<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Nov 29, 2021

Франчайз бизнес ба эрсдлийг тойрох гарц

Франчайз бизнесийн талаар таны мэдэх ёстой зүйлүүд.

Зах зээлийн хөгжлийн зарчмаар Франчайз бизнес манай улсад сүүлийн 10 жилд түрэн орж ирж байна. Хүмүүсийн дунд франчайз бизнес ихээр орж ирснээс мөнгөн урсгал гадаад руу чиглэж байна гэсэн ташаа ойлголт байдаг.

Шинэ бизнес эрхлэх, шинэ салбарт орж ажиллах нь хугацаа, тэвчээр, мөнгө шаардсан ажил байдаг бөгөөд шинээр бизнес эрхлэгчдийн 80% нь эхний жилдээ хаалгаа барьдаг гэсэн статистик ч байдаг. Тэгвэл шинээр бизнес эрхлэгчдийг дампуурах аюулаас хамгаалах нэг гарц бол Франчайз бизнес юм.

Учир нь Франчайзаар дамжуулан бизнесүүд эрсдлийг тойрон гарч, аль хэдийнээ танил болсон брэндийн нэрэн дор өөрийн бизнесээ эхлүүлэх замыг сонгодог. Тухайн брэндийн нэрийг ашигласныхаа төлөө бизнесүүд брэнд эзэмшигч компанид тодорхой төлбөр төлдөг. Товчоор хэлбэл: брэндийн нэрэн доор зах зээлд шалгарсан технологийн дагуу бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг. Бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулж орлого олсныхоо төлөө татвараа төлдөг. Мөн ажлын байр бий болгож цалин хөлс төлж байгаа.

Blog zurag

Харин өөрийн бизнесээ эхлүүлсэн хүн өндөр хөрөнгө оруулалттайгаар бизнесээ эхлүүлж зардал болон хөрөнгө оруулалт нь байгаа онохгүй байх тохиолдол элбэг тул бараг азаа үзэж байгаатай ялгаагүй сонголт болдог.
Манай улс шиг хөгжиж буй оронд Франчайзийн бизнесээр дамжуулан гадны нөү хауг ашиглан бизнесүүд төлөвших, зөв өрсөлдөөнт орчин бүрдүүлэх үндэс суурь нь болж байгаа юм. Франчайз бизнесүүдээр дамжуулан тэднээс суралцаж улмаар олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байдаг.

Франчайз бизнес эхлэхийн өмнө юу юуг анхаарах ёстой вэ?

1. Өөрийгөө хувь хүн талаас нь үнэлэх – Би энэ бизнест тохиромжтой хүн мөн үү ? гэсэн асуултад дотроо хариулах. Хэрэв хоолыг жоргүйгээр өөрөө хийх, ханаа ямар ч хамаагүй өнгөөр будаж сэтгэлийн таашаал авах дуртай нэгэн бол та франчайзын бизнес эрхлэхэд тийм ч тохиромжтой хүн биш гэсэн үг юм. Учир нь та дээрх тохиолдолд хэн нэгний санааг хэрэгжүүлэгч биш харин шинийг бүтээгч гэж ойлгох хэрэгтэй.
2. Орох салбар болон франчайзын бизнесээ ойлгох нь чухал – АНУ д энэ талаар тусгайлан гаргасан зөвлөмж, гарын авлага байдаг. https://www.ftc.gov/tips-advice/business-center/guidance/consumers-guide-buying-franchise#business-model Ихэнх франчайзын бизнес эрхлэгчид сурталчилгаанд маш их зардал гаргах үүрэг хүлээдэг боловч үүнийхээ үр дүнг хэмжих тал дээр дутмаг ойлголттой байдаг. Энэ тал дээр нь дэмжлэг болох хэд хэдэн гарын авлагууд байдаг юм. Ямар салбарт хэрхэн амжилт олох вэ гэдэг асуултад таны зах зээлийн талаарх мэдлэг мэдээлэл чухал хувь нэмэр оруулна.
3. Таны утсаар ярих чадвар хир вэ? Шууд худалдаа хийх ур чадвартай билүү гэдгээ тунгаан бодоорой. Байгууллагууд руу шууд яриад борлуулалт хийх ур чадвартай юу гэдэг маш чухал. Бизнесийн голлох хэсэг болох борлуулалтад та хир сонирхолтой вэ ? Эсвэл борлуулалт хийх огт сонирхолгүй хүн үү гэдгээ тунгаан бодоорой.
4. Мөнгөн хөрөнгөө тооцож үзэх– Ихэнх тохиолдолд франчайзын бизнесийн зардлын гол хэсгүүд нь тоног төхөөрөмжийн зардал болон рояалти төлбөр байдаг. Үүн дээр тухайн зах зээлд танигдаагүй брэнд дээр сурталчилгааны зардал нэмэгдэнэ. Гэхдээ эрсдэлгүй байх үүднээс эхний 6 сар бизнес тогтворжтол гарах зардлуудаа тооцож түүнийг даахуйц мөнгөн хөрөнгөтэйгөөр бизнесээ эхлүүлэх нь дээр гэсэн практик байдаг.
5. Франчайзын зөвлөх хөлсөлж авах– Өөр улсын хууль дүрэм, хэвшмэл ойлголтын дагуу зүйлүүд гэрээ болон хэлцэлд их тохиолдох тул энэ тал дээр мэргэшсэн зөвлөх авч ажиллуулах нь давуу талтай.
6. Гүн рүү нь орж судлах– авах гэж буй франчайзын тухай давуу болон сул талуудыг нэгд нэгэнгүй сайтаар нь сайн судлах хэрэгтэй. Ялангуяа сул талуудыг илүү сайн судалснаар таны бизнест учирч болох эрсдэлийг илүү бодитоор харна.
7. Франчайз эзэмшигчтэй биечлэн уулзаж зардлуудын задаргаа болон гарч болох хүндрэлүүдийн талаар илүү бодитой мэдээлэл авна.

Форбес сэтгүүл үргэлж бизнес эрхлэгчдийг хэрэгцээт мэдээллээр хангахыг эрмэлздэг бөгөөд олон улсын франчайз бизнесүүдийн жагсаалтыг шаардагдах хөрөнгө оруулалтынх нь хэмжээгээр бага, дунд, их гэсэн ангилалаар харуулжээ.

Жагсаалтыг эндээс үзээрэй.

Хотхоны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах: 7577-5050

FB: https://www.facebook.com/RiverPlazaVillage   WEB: HTTP://RIVERPLAZA.MN/

RIVER PLAZA төслийн танилцуулга татах

Монголын №1 ногоон хотхон Ривер гардены сүүлийн ээлж River Plaza цогцолбор нь NCD группийн хэрэгжүүлж буй хамгийн анхны өндөр, шилэн барилгын төсөл гэдгээрээ онцлогтой бөгөөд цаг хугацаа, тав тухыг эрхэмлэгч хэн бүхэнд зориулсан орон сууцнаасаа гаралгүйгээр бүхий л хэрэгцээт зүйлээ нэг дээвэр дороос авч, тав тухтай амьдрах боломжоор хангасан цогц төлөвлөлттэй БИЗНЕС КОНЦЕПЦИ БҮХИЙ ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР юм.

New Call-to-action