<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jan 14, 2022

Уулын амны тансаг хаус vs Нэгдсэн төлөвлөлттэй хаус хотхон

Уулын амны тансаг хаус VS Нэгдсэн төлөвлөлттэй хаус

Хотын төвөөс хотын зах руу, орон сууцнаас хаус руу шилжих шилжилт сүүлийн 10 гаруй жилд явагдаж байна.Хотжилт бол тухайн хотын хөгжлийн толь боловч сул талууд нь хэт төвлөрлийг үүсгэдэг. Ингэснээрээ эргээд чанартай амьдралын үзүүлэлтүүдэд нөлөөлж байдаг.

Амьдралын чанарыг илэрхийлэх үзүүлэлтүүд дэлхийн улс орнуудын хөгжлийн төвшнөөс хамаарч ялгаатай байх боловч доорх хэдэн үзүүлэлт ихэнх орны хүн амын чанартай амьдралын төвшинг илэрхийлдэг.

Хөрөнгө

Ажил эрхлэлт

Амьдрах орчин

Эрүүл мэнд

Боловсрол

Амралт, чөлөөт цаг

Нийгмийн харьяалал

Аюулгүй байдал

Эрх чөлөө

Зарим орнуудад амьдралын чанарыг хэмждэг тоон үзүүлэлтүүд бүхий индекс, стандартууд байдаг. Тухайлбал: Canadian Wellbeing Standard гэх мэт.

Дээрх үзүүлэлтүүдийн нэг болох амьдрах орчин гэсэн үзүүлэлт нь манай оронд үл хөдлөхийн төслүүдийн хөгжил болон ажиллах хүчний ур чадвараас ихээхэн хамааралтай болж байна. Улаанбаатар хотод сүүлийн 20 жилд өндөр барилгууд сүндэрлэж, хотжилт идэвхтэй явагдсан жилүүд болсон бөгөөд эдийн засгийн өсөлт болон хүмүүсийн амьдрах орчноос хүлээх хүлээлт өссөнтэй холбоотой.

Монголчууд 3 дагч орнуудад аялах, сурах, ажиллах, амьдрах боломж илүү нээлттэй болсноор олон улсуудын туршлагыг нэвтрүүлж, тэр хэмжээгээр нүд тайлж илүү таатай, зөв төлөвлөлттэй орон сууц, хаус төслүүдийг сонирхох болсон.

Энэхүү эрэлтийг дагаж үл хөдлөхийн төслүүдийн чансаа сайжирч, амьдрах орчин, ногоон байгууламжийг ихэнх төслүүд төлөвлөлтдөө тусгаж байна.

Хауст амьдрах болон орон сууцанд амьдрах 2 хэд хэдэн зүйлээр ялгаатай. Монгол хүн эртний нүүдэлчин соёлоос орчин үеийн хотын соёлд шилжсэн амьдралын хэв маягтай бөгөөд хауст амьдрах хэв маяг бидний уламжлалт амьдралын хэвшилд харьцангуй ойр байдаг. Хауст амьдрах нь бусдаас хамаарах хамаарал бага бөгөөд гэр бүлээрээ тусгай орчинд тохитой амьдрах, гэрээс шууд гадна орчинд гарах боломжийг бүрдүүлдгээрээ онцлогтой.

Онцлогоо дагаад хаусны ашиглалт, нийтийн эзэмшлийн хүртээмж хэмжээг нэмэгдүүлэх шаардлага үүсдэг. Энэ хэмжээгээр амьдрах зардал, хаус худалдан авах өртөг нэмэгдэнэ. Илүү тухтай, эрүүл аюулгүй амьдралын төлөө хүмүүс хаус төсөлд хөрөнгөө оруулж сонгодог.

Амьдрах орчны таатай байдал хүний эрүүл мэнд, стрессийн төвшин, хүүхдийн боловсрол, эрүүл өсөлтөд хамгийн чухал нөлөөтэй гэдгийг олон судалгаа нотолсон байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийг олгох эмнэлэг, сувиллын газрууд гадаад орнуудад ихэвчлэн байгалийн үзэсгэлэнт газар, ой мод, гол устай ойр газар байрлах нь түгээмэл байдаг бөгөөд энэ нь байгаль хүний эрүүл мэндийг хамгийн сайн дэмждэг гэдгийг нотолж байдаг.

Хауст амьдрах хэв маягийг сонгох хүн бүр байгальд ойр, цэвэр агаартай, хотоос зайдуу, ажил болон сургуульд явах зам дөт байх гэсэн хэдэн үзүүлэлтийг байршлын хувьд онцолж сонголтоо хийдэг.

Улаанбаатар хот орчимд байгалийн үзэсгэлэнтэй, цэвэр агаар бүхий хотод ойр газрууд, уулын аманд нэлээд хэдэн хаус төслүүд хэрэгжиж, ашиглалтад орж байна.

