Хотын ногоон орчин нь идэвхтэй амьдралын хэв маягийг бүрдүүлдэг
Хөл хөдөлгөөнтэй хотын амьдрал дунд олон төрлийн стресс өдөөгч хүчин зүйл бидэнд нөлөөлдөг. Машины чимээ, барилгын нүргээн, олон хэлбэр дүрс, өнгө бүхий барилгууд биднийг харааны болон дуу чимээний бохирдолд оруулж байдаг. Бид эдгээр зүйлсээс зугтах боломжгүй ч өөрсдийн эрүүл мэндээ хамгаалах, хариу арга хэмжээ авах олон арга бий нь авууштай.
Нөгөө талаас хэт идэвхгүй амьдралын хэв маяг, үүнээс үүдсэн таргалалт нь насанд хүрэгчид төдийгүй хүүхдүүдийн биеийн болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Идэвхтэй амьдралын хэв маягийг өдөөгч гол хүчин зүйлсийн нэг нь ногоон байгууламж буюу ногоон орчин юм. Тэгвэл ногоон байгууламж бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?
ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: НОГООН ОРЧИН БА АЗ ЖАРГАЛЫН ТӨВШИН
Ногоон орчин ба эрүүл мэнд
Ногоон орчин, мод бутны тусламжтайгаар үүсэх агаар, ус болон дуу чимээний бохирдол буурснаар хот, суурин газарт орчны нөлөөллөөс үүсч болох эрүүл мэндийн аливаа эрсдэлийг бууруулах боломжтой.
- Чикагогийн их сургуулийн судалгаанд: Ногоон байгууламж бүхий хотхонд амьдрах, байгальтай ойр амьдрах нь нойрны чанарыг сайжруулж, стресс болон сэтгэл хөдлөлийг бууруулж, аз жаргалыг нэмэгдүүлж,, нийгмийн эерэг харилцааг дэмжиж тэр ч байтугай амьдралын утга учрыг бий болгоход тусалдаг гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, анхаарал төвлөрөл, ой санамжийг сайжруулдаг байна.
- Өөр нэгэн судалгаагаар ногоон байгууламжтай ойролцоо амьдардаг хотын оршин суугчид илүү их дасгал хийдэг тул эргээд тэдний сэтгэцийн эрүүл мэнд сайжирдаг гэжээ.
- Мөн Швейцарийн эрдэмтдийн хийсэн судалгаанд гэрээсээ байгалийг харах боломжтой байх нь дуу чимээнээс үүдсэн стрессийг бууруулахад онцгой ач холбогдолтой байдаг гэж тэмдэглэжээ.
- Голландын судлаачдын үзэж буйгаар ногоон орчноос хагас км-н зайд амьдарч байгаа хүмүүс сэтгэлийн хямрал, түгшүүр, зүрхний өвчин, чихрийн шижин, астма, мигрень зэрэг арван таван өвчний тархалт бага байгааг тогтоожээ.
Ногоон орчин ба хүүхэд
Байгальтай харьцах нь хүүхдүүдийн танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, зан үйлийн харилцааг тэдний ойролцоох нийгэм, биофизикийн орчинтой холбоход тусалдаг. Хүрээлэн буй орчны гол нөлөөлөл нь тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ гэхээс илүү олон төрлийн хэлбэр дүрс бүхий ургамал, модод нь тэдний тархийг чөлөөтэй сэтгэх боломжийг олгож, хөгжүүлж байдаг онцгой ач холбогдолтой. Нөгөөтээгүүр ногоон орчин бүхий дасгал хөдөлгөөн хийх боломжтой талбайтай орчинд өсөх нь эрүүл амьдралын хэв маягийг багаас нь төлөвшүүлэхэд тусалдаг ажээ. Мөн идэвхтэй дасгал хөдөлгөөн нь анхаарал төвлөрөхөд тусладаг ба ADHD буюу анхаарал төвлөрлийн хам шинжийг багасгадаг.
ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ХҮНД НӨЛӨӨЛӨХ ӨГӨӨЖ
Ногоон орчин биднийг илүү идэвхтэй амьдралын хэв маягт хөтөлж, бие физиологийн болоод сэтгэл зүйн эрүүл мэнд цаашлаад хүүхдийн хүмүүжил төлөвшилд чухал нөлөө үзүүлдэг болохыг дээрх тоо баримтуудаас харсан гэдэгт итгэлтэй байна.. Амьдрах орчноо зөв сонгох нь эрүүл мэнддээ хөрөнгө оруулж буй томоохон хөрөнгө орууулалт төдийгүй амьдралын чанарыг сайжруулах чухал үзүүлэлт билээ.
GARDEN CITY 2 хотхоны танилцууга
NCD Group-ийн хэрэгжүүлж буй GARDEN CITY цогцолбор хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршилд аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал, тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй орон сууцны хотхон юм.
Off-Grid амьдралын хэв маяг
Ковид 19 цар тахлын үеийн гадаад, дотоод аялал