Хаусанд амьдрахын 5 давуу тал
Орчин үеийн тав тухтай, амар тайван амьдралын хэв маяг бүгдийг нэг дор төлөвлөсөн, худалдаа үйлчилгээ, нийгмийн үйлчилгээнд ойр байхад чиглэх болсноос гадна хувийн орон зайг эрхэмлэн нам гүм, тав тухтай, аюулгүй байх тал дээр хүмүүс түлхүү анхаарах болжээ. Яг энэ шаардлагад тохирох орон сууцны төрөл нь хаус бөгөөд гэр бүлийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн өрөө тасалгаа, орчинг бүрдүүлэх боломжтой. Хаусанд амьдрах нь энгийн орон сууцад амьдрахаас юугаараа онцлог, давуу талтай вэ? болох талаар та энэхүү нийтлэлээс дэлгэрэнгүй уншаарай.
Эзэмшил талбай
Та өөрийн хувийн эзэмшлийн эдэлбэр газартаа хүссэн мод, бут, цэцэг зэргийг тарьж ургуулж өөрийн гэсэн бяцхан хүлэмжийг бий болгох боломжтой. Мөн талбайг гэр бүл, найз нөхдөөрөө чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой ил гал, гадаах гал тогоо байрлуулах зэрэг өөрийн хүссэнээрээ тохижуулж болох нь хамгийн том давуу тал юм.
ХОЛБООТОЙ: Тархиа амраамаар байвал ойд алхах нь хамгийн тустай
Хөршүүдийн харилцаа холбоо
Амар тайван, аюулгүй амьдрахад хөршийн харилцаа холбоо чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь хаус нь орон сууцыг бодвол таны зэргэлдээ нэг, эсвэл хоёр айл байх тул тэдгээр айлтайгаа хөршийн сайхан харилцаатай байснаар эзгүй хойгуур гарах аливаа асуудалд санаа зовохгүй байж болох юм.
Хувийн орон зай
Та хувийн хаустай болсноор дээд айлын чимээ, зогсоолын маргаан зэргийг мартаж болно. Хангалттай том орон зай таныг тав тухтай, чөлөөтэй амьдрахад туслах болно. Та хувийн байшиндаа гэр бүлийн гишүүд болон өөрийнхөө сонирхлоо дэмжиж хөгжүүлэх тусгай өрөө гаргаж үнэ цэнэтэй дурсамжуудаар өөрсдийгөө шагнаарай. Сонирхолтой байдлаар цагийг зугаатай өнгөрөөж болох бэлтгэл дасгалын, дуу хөгжмийн өрөө, кино үзэх танхим зэргийг тохижуулж болно.
Бүгдийг нэг дор цогцлоох боломж
Гэр бүлээрээ хөгжилдөх хэсэг мөн салхилаж, нарлах хэсэг гээд хаусанд бүгдийг нэг дор шийдэх боломжтой. Тиймээс дээврийн террас хэсгийг ч мөн адил ашиглаарай. Ганц салхилах талбай зэргээр ашиглахаас гадна ойр дотнын хүмүүсийн уулзалт, жижиг эвент, хүлээн авалт зэргийг ч дээврийн хэсэгт зохион байгуулах боломжтой. Мөн амралтын өдрүүдээр ч гэр бүлээрээ барбекью хийнгээ сүүдрэвчид гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх ч боломжтой.
Хүүхэд өсгөхөд тохиромжтой орчин
Хүүхэд чөлөөтэй том орон зайд өсөх тусам сэтгэн бодох чадвар нь хөгжиж бие даах чадвар нь сайжирдаг ажээ. Мөн хүүхэд ногоон орчинд тоглож өссөнөөр тэдний танин мэдэхүйн чадвар болох баруун тархи нь сайн хөгждөг гэсэн судалгаа ч бий. Тиймээс өөрийн тарьж ургуулсан ногоон орчин дундаа бяцхан үрсийнхээ тав тухтай, аюулгүй тоглож наадах орчинг бүрдүүлж яагаад болохгүй гэж.
"CASA DA VINCI" ХАУСНЫ ХОТХОН
"CASA DA VINCI" хаусны хотхон нь ХУД-ын 4-р хороо, Арцатын аманд нийт 23,3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house, Twin house, Town house болон house хэлбэрийн 4 давхар цөөн айлын өндөр зэрэглэлийн орон сууцнаас бүрдэх 370 айлын хотхон юм. Уг төсөл нь хотын А зэрэглэлийн шинэ суурьшлын бүсэд байрлалтай бөгөөд хотхоны ерөнхий төлөвлөлтийг айл бүрийн хувийн орон зай, тав тухыг чухалчилж байгалийн нар үзэх, айл бүр ногоон байгууламж бүхий өөрийн эзэмшлийн эдэлбэр газартай байхаар төлөвлөгдсөн.
Та хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл доорх холбоосоор зочлон татаж авна уу. Баярлалаа.
Таны гэр таны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж чадаж байна уу?