Одоогоос 5-10 жилийн өмнө хүмүүс байгалийн үзэсгэлэнт байршилд газар худалдан ач хувиараа амины сууц барих хандлага их байсан. Гэвч амины сууцны ашиглалт, барих технологи, тоноглол материалын хувьд сонголт харьцангуй бага байсан бөгөөд сууцны ашиглалт манай орон шиг 4 улиралтай өвөлдөө хүйтэн оронд хувь хүмүүсийн дангаараа шийдэхэд хэцүү зардал өндөртэй байдаг нь олон туршлагаас харагддаг.

Дээрх бэрхшээлээс үүдэлтэй хөрөнгө үнэгүйдэх байдал үүсч хүмүүс сүүлийн жилүүдэд ашиглалт болон нийтийн эзэмшлийн хэсгийн арчилгаа, нэгдсэн харуул хамгаалалтыг багтаасан хөрөнгийн менежмент бүхий хаус хотхонуудыг сонгох чиг хандлагатай болсныг зах зээлийн судалгаа нотолдог.

Нэгдсэн төлөвлөлттэй, ус дулаан, цахилгаан зэрэг инженерийн шийдлүүд нь нэгдсэн системд холбогдсон хаус хотхонд амьдрах нь сэтгэл зовоох асуудал багатай учир ийм сонголт нэмэгдэж байгаа юм.

Бүх асуудал нь нэгдсэн байдлаар шийдэгдсэн хааус хотхоны төсөл Улаанбаатарт цөөн байгаа бөгөөд дэд бүтцээс хол зайтай байх тусмаа дэд бүтэцтэй холбох өртөг өсч, технологийн боломж бага болж байгаа юм. Иймд хоттой ойр, харьцангуй цэвэр агаарт байрлах нэгдсэн төлөвлөлттэй төсөлд хүмүүс хөрөнгөө оруулж байна.

Үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь хүний амьдралд цөөн тохиолддог боломж бөгөөд энэ шийдвэрийг гаргахын тулд хүмүүс маш олон хүчин зүйлүүдийг харьцуулж судалгаа хийн, загварын байрыг очиж үздэг.

Иймд таны судалгаанд шинэ харьцуулалт бий болгох зорилгоор Яармагийн Арцатын аманд байрлах NCD группийн хэрэгжүүлж буй Casa Da Vinci хаус хотхоны төслийг танилцуулж байна.Энд дарж байршлыг харна уу. 

Төслийн байршил нь Яармагийн төв замаас Нүхтийн ам руу өгсөх замд Арцат талдаа байрлалтай 17 га газарт бүтээн байгуулж буй 125 айлын Single. Twin, Town house бүхий сонголттой хотхон юм.

Тус хотхон 3 ээлжээр цуварч ашиглалтад орох бөгөөд 2021 оны төгсгөлд 1 ээлжийн хаусууд ашиглалтад орж эхлээд байгаа бөгөөд 2 болон 3 р ээлжийн захиалга эхэлсэн.

_66A1714 copy

Уулын аманд хувиараа барихаар төлөвлөж байгаа таны хаус ашиглалт, инженерийн шийдэл болон харуул хамгаалалтын бэрхшээлүүдтэй тулгарч магад. Үүнээс болж үнэгүйдэх эрсдэл үүсэх нь бий.

Аливаа хот төлөвлөлт хөгжлийн явцад байнга сайжирч, хүн амын өсөлт, хотжилтын хэрэгцээ шаардлагын дагуу дахин төлөвлөх эсвэл дагуул хотууд, хотхонуудыг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах зэрэг бодлогуудыг хэрэгжүүлдэг. Манай хот ч энэ маягаар хөгжих байгаа бөгөөд Яармаг бүс бол Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болон хөгжиж байна.

Яармаг бүсэд орон сууц, хаус, үйлчилгээ, энтертейнмент, авто худалдаа зэрэг маш олон шинэ болон хуучин төслүүд нэгэн зэрэг хурдацтай хэрэгжиж байна. Үүний зэрэгцээ сургууль цэцэрлэг, эмнэлэг зэрэг нэн хэрэгцээт үйлчилгээнүүд олноор баригдаж байгаагийн зэрэгцээ төр олон нийтийн үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээ энд төвлөрч байгаа юм.

Дараагийн 5-10 жилд энэ бүс Улаанбаатар хотын шинэ суурьшлын цогц бүс болох нь дамжиггүй бөгөөд энд хүний хэрэгцээт бүхэн бүгд төвлөрөх боломжтой.

