<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - May 21, 2019

Хаана амьдрах вэ?

Өөрийн амьдрах байршлаа сонгох нь бидний олонхын амьдралд тулгардаг гол шийдвэрүүдийн нэг. Ухаалаг, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх болсон өнөө цагт орон сууц худалдан авахдаа байршлын шийдвэр гаргалт хамгаас чухал бөгөөд хотын төвөөс зайдуу амьдрах уу? Хотын төвд амьдрах уу? гэсэн эргэлзээ тээн яваа танд зориулан энэхүү нийтлэлээ хүргэж байна.

ХОЛБООТОЙ: Үл хөдлөхийн салбарт байршлын шийдвэр гаргалт яагаад чухал вэ?

Хотын төв 

үоо

Бид байршилийн тухай ярихад ихэнх хүмүүсийн санаанд хотын төвд ойр байх гэсэн дүр зураг буух болов уу. Хотын төвд амьдрах нь бүхий л үзвэр үйлчилгээнд ойр, амьдралын хэмнэл хурдтай, зам харилцаа хөгжсөн, хотын аль ч бүсрүү хүрэх боломжтой зэрэг олон давуу талыг дурдаж болно. 

Харин бага насны хүүхэд, ахмад настантай гэр бүлүүдийн хувьд хотын төвд амьдрахад оройн цагаар чимээ шуугайн,  хэт их гэрэлтүүлэг, аюулгүй байдал зэрэг асуудлууд бий болох төдийгүй мод бут, ногоон байгууламжийн эзлэх талбай харьцангуй бага хувийг эзэлдэг.

Энэ нь хотын төвд  орон сууцнаас илүүтэйгээр оффисийн барилга дийлэнхи хувийг эзлэх бөгөөд төвийн орон сууцууд хотхон гэхээсээ илүүтэй дан, шигүү төлөвлөлттэй байгаа нь хотын төвийн оршин суугчдад зориулагдсан чөлөөт цагаа өнгөрөөх  нам гүм тайван орчин, талбай бага байгаагийн илрэл юм.

Сүүлийн жилүүдэд ногоон орчин бага, чимээ шуугиан ихтэй хот суурин хэсэгт амьдрах нь аажимаар хүний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, стрессийн түвшинг нэмэгдүүлж байгаа талаар олон судалгаа хийгдэх болсон бөгөөд үүний нэг шийдэл нь хот суурин газар мод тарих хэлбэрээр үргэлжилж дэлхийн томоохон хотууд энэхүү уриалгыг дэмжисээр байна. 

ХОЛБООТОЙ: Дэлхийн томоохон хотууд мод тарихыг уриалж байна

Хотын төвөөс зайдуу - Шинэ суурьшлын бүс 

Хотын төвөөс зайдуу - Шинэ суурьшлын бүс

Хотын хөгжил тэлсээр хотын захруу төлөвлөлт ихээр хийгдэж байна. Тухайн бүс нь орчин үеийн амьдралын эрүүл хэв маяг, тав тухыг илтгэх утаагүй, хөрсний бохирдолгүй, байгалийн шинж чанараа илүүтэй хадгалсан, цэгцтэй төлөвлөлттэй байх ба ногоон байгууламж ихтэй бүсэд тооцогдоно. 

Хотоос зайдуу шинээр төлөвлөгдөж буй орон сууцны барилгууд хотхон, хороолол хэлбэрээр нэгдсэн төлөвлөлтөөр төлөвлөгдөх нь элбэг болсон. Тиймдээ ч оршин суугчдын тав тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрэн хангах нэгдсэн төлөвлөлт, зам харилцаа, ногоон байгууламжид анхаарч хотхон бүр өөрийн өвөрмөц шинж чанарыг агуулсан өнгө төрхийг төлөвлөлтөндөө тусгах болсон.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын захын хэсгүүдэд тулгарах асуудал бол дэд бүтцийн асуудал. 2011-2013 оны хооронд БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын тусламжтайгаар Дархан цаазат Богд хан уулын ар, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх орчимд хотын төвөөс баруун урагш “Шинэ бүтээн байгуулалт” зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэн “Дэд бүтэц” инженерийн шугам сүлжээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Цаашдаа яармаг орчимд шинэ хороолол барихад шаардлагатай зам, бохир ус татан зайлуулах зэрэг бусад дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ хэмээн БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын төлөөлөгчид мэдээллэсэн байна. /Эх сурвалж: http://time.mn/

Мөн “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор таван байршилд хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлэх хот байгуулалтын баримт бичиг боловсруулагдсан бөгөөд үүнд Яармагийн спорт цогцолбор орчмын шинэ суурьшлын бүсийн барилгажилтын төслийн талаар хэлэлцэгдэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 167 дугаар тогтоолоор батлагдсан.

Үүнээс үзвэл Хан-Уул дүүрэг Яармагийн орчимд аялал жуулчлал, аж үйлдвэр, төр захиргааны байгууллага бүхий дэд төвүүд байгуулагдаж болох үндэс суурь болж байгаа юм.


"Garden City 2" хотхон

Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 4 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City 2" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.

Та "Garden City 2" хотхоны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон, танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

New call-to-action

Нийтэлсэн Nomin construction