<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jun 29, 2020

Хүн байгалийн холбоос

Хүн байгаль 2 салшгүй холбоотой. Хүний тархи оюун байгалиас байнга цэнэг авч байдаг. Олон улсад эрдэмтэн судлаач, архитектурч нар энэ холбоог нарийн судлахад анхаарал цаг заваа зарцуулж байна. Хүн байгалийн холбоог үүсгэх түүнчлэн хүний амьдралын өдөр тутамд байгальтай холбогдох шаардлага байдаг. Энэ харилцаа холбоог хангахад бидний өдөр тутамын амьдралын ихэнх цагийг өнгөрөөдөг дотоод орчин түүний байгальтай холбогдох төлөвлөлт маш чухал үүрэгтэй.

Энэ хэрэгцээг хангахад таны амьдарч буй байр орон сууцны ЦОНХ болон түүгээр харагдах байдлын төлөвлөлт мөн тухайн орчинд байгалийн өнгө төрхийг бүтээн төлөвлөсөн орчин маш том үүрэгтэй.

1984 онд Шведийн профессор Roger Ulrich ижил төрлийн эмгэгтэй өөр өөр эмнэлэгт эмчлүүлж буй 2 өвчтөний эдгэрэлтийн байдлыг харьцуулсан судалгааны нийтлэлээ Шинжлэх Ухаан сэтгүүлд нийтэлжээ. Тус 2 өвчтөний 1 нь АНУ –н Пенсилван мужийн хөдөөрхүү тосгонд харин нөгөө нь хотын төвд байшин барилгад хашигдсан байршилд байх 2 өөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Гэтэл хөдөө тосгоны эмнэлэгт хэвтсэн өвчтөн нөгөөгөөсөө хамаагүй хурдан хугацаанд эдгэрсэн байгааг олж тогтоон учир шалтгааныг нь судалжээ.

Судалгаагаар ЯАГААД ? ийм байгааг эрдэмтэд доорх байдлаар тайлбарласан байна. Хүн байгалиас эрч хүч авдаг, цэнэгээ нөхдөг гэсэн ерөнхий зарчим байна. Хүн байгалийг харж байх үедээ тайван бас хэт их анхаарлаа төвлөрүүлэх шаардлагагүй болдог. Энэ үед хүний тархи амарч, оюун санааны эрч хүч авч тархи цэнэглэгдэж байдаг гэдгийг олж тогтоожээ. Ийм үе нь хүн зөвхөн байгалийг харж, байгальтай ойр байснаар тархинд амрах, эрч хүч авах боломж өгдөг учраас сүүлийн үед архитектурч нар үүнд тэргүүн ач холбогдлыг өгч аливаа байр орон сууц хүний амьдрах орчинд байгалийн өнгө төрхийг бүрдүүлэх бүхий л боломжуудыг ашиглан төлөвлөлтийг хийх болсон.

 

ландшафт төлөвлөлт

Орчин үеийн бидний завгүй амьдрал, технологийн хурдацтай хөгжил хүмүүсийн амьдралд давуу талуудыг болгох боловч нөгөө талаараа хүн байгалийн холбоос, бидний тархи амарч оюун санаагаа цэнэглэх боломжийг хязгаарлаж байгаа юм. Ийм үед бидэнд хүн байгалийн холбоос бүрдэх орчинг бий болгосон байр орон сууцны төлөвлөлт ихээхэн ач холбогдолтой болж хүмүүс ийм төлөвлөлттэй байр орон сууцанд сая сая долларыг төлөх болсон.Технологи өндөр хөгжих тусам хүний тархи оюунаас асар их чадамж, эрч хүч шаардаж байна. Энэ хэмжээгээр хүнд тэр алдагдсан их эрч хүчийг нөхөх, бий болгох , хадгалах шаардлага зүй ёсоор бий болж байна. Үүнийг бид амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөдөг ажил гэр гэх мэт орчноос авах шаардлага үүсч байна. Орчин үед хүний энэ хэрэгцээг хангахын тулд дэлхийн архитектурын багууд ажиллаж байна.

Хотжилт, нийгмийн хөгжлийг дагаад хот орчмын газар, үнэ цэнтэй байршлууд олдоц муу түүнийгээ дагаад үнэтэй байна. Ийм нөхцөлд хүмүүс өөрсдийн амьдардаг орчныг аль болох байгальтай холбосон байдлаар тохижуулах, шинээр төлөвлөх байдлаар зохицуулж байна.

Орчин үеийн үл хөдлөхийн хөгжүүлэгч бизнесүүд хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн аль болох олон сонголтуудыг бий болгохоор ажилладаг. Тэд хотын захын дүүрэгт байгальтай ойр үнэ цэнтэй газар хаус хотхон барьж байгуулах мөн хотын төвийн дүүрэгт зөв төлөвлөлттэй апартмент хороолол барих гэх мэтээр аль болох олон сонголтуудыг бий болгож хүмүүс өөрсдийн төсөв болон амьдралын хэв маяг, нийгмийн хэрэгцээ шаардлага, хүүхдүүдийнхээ ирээдүй зэрэг олон шаардлагуудаа харгалзан тэдгээрээс сонголтуудыг хийдэг.

ландшафт төлөвлөлт

Орчин үед зөв төлөвлөлттэй, хүн байгалийн холбоосыг хангасан байр орон сууц барьж байгуулах нь нэг талаас үл хөдлөхийн хөгжүүлэгч нарын нийгмийн хариуцлагаа ухамсарласан алхмууд болж байна. Мөн үл хөдлөх худалдан авна гэдэг нь зөвхөн 4 ханатай, цонх хана таазыг худалдаж авахаар хязгаарлагдах биш бүхэл бүтэн амьдралын хэв маягаа тодорхойлох шийдвэр гэдгийг хүмүүс ч ухамсарлаж байна.

Дэлхийн топ баячууд ЯАГААД сая сая долларыг үл хөдлөхдөө харамгүй зарцуулдаг вэ? гэдэг нь үүгээр тайлбарлагдаж байна.

Байгалиа тольдож оюун санаагаа цэнэглэ. 

NCD - Ногоон ирээдүйг бүтээнэ.