---
title: Хотхоны гадна орчин хүүхдийн бие даасан байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?
description: Хүүхэд бие дааж өснө гэдэг зөвхөн гэртээ өөрөө хувцаслах, хичээлээ хийхээс эхэлдэггүй. Гэрээсээ гарч, тоглож, найзуудтайгаа харилцаж эхлэх жижиг алхам бүр нь бие даасан байдлыг нь хөгжүүлдэг.
image: https://info.ncd.mn/hubfs/bVrG63lUzBzTKZ7GeRpQkvj3mbXS5NXky7vUPirJFsIbvZhKBT80LEUezFp1-mXyCI3tuhrZ8zhUglKsUxE7f-p78C2XWBz-_AR8Lj9_9ZwX9TM_bF3_6i3PEMsZexYej9ZOMjmpnar65cWXQCNfOuedckC4EfIDW66gdzTKhjp3JMMQp6jan13wpc27Felz.jfif
---

-   И-Мэйл : [info@ncd.mn](mailto:info@ncd.mn)
-   Утас : [+976 77002020](tel:+976-77002020)

- [mailto:info@ncd.mn](mailto:info@ncd.mn)
- <https://www.facebook.com/NCDgroup/>
- <https://www.youtube.com/user/NominConstructionLLC>
- <https://ncd.mn>
- <https://ncd.mn>

[![](https://info.ncd.mn/hubfs/Logo/logo-3.png)](https://www.ncd.mn/mn?hsLang=en-us)

- [Нүүр](https://www.ncd.mn/mn?hsLang=en-us)
- [Бидний тухай](https://www.ncd.mn/mn/s/1/4?hsLang=en-us)
- [Төслүүд](https://www.ncd.mn/mn/b/3?hsLang=en-us)
- [Нийгмийн хариуцлага](https://www.ncd.mn/mn/b/11?hsLang=en-us) 
    - [БАРИМТЛАХ ЗАРЧИМ](https://www.ncd.mn/mn/s/11/17?hsLang=en-us)
    - [БИДНИЙ ОРОЛЦОО](https://www.ncd.mn/mn/s/11/46?hsLang=en-us)
    - [ТАНЫ САНАЛ](https://www.ncd.mn/mn/b/feedback/11?hsLang=en-us)
- [Мэдээ мэдээлэл](https://info.ncd.mn/mn/b/13?hsLang=en-us)
- [Блог](https://info.ncd.mn/blog?hsLang=en)
- [![](https://info.ncd.mn/hubfs/18166.png)](https://www.ncd.mn/ens?hsLang=en-us)

[NCD Group](https://info.ncd.mn/blog/author/ncd-group) - Sep 16, 2026

# Хотхоны гадна орчин хүүхдийн бие даасан байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүүхэд бие дааж өснө гэдэг зөвхөн гэртээ өөрөө хувцаслах, хичээлээ хийхээс эхэлдэггүй. Гэрээсээ гарч, тоглож, найзуудтайгаа харилцаж эхлэх жижиг алхам бүр нь бие даасан байдлыг нь хөгжүүлдэг.

Судалгаагаар хүүхдийн бие даан хөдөлгөөн хийх, гадаа тоглох боломж нь тухайн амьдарч буй орчны аюулгүй байдал, ногоон байгууламж, явган зам, сургууль болон тоглоомын талбайн хүртээмжтэй шууд холбоотой.

Тэгвэл хүүхэдтэй гэр бүл орон сууц, хотхон сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

### 🚶 ХҮҮХЭД ЧӨЛӨӨТЭЙ АЛХАХ ОРОН ЗАЙ

Гэрээсээ гараад тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг, найзынхаа гэр хүртэл хүүхэд аюулгүй алхаж хүрэх боломжтой юу?

Гэр, сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай зэрэг газрууд хоорондоо ойрхон, явган зорчиход аюулгүй, ногоон байгууламжтай байх нь хүүхэд өөрөө бие даах, орчиндоо дасан зохицоход чухал нөлөөтэй.

![793203870_4457536927819472_3436220749676697409_n](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/793203870_4457536927819472_3436220749676697409_n.jpg?width=1000&height=562&name=793203870_4457536927819472_3436220749676697409_n.jpg)

### 🚗 АВТО МАШИНЫ ХӨДӨЛГӨӨНГҮЙ АЮУЛГҮЙ ОРЧИН 

Хүүхэд гадаа гарах бүрдээ автомашины зам хөндлөн гарах шаардлагатай бол эцэг эхийн санаа зовнил нэмэгдэж, хүүхдийн бие даан гарч тоглох, хөдөлгөөн хийх боломж багасдаг. Явган зам, аюулгүй гарц, замын хөдөлгөөн багатай орчин зэрэг нь хүүхдийн бие даан алхах, тоглох боломжийг дэмждэг.

