478393856_n](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/71273720_10214226143639624_7137821121478393856_n.jpg?width=418&name=71273720_10214226143639624_7137821121478393856_n.jpg)

**Борлуулалтын алба: 7577-7577**

**www.casa-davinci.mn    fb/ casa da vinci хотхон**

**Төслийн хаяг: ХУД 4-р хороо, Арцатын ам**

NCD Group-ын дараагийн хэрэгжүүлж буй шинэ төсөл болох CASA DA VINCI хаусын хотхон нь ХУД-ийн 4-р хороо, Арцатын аманд нийт 23.3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house,Twin house, Town house - бүрдэх цөөн айлын өндөр зэрэглэлийн хотхон юм. Уг төсөл нь хэтийн төлөвлөлтийн А зэрэглэлийн шинэ суурьшлын бүсэд байрлалтай бөгөөд хотын аль ч цэгээс цаг алдалгүй ирэх зам харилцааны таатай бүсэд төлөвлөгдсөн. Вилла нь төв замаасаа зайдуу нам гүм тайван орчинд байрлалтай бөгөөд хотхонруу хүрч буй зам харгуй сайн, эрүүл цэнгэг агаарт амар тайван амьдрах бүхий л боломж нэг дор төвлөрсөн.

[![New Call-to-action](https://hubspot-no-cache-na2-prod.s3.amazonaws.com/cta/default/2743210/e69bb03d-fea4-4f04-95b7-742f78a5017d.png)](https://hubspot-cta-redirect-na2-prod.s3.amazonaws.com/cta/redirect/2743210/e69bb03d-fea4-4f04-95b7-742f78a5017d)

[casa da vinci](https://info.ncd.mn/blog/topic/casa-da-vinci)

Хуваалцах

- <https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https://info.ncd.mn/blog/урлаг-ба-амьдралын-бүтээл-casa-da-vinchi-хаусны-хотхон&title=КАСА%20ДА%20ВИНЧИ%20ГЭЖ%20НЭРЛЭСНИЙ%20УЧИР&picture=https://cdn2.hubspot.net/hubfs/2743210/72245998_2531753923548915_4382165349835997184_n.jpg&description=Casa%20Da%20Vinci%20хотхоныг%20бүтээн%20байгуулахдаа%20Дорнын%20сонгодог%20хэв%20маяг,%20Винчи%20тосгоны%20барилга%20байгууламжийн%20өвөрмөц%20өнгө%20төрхийг%20Өрнийн%20соёлтой%20сүлэлдүүлэн%20орчин%20үеийн%20шийдлээр%20Монгол,%20Итали%20Архитектор%20дизайнерууд%20ур%20ухаанаа%20хослуулан%20зөвхөн%20танд%20зориулан%20бүтээн%20байгуулж%20байгаагаараа%20онцлог%20юм. >
- <https://twitter.com/share?source=https://info.ncd.mn/blog/урлаг-ба-амьдралын-бүтээл-casa-da-vinchi-хаусны-хотхон&text=КАСА%20ДА%20ВИНЧИ%20ГЭЖ%20НЭРЛЭСНИЙ%20УЧИР%20-%20https://info.ncd.mn/blog/урлаг-ба-амьдралын-бүтээл-casa-da-vinchi-хаусны-хотхон>
- <http://www.linkedin.com/shareArticle?mini=true&url=https://info.ncd.mn/blog/урлаг-ба-амьдралын-бүтээл-casa-da-vinchi-хаусны-хотхон&title=КАСА%20ДА%20ВИНЧИ%20ГЭЖ%20НЭРЛЭСНИЙ%20УЧИР&summary=Casa%20Da%20Vinci%20хотхоныг%20бүтээн%20байгуулахдаа%20Дорнын%20сонгодог%20хэв%20маяг,%20Винчи%20тосгоны%20барилга%20байгууламжийн%20өвөрмөц%20өнгө%20төрхийг%20Өрнийн%20соёлтой%20сүлэлдүүлэн%20орчин%20үеийн%20шийдлээр%20Монгол,%20Итали%20Архитектор%20дизайнерууд%20ур%20ухаанаа%20хослуулан%20зөвхөн%20танд%20зориулан%20бүтээн%20байгуулж%20байгаагаараа%20онцлог%20юм. >
- [mailto:?subjetc=&body=%D0%9A%D0%90%D0%A1%D0%90+%D0%94%D0%90+%D0%92%D0%98%D0%9D%D0%A7%D0%98+%D0%93%D0%AD%D0%96+%D0%9D%D0%AD%D0%A0%D0%9B%D0%AD%D0%A1%D0%9D%D0%98%D0%99+%D0%A3%D0%A7%D0%98%D0%A0%20-%20https://info.ncd.mn/blog/урлаг-ба-амьдралын-бүтээл-casa-da-vinchi-хаусны-хотхон](mailto:?subjetc=&body=%D0%9A%D0%90%D0%A1%D0%90+%D0%94%D0%90+%D0%92%D0%98%D0%9D%D0%A7%D0%98+%D0%93%D0%AD%D0%96+%D0%9D%D0%AD%D0%A0%D0%9B%D0%AD%D0%A1%D0%9D%D0%98%D0%99+%D0%A3%D0%A7%D0%98%D0%A0%20-%20https://info.ncd.mn/blog/урлаг-ба-амьдралын-бүтээл-casa-da-vinchi-хаусны-хотхон)

 Өмнөх нийтлэл  
[НОГООН БАРИЛГА ГЭЖ ЮУ ВЭ?](https://info.ncd.mn/blog/%D0%BD%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD-%D0%B1%D0%B0%D1%80%D0%B8%D0%BB%D0%B3%D0%B0-%D0%B3%D1%8D%D0%B6-%D1%8E%D1%83-%D0%B2%D1%8D?hsLang=en-us)

 Дараагийн нийтлэл  
[Орон сууцны дундын өмчлөлийн арчилгаа буюу СӨХ хэрхэн ажилладаг вэ?](https://info.ncd.mn/blog/%D0%B1%D2%AF%D1%82%D1%8D%D1%8D%D0%B3%D0%B4%D1%8D%D1%85%D2%AF%D2%AF%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%B0%D1%80%D1%87%D0%B8%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B0-%D0%B1%D1%83%D1%8E%D1%83-%D1%81%D3%A9%D1%85-%D1%85%D1%8D%D1%80%D1%85%D1%8D%D0%BD-%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B4%D0%B0%D0%B3-%D0%B2%D1%8D?hsLang=en-us)

Content Title

Description

![logo-footer](https://info.ncd.mn/hubfs/footer%20logo.png)

ХУД, 17-р хороо, Их Монгол Улсын Гудамж "Ривер Гарден" 2, 406-р байр, Борлуулалтын алба

### Бүтэц

[Нүүр Хуудас](https://www.ncd.mn/mn?hsLang=en-us)

[Бидний Тухай](https://www.ncd.mn/mn/s/1/4?hsLang=en-us)

[Төсөл](https://www.ncd.mn/mn/b/3?hsLang=en-us)

[Нийгмийн Хариуцлага](https://www.ncd.mn/mn/b/11?hsLang=en-us)

[Мэдээ Мэдээлэл](https://info.ncd.mn/mn/b/13?hsLang=en)

### Төслүүд

[![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/vc.jpg)](http://vegacity.mn/) [![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/cdv-1.jpg)](http://casa-davinci.mn/)

[![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/gc.jpg)](http://garden-city.mn/) [![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/rp.jpg)](http://riverplaza.mn/)

### Мэдээлэл Авах

© Copyright 2022 | Designed By [BZP Design&Development](https://Bzp.mn)