<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Dec 7, 2018

Хаус  үнэ цэнэтэй хөрөнгө болохыг батлах 4 зүйл

Үл хөдлөх хөрөнгө тэр дундаа хаус буюу амины орон сууц худалдан авах нь ердийн орон сууцыг бодвол өртөг өндөртэй ч хүртэх үр өгөөж ихтэй үл хөдлөхөд тооцогддог. Учир нь байршил, нэгдсэн төлөвлөлт,  газар, хаусны хийц зэрэг нь тухайн хаусны ирээдүйн үнэ цэнийг нэмэгдүүлдэг. 

Байршил

байршил

Хэзээд хөрөнгийн үнэлгээ хийж үнэ цэнийг тодорхойлоход БАЙРШИЛ хамгийн чухал нөлөөтэй байсаар ирсэн. Байршил сайтай үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ олон жилийн дараа ч анхны үнэ цэнээ хадгалж эрэлттэй хэвээр байдаг.  Та үл хөдлөх хөрөнгө буюу хаус худалдаж авахдаа ирээдүйд үнэ цэнэ нь өсөх байршилтай юу? гэдгийг харгалзаж шийдвэрээ гаргахыг зөвлөж байна. Үнэ цэнэтэй байршлыг тодорхойлохдоо ямар бүс нутагт байршилтай, ойр орчмын төлөвлөлт, дэд бүтэц, зам харилцааны шийдэл ,агаарын чанар зэрэг үзүүлэлтийг харгалзан үзэх бөгөөд тухайн улс орны онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байна. 

Нэгдсэн төлөвлөлт 

хаус нэгдсэн төлөвлөлт

Хотын хаа нэг дангаар төлөвлөгдсөн хауснаас илүүтэй нэгдсэн төлөвлөлт дор төлөвлөгдсөн хотхон нь тухайн үл хөдлөхийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг. Учир нь нэгдсэн төлөвлөлтийг даган дэд бүтэц, зам харилцаа, нэгдсэн засвар үйлчилгээ, харуул хамгаалалтыг хамт төлөвлөдөг учир илүү тав тухтай, аюул, эрсдлээс хол амьдрах боломжийг бүрдүүлдэг.

ХОЛБООТОЙ: Цогцолбор вилла хотхоны давуу тал

Газрын хэмжээ

газрын хэмжээ

Мэдээж газар бол үл хөдлөх хөрөнгөд үнэ цэнэ нэмэх хамгийн чухал зүйл. Газар нь байгалийн хязгаарлагдмал нөөц учраас хүн ам нэмэгдэж эрэлт ихсэхэд нийлүүлэлтэд ямар ч өөрчлөлт орох боломжгүй, эрэлтийг хязгаарлах ямар нэгэн шийдэл байхгүй бол цаг хугацааны аясаар үнэ нь өссөөр байх шинж чанартай зүйл юм. 

Байшин

байршил

Тав тухтай амьдрах орчинг бүрдүүлж, урт хугацаанд үнэ цэнээ алдалгүй байхад ашиглагдах материал, архитектур, экстерьер, интерьерийн шийдэл, дэд бүтэц шийдсэн эсэх хамгийн чухал. Тиймээс хувийн орон сууцад хөрөнгө оруулахдаа эдгээр зүйлсийг сайтар нягтлан үзэх нь зүйтэй. 


"CASA DA VINCI" ХАУСНЫ ХОТХОН 

"CASA DA VINCI" хаусны хотхон нь ХУД-ын 4-р хороо, Арцатын аманд нийт 23,3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house, Twin house, Town house болон house-аас бүрдэх 156 айлын хотхон юм. Уг төсөл нь хотын А зэрэглэлийн шинэ суурьшлын бүсэд байрлалтай бөгөөд хотхоны ерөнхий төлөвлөлтийг айл бүрийн хувийн орон зай, тав тухыг чухалчилж байгалийн нар үзэх, айл бүр ногоон байгууламж бүхий өөрийн эзэмшлийн эдэлбэр газартай байхаар төлөвлөгдсөн.

Та хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл доорх холбоосоор зочлон  татаж авна уу. Баярлалаа.

New Call-to-action