### 🌳 ЗӨВХӨН ТОГЛООМЫН ТАЛБАЙ БИШ, ЧӨЛӨӨТ ОРОН ЗАЙ 

Хүүхэд заавал нэг тоглоомын төхөөрөмж дээр тоглох албагүй. Өвсөн дээр гүйх, дугуй унах, модны сүүдэрт суух, найзтайгаа тоглох зэрэг чөлөөт тоглоом нь хүүхдэд орчноо өөрийнхөөрөө ашиглах боломжийг өгдөг.

ДЭМБ-ын зөвлөмжөөр 5-17 насны хүүхэд, өсвөр үеийнхэн өдөрт дунджаар 60 минутыг дунд болон өндөр эрчимтэй хөдөлгөөн хийхийг зөвлөдөг.

### 👋 ТАНИЛ ОРЧИН, ТАНИЛ ХҮМҮҮС 

Хүүхэд нэг орчиндоо тогтмол амьдрахдаа хөршүүдээ таньж, үеийнхэнтэйгээ харилцаж, өөрийн бяцхан хүрээллээ бий болгодог. Судалгаагаар хөршийн харилцаа, холбоо сайтай, сургуульдаа ойр, орчинд амьдардаг хүүхдүүд бие даан хөдөлгөөн хийх нь илүү өндөр, хөдөлгөөний дутагдалгүй байдаг.

Тиймээс хүүхдэд ээлтэй хотхон гэдэг нь зөвхөн гоё тоглоомын талбайтай байх тухай биш.

**Өөрөө алхах.  
Өөрөө тоглох.  
Өөрөө сонголт хийх.  
Найз нөхөдтэй болох.** Эдгээр үйлдлүүд нийлж хүүхдийн бие даасан байдлыг бий болгодог.

### **GARDEN CITY — ХҮҮХЭД ӨӨРИЙНХӨӨРӨӨ ӨСӨХ ОРЧИН**

Garden City хотхон нь хүүхдийн насанд тохирсон тоглоомын талбай, автомашины хөдөлгөөнөөс тусгаарлагдсан нийтийн орчин, ногоон байгууламж, спорт талбай, алхах болон чөлөөт цагаа өнгөрүүлэх хэсгүүдийг цогцоор нь бүтээн байгуулсан.

Мөн сургууль, цэцэрлэг нь хотхондоо байрласнаар хүүхдийн өдөр тутамдаа зорчих зай, замын эрсдэл багасаж, өдөр бүрийн зорчих замыг хялбар болгоно. Ингэснээр хүүхэд суралцах бүтээмж дээшилж, аюулгүй орчинд найзуудтайгаа тоглож, нийгэмшиж, өдөр тутмын жижиг зүйлсийг өөрөө хийж сурах боломжтой.

![787997047_4457549527818212_7264347933071933341_n](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/787997047_4457549527818212_7264347933071933341_n.jpg?width=1000&height=563&name=787997047_4457549527818212_7264347933071933341_n.jpg)

**Таны хүүхдийн ертөнцийг бүтээх эхлэл — Таны сонголтоос.**

**Garden City хотхон — Таны гэр бүлд зориулан бүтээв.**

**[![brochure](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/brochure.png?width=1000&height=951&name=brochure.png)](https://app-na2.hubspot.com/documents/2743210/preview/8478958)**

 

[Амьдралын хэв маяг](https://info.ncd.mn/blog/topic/амьдралын-хэв-маяг)