Casa Da Vinci хотхонд төлөвлөлт, интерьерийн хувьд ялгаатай 2 төрлийн Сингл хаусыг санал болгож байгаа бөгөөд А Загварын сингл хаус хамгийн том талбайтай, эдэлбэр газрын хувьд бусдаасаа том хэмжээтэй, 3 машины багтаамжтай дулаан гарааж болон үйлчлэгчийн өрөө бүхий зоорийн давхар, том саруул зочны өрөө, тусдаа ариун цэврийн өрөө бүхий гэр бүлийн өрөөг 1 давхартаа төлөвлөснөөрөө онцлогтой.

Төлөвлөлтийг хийхдээ 2 давхрыг гэр бүлийн тав тухтай орчин бүхий хувийн орон зайн хэсэг болгоход онцлон анхаарсан бөгөөд 1 давхарт гадагшаа эдэлбэр газар руугаа 3 талаасаа гарч болох хаалга бүхий уужим саруул зочны өрөө, хооллох хэсэг, гэр бүлийн өрөө, туслах болон үндсэн гал тогоог төлөвлөсөн.

DSC02567-1

Архитектур шийдлийн хувьд Европын сэргэн мандалтын үеийн Итали уран барилгын үндсэн элементүүдийг шингээсэн экстерьер, Монгол орны уур амьсгал, Монгол хүний амьдралын хэв маягт нийцсэн төлөвлөлт, интерьерийн шийдлүүдийг тусгасан нь төслийн зах зээлд амжилттай танигдсан түлхүүр концепци болсон.

Тус хотхонд цөөн ам бүлтэй залуучуудад зориулсан амар хялбар, хэрэглээнд нийцүүлэн төлөвлөсөн бага талбайтай таун хаусыг санал болгож байгаа бөгөөд дотор интерьерийг классик, контемпорари, модерн хосолсон Fusion урсгалаар тохижуулж болохоос гадна минимал амар хялбар, хэрэглээ ашиглалтыг нэмэгдүүлсэн cozy interior шийдлээр тохижуулах боломжтой.

270317425_617017362841639_8224631273523806653_n

Сайн найзууд, хамаатан садан, хөгшчүүлтэйгээ хөрш боломжоор хангасан төлөвлөлт бүхий Твин хаусыг санал болгож байна. Твин хаус тус бүр өөрийн эдэлбэр газартай 2 машины дулаан зогсоол болон гадна зогсоолтой, 2 давхар хаусууд юм.

Нийтийн эзэмшлийн хэсэгт ногоон байгууламж, амарч тухлах хэсэг, тоглоомын талбай, спорт талбай, клуб хаус ыг төлөвлөснөөр оршин суугчдыг эрүүл, чанартай амьдралын хэв маягт хөтлөх юм.

270222622_994618098124863_7130135472613581679_n

Өглөө босоод хотхондоо гүйх, алхах, дугуй унах, дасгал хийх зэрэг идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгох боломжийг бүрүүлснээр хүний стрессийн төвшин буурах, ажил бизнес карьерийн өсөн дэвжиж амжилтад хүрэх, хүүхэд эрүүл өсч торних, сурч боловсрох таатай орчин бүрдэх зэрэгт тус хотхон үнэтэй хувь нэмэр оруулах юм.

270587067_618458849418785_1694263409547728637_n

Барилгын гадна харагдах байдал, гадна орчин, дотор интерьер нь хүний нүдэнд хамгийн эхэнд тусах бөгөөд барилгын далд чанар болох инженерингийн шийдлүүд болон материал тоноглолыг хүмүүс тэр бүр анзаардаггүй.

Casa Da Vinci төслийн хувьд усны хэмнэлттэй Grohe брэндийн тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд байшингийн дотор агаарын чанарыг тооцоолон Blauberg брэндийн агаар шүүгч, төлөвлөлт ерөнхий архитектурын хувьд нар, салхи зэргийг тооцсон, нийт талбайн 60% д ногоон байгууламж, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжүүд, байгаль орчинд ээлтэй евро стандартын барилгын материалууд ашигласан байдал нь Ногоон барилгын зарим үзүүлэлтүүдийг хангаж байгаа юм.

Хотхоны ус болон цахилгаан зэрэг байнгын нөөцүүд доголдох үед нэмэлтээр хангах усны нөөц танк болон нөөц генератор зэргийг хотхоны хэрэгцээг нэгдсэн байдлаар хангахаар суурилуулсан.

Мянга сонсохоор нэг үз гэдэг ардын зүйр үг байдаг. Амьдрах орон байр хаус сонгох нь хүний амьдралд цөөн тохиолддог том шийдвэр тул та манай загварын байранд хүрэлцэн ирж бидний бүтээн байгуулалтыг нүдээр үзэж биеэр мэдрээрэй.

Загварын байр төслийн байршилд өдөр бүр ажиллаж байна. 

New Call-to-action