Хуваалцах

- <https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https://info.ncd.mn/blog/хотхоны-гадна-орчин-хүүхдийн-бие-даасан-байдалд-хэрхэн-нөлөөлдөг-вэ&title=Хотхоны%20гадна%20орчин%20хүүхдийн%20бие%20даасан%20байдалд%20хэрхэн%20нөлөөлдөг%20вэ?&picture=https://2743210.fs1.hubspotusercontent-na2.net/hubfs/2743210/bVrG63lUzBzTKZ7GeRpQkvj3mbXS5NXky7vUPirJFsIbvZhKBT80LEUezFp1-mXyCI3tuhrZ8zhUglKsUxE7f-p78C2XWBz-_AR8Lj9_9ZwX9TM_bF3_6i3PEMsZexYej9ZOMjmpnar65cWXQCNfOuedckC4EfIDW66gdzTKhjp3JMMQp6jan13wpc27Felz.jfif&description=Хүүхэд%20бие%20дааж%20өснө%20гэдэг%20зөвхөн%20гэртээ%20өөрөө%20хувцаслах,%20хичээлээ%20хийхээс%20эхэлдэггүй.%20Гэрээсээ%20гарч,%20тоглож,%20найзуудтайгаа%20харилцаж%20эхлэх%20жижиг%20алхам%20бүр%20нь%20бие%20даасан%20байдлыг%20нь%20хөгжүүлдэг.>
- <https://twitter.com/share?source=https://info.ncd.mn/blog/хотхоны-гадна-орчин-хүүхдийн-бие-даасан-байдалд-хэрхэн-нөлөөлдөг-вэ&text=Хотхоны%20гадна%20орчин%20хүүхдийн%20бие%20даасан%20байдалд%20хэрхэн%20нөлөөлдөг%20вэ?%20-%20https://info.ncd.mn/blog/хотхоны-гадна-орчин-хүүхдийн-бие-даасан-байдалд-хэрхэн-нөлөөлдөг-вэ>
- <http://www.linkedin.com/shareArticle?mini=true&url=https://info.ncd.mn/blog/хотхоны-гадна-орчин-хүүхдийн-бие-даасан-байдалд-хэрхэн-нөлөөлдөг-вэ&title=Хотхоны%20гадна%20орчин%20хүүхдийн%20бие%20даасан%20байдалд%20хэрхэн%20нөлөөлдөг%20вэ?&summary=Хүүхэд%20бие%20дааж%20өснө%20гэдэг%20зөвхөн%20гэртээ%20өөрөө%20хувцаслах,%20хичээлээ%20хийхээс%20эхэлдэггүй.%20Гэрээсээ%20гарч,%20тоглож,%20найзуудтайгаа%20харилцаж%20эхлэх%20жижиг%20алхам%20бүр%20нь%20бие%20даасан%20байдлыг%20нь%20хөгжүүлдэг.>
- [mailto:?subjetc=&body=%D0%A5%D0%BE%D1%82%D1%85%D0%BE%D0%BD%D1%8B+%D0%B3%D0%B0%D0%B4%D0%BD%D0%B0+%D0%BE%D1%80%D1%87%D0%B8%D0%BD+%D1%85%D2%AF%D2%AF%D1%85%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD+%D0%B1%D0%B8%D0%B5+%D0%B4%D0%B0%D0%B0%D1%81%D0%B0%D0%BD+%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B0%D0%BB%D0%B4+%D1%85%D1%8D%D1%80%D1%85%D1%8D%D0%BD+%D0%BD%D3%A9%D0%BB%D3%A9%D3%A9%D0%BB%D0%B4%D3%A9%D0%B3+%D0%B2%D1%8D%3F%20-%20https://info.ncd.mn/blog/хотхоны-гадна-орчин-хүүхдийн-бие-даасан-байдалд-хэрхэн-нөлөөлдөг-вэ](mailto:?subjetc=&body=%D0%A5%D0%BE%D1%82%D1%85%D0%BE%D0%BD%D1%8B+%D0%B3%D0%B0%D0%B4%D0%BD%D0%B0+%D0%BE%D1%80%D1%87%D0%B8%D0%BD+%D1%85%D2%AF%D2%AF%D1%85%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD+%D0%B1%D0%B8%D0%B5+%D0%B4%D0%B0%D0%B0%D1%81%D0%B0%D0%BD+%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B0%D0%BB%D0%B4+%D1%85%D1%8D%D1%80%D1%85%D1%8D%D0%BD+%D0%BD%D3%A9%D0%BB%D3%A9%D3%A9%D0%BB%D0%B4%D3%A9%D0%B3+%D0%B2%D1%8D%3F%20-%20https://info.ncd.mn/blog/хотхоны-гадна-орчин-хүүхдийн-бие-даасан-байдалд-хэрхэн-нөлөөлдөг-вэ)

 Өмнөх нийтлэл  
[NCD GROUP “DARKHAN MOGULS” БАГИЙН АЛТАН ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО](https://info.ncd.mn/blog/ncd-group-darkhan-moguls-%D0%B1%D0%B0%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B0%D0%BB%D1%82%D0%B0%D0%BD-%D0%B8%D0%B2%D1%8D%D1%8D%D0%BD-%D1%82%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D0%B3%D1%87%D1%8D%D1%8D%D1%80-%D1%85%D0%B0%D0%BC%D1%82%D1%80%D0%B0%D0%BD-%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB%D0%BB%D0%B0%D1%85%D0%B0%D0%B0%D1%80-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BB%D0%BE%D0%BE?hsLang=en-us)

Content Title

Description

![logo-footer](https://info.ncd.mn/hubfs/footer%20logo.png)

ХУД, 17-р хороо, Их Монгол Улсын Гудамж "Ривер Гарден" 2, 406-р байр, Борлуулалтын алба

### Бүтэц

[Нүүр Хуудас](https://www.ncd.mn/mn?hsLang=en-us)

[Бидний Тухай](https://www.ncd.mn/mn/s/1/4?hsLang=en-us)

[Төсөл](https://www.ncd.mn/mn/b/3?hsLang=en-us)

[Нийгмийн Хариуцлага](https://www.ncd.mn/mn/b/11?hsLang=en-us)

[Мэдээ Мэдээлэл](https://info.ncd.mn/mn/b/13?hsLang=en)

### Төслүүд

[![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/vc.jpg)](http://vegacity.mn/) [![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/cdv-1.jpg)](http://casa-davinci.mn/)

[![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/gc.jpg)](http://garden-city.mn/) [![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/rp.jpg)](http://riverplaza.mn/)

### Мэдээлэл Авах

© Copyright 2022 | Designed By [BZP Design&Development](https://Bzp.